АН-ыг нэгтгэчих “атаман” алга уу?!

3/ 14/ 2024    8 цаг 41 минут

“...Цаст уулсын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг. Уг нь энэ чинь “...Нас явж, хүч чадал буурдаг нь орчлонгийн жам” гэсэн санаа байгаа юм. Ер нь том, гүн ч үг л дээ. Гэхдээ АН-ыг харахаар дээрх үг тохирч буух боллоо. 
АН бол Монголын улс төрийн хоёр том намын нэг мөнөөс мөн. Энэ үнэн. АН яаж ч хуваагдаад ойр төсөрдөө улс төрийн шинэ хүчин гарч ирээд, эрэмбийг нь “нэг, хоёр”-оос буулгах хэцүү.  Бас л үнэн.
Монголын намуудын дээрээсээ хоёрт бичигддэг. Төрийн эрх барьж явсан. 24 жилийн түүхтэй нам шүү дээ. 
Гэхдээ АН үнэхээр арчаагүй байна. Хоёр сонгууль дараалан ялагдаад л бараг гудамжинд гарлаа. Шилжилтийнхний хэллэгээр “траншейнд орох” шахуу юм болсон. Гишүүд нь тарж, дэмжигчид нь салж эхэлсэн. Энэ бодит байдал шүү. 
Харин жилийн өмнөөс овоо цэгцэрч эхэлсэн. Даргатай боллоо. Бүр 15 дэд даргатай болоод авлаа. Генсекээ томиллоо. Намын бусад бүтэц эзэнтэй боллоо. Ингээд овоо явж байгаад дахиад л үйл ажиллагаа нь доголдоод ирэв.


Арайхийж сонгогдсон, томилогдсон дарга нараа байнга гоочилж, үргэлж айлгаастай. Ерөөсөө, тэр нь АН-ын үйл ажиллагаа тогтворжихгүй байх гол үндэс болоод байна.
Сонгуулийн хууль, СЕХ-ны хуанлигаар энэ сарын 25-нд сонгуульд орох намууд мөрийн хөтөлбөрөө аудитад өгөх ёстой. Гэтэл тэр үйл ажиллагаа нь шахаа шантаажинд орчихжээ.
АН дахь хэд хэдэн фракц “…Ойрын үед ҮБХ-г хуралдуулж, түүгээр шинэ генсек томилно. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ” гэж тохирчихоод байгаа юм байна. Одоогоор ил болоод байгаа 10 гаруй фракцын томоохнууд нь ингэж үзэж байгаа юм. Тэгэхээр АН-ын генсекийн асуудал яригдах нь ойлгомжтой гэсэн үг. Намын даргаа ч бас шантаажинд хийчихсэн. “…АТГ-т өгсөн” гэх мэдээлэл бий.
Яг үнэндээ сонгууль юу юугүй хаяанд ирсэн ийм цагт намынхаа “толгой”-гоор оролдох нь АН-д аль  ч утгаараа тааруухан дүн авчирна. Одоо бол АН-ынханд эв нэгдлээс өөр юу ч хэрэггүй. Хэн намын дарга, хэн тэргүүн дэд дарга, хэн дэд дарга, тэгээд генсек, бусад нэгжийн дарга байх нь хамаагүй. Эвээ хичээж, цаашаа алхах л цаг байгаа юм. Тэгж байж 2024 оны сонгуульд амжилттай оролцоно.


Харамсалтай нь тэгж чадах эсэх нь эргэлзээтэй. Яг ийм байдалтай ороод ялалт байгуулчихвал Монгол Улсад гай болж ч мэдэхээр байна. Яагаад гэхээр нэгэнт сонгогдсон намын дарга Лу.Гантөмөрийгөө Дээд шүүхэд бүртгүүлсэн цагаас нь л загнаж занаад, шахаж шантаажлаад эхэлсэн. Тэр нь хэвээрээ л байна. “…Гээндээ ч, гоондоо ч бий” гэдэг шиг ядаж байхад Лу.Гантөмөр өөрөө маш нунж дорой байна. Нэгэнт АН-ын дарга болж бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа хүн жаахан “даргалаг” байх хэрэгтэй л дээ. С.Эрдэнэ шиг зандралцаад, нудралцаад явсан ч яадаг юм бэ. Тэгж чадахгүй бол Н.Алтанхуяг шиг алийг нь ч гомдоохгүй, аяыг нь тааруулаад барьчихаж бас болно. Гэсэн ч ямар нэг талаар нь явалгүй тэхий дунд нь тээглэж зогссоор сонгууль ойртуулчих шиг боллоо. 
Генсек Э.Одбаяр нь бас л “дутуу” ажиллагаатай. АН-ынхаа бүх гишүүнд үйл ажиллагаагаа мэдээлдэггүй. “…Генсектэй боллоо” гэдгээ гишүүд нь мэдрээгүй. Хэдэн фракц дунд хөлсөө урсгаж гүйсээр цаг их авсан. Тэр хойгуур фракцууд нь уулзалдаад юм уу, тус тусдаа ярьсан уу, огруулахаар шулуудчихсан бололтой юм. Шулуухан хэлэхэд, яг өнөөдрийн бөгөөд ойрын хэдэн өдрийн хувьд АН дахь эрх мэдлийн тулааны “өндөрлөг” нь генсекийн суудал болчихоод байна.


Ирэх долоо хоногт АН-ын ҮБХ хуралдана. Түүгээр генсек яригдана. Түүнээс улбаалаад хэлэхэд, 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэхэд АН-ын генсек гээд хэн сууж байхаас тус нам дахь эрх мэдлийн хуваарилалтад хэн жин дарсан нь харагдана. Энэ баталгаатай шүү.  Учир нь АН-д байдаг 10 гаруй фракцын 3-4 нь л гол улс төрийг хийдэг. Тэр фракцуудыг экс Ерөнхийлөгч нар, одоогийн УИХ-ын гишүүд удирдаж байна. Бусдыг нь энэ намын “наяад оныхон” голдуу бүрдүүлж, фракцын тоо нэмцгээдэг. Тэгж фракц байгуулсан ч түүгээрээ дамжуулаад ч дориухан улс төр хийж чаддаггүй гэсэн үг. Гэтэл үеийнх нь МАН-ынхан намаа, засаг төртэй тэргүүлж байна шүү дээ. Энэ ч яахав, тэд өөрсдөө ч мэдээд л байдаг шиг юм билээ.
 “...АН-д хэн хамгийн хүч, нөлөөтэй вэ” гэдгийн тухайд одоогийн генсек Э.Одбаяр хэвээрээ үлдвэл УИХ дахь АН-ын бүлэг буюу О.Цогтгэрэл нар нөлөөгөө хадгалж үлдэнэ. Хэрэв Х.Баттулга, юм уу С.Баярцогтоор илэрхийлэгддэг фракцууд хүнээ тавьж чадвал тэднийх нь тал нөлөөгөө нэмнэ. 


Харин АН-ын дарга Лу.Гантөмөрийн зүгээс энэ удаад генсект бараг л өөрийнхөө хүнийг тавьж чадахгүй болов уу. Учир нь түүнд генсекээр хүнээ тавих гэхээсээ Сонгуулийн хуулиар баталгаажтал өөрийгөө аюулгүй авч үлдэх нь чухал болоод байгаа юм. “Экс”-үүд янз бүрээр шахалт үзүүлдэг бол цаана нь “…АН-ын дарга болсон ч яах вэ” гээд бие бэлдээд явж байгаа Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын гишүүд байна. 
Ер нь бол энэ бүх зөрчил тэмцэл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн хуулийн хугацаанд л хашигдаж зогсохоор байна. Нөгөөтэйгүүр, энэ нь нэг зүйлийг хэлээд байгаа юм. Эдэнд АН-ыг нэгтгэх “атаман” л хэрэгтэй болсон байж магадгүй юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube