Нийслэлчүүдийн “сюрпризтэй” өдрүүд буюу бухимдал өрдсөн өглөө

3/ 13/ 2024    9 цаг 21 минут

Шог зургийг С.Цогтбаяр

Сүүлийн нэг жилийн хугацаанд нийслэлчүүдэд сүрхий “сюрприз”-тэй өдрүүдтэй болоод байгаа. Өчигдрийн гэнэтийн “сюрприз”-ийн балгаар нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн өдөр бүр тулгардаг түгжрэл нь бүүр тэг зогсолт болж, автобус машиндаа хэдэн цагийг барав.

"Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв" гэсэн сошиал хаягаар “Замын хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулна” гэх мэдээлэл өчигдөр /2024.03.12/ цацсан. Мэдээлэлд дөрвөн эгнээ замыг цагийн хязгаартайгаар 3 болгох тухай дурдсан ч хэзээнээс энэ зохицуулалтыг хийх тухай, хаанаас ийм шийдвэр гарсан талаар огт дурдаагүй байв. Ид оргил ачааллын үед буюу өглөө 07:00-10:00 цагт, орой 17:00-20:00 цагт л зорчих хөдөлгөөний түр өөрчлөх тухай л дурдаж. Гэтэл мэдээлэл гарсан даруйдаа шахуу хэрэгжиж эхлэхийг өчигдөр Хан-Уулчууд жинхэнэ утгаар нь мэдэрч, тэг зогсолтод өртөв. Ажлаа тараад 18:30 цагт талбайгаас гарсан хүн Яармагийн гүүр даваад гэртээ иртлээ 3:30 цаг зарцуулав.

Ер нь, Сөүлээс онгоцонд суусан хүн Чингис хаан нисэх онгоцны буудалд бууж байхад Улаанбаатарчууд 10 хүрэхгүй км зам туулж байгаа нь бодит байдал болоод удлаа.

Хачирхалтай нь, нийслэл энэ зохицуулалтыг хийж байгаа юм уу, тээврийн цагдаагийн газраас дур мэдээд хийчихсэн юм уу огт ойлгогдсонгүй. Бас ямар судалгаанд тулгуурлаад ямар гаргалгаа, гарцыг олж хараад яагаад ийн зохицуулалт хийх болсон талаар ч мэдээлэл өгсөнгүй.

Өнөө өглөө Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье" хэмээн жиргэжээ. Тэгэхээр нийслэлийнхээ засаг захиргаатай огт зөвлөлгүй гаргасан шийдвэр ийн хэрэгжиж буй аж.

Ерөнхий сайд өчигдөр нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаар Яармагт уулзалт хийснийг эс тооцвол Яармагийн түгжрэлд гэнэт яагаад санаа тавих болов, зорчих хөдөлгөөнийг өөрчлөх шийдвэр хэн гаргасныг одоогоор мэдээлсэн зүйл алга.

Яг үнэндээ, тэрхүү шийдвэрийг нь уншаад ойлгосон хүн ч цөөн байсан. Өнөөдөр өглөө ч байдал давтагдав. Хан-Уулаас даваад Төв шуудангийн уулзварт хүрсэн түгжрэл иргэдийг ажлын байранд нь бухимдалтай чирээд оруулав. Хүүхдүүд сургуулиасаа, иргэд ажлаасаа хоцров.

Харин манай дарга нарын хувьд 09:00 цагаас хойш ажилдаа гардаг болохоор тэр бүр мэдрээгүй байж болох. Түгжрэлийг бууруулах гэж Засгийн газар, нийслэлийн зүгээс багагүй санаачлага гаргаж байгаа ч харамсалтай нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр түгжрэлийн бухимдлыг улам өрдөхөөс цаашгүй байна.

Манай шийдвэр гаргагчдын тархины түгжээ мултарч, хамтарч ажилладаг, хамтын шийдвэр гаргадаг болсон цагт л хотын түгжрэлийг зохицуулах гарц гаргалгааны талаар ярих нь бололтой.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube