Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

3/ 15/ 2024    7 цаг 10 минут

“...МАН-д “Өндөр буянтын дээрэм” болж байна” гэсэн мэдээлэл тарсан. Үнэний ортой аж. “Өндөр буянт холдинг” хэмээх барилгын компани бий. Тус компани МАН-ын байр, UBH центр, Худалдаа хөгжлийн банкны барилга, 200 оюутны байр, “Оргил стар” хотхон, Хаппи таун, УБ таун зэрэг арваад томоохон барилга барьсан байдаг. Тус компанийг 1997 онд үүсгэн байгуулж, улмаар дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хожим Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Н.Төмөрхүү өнгөрсөн жил гэнэт өөд болсон. Түүнээс хойш “Өндөр буянт холдинг”-ийн өв хөрөнгө тойрсон маргаан үүсэж, өдгөө өндрөө авчээ. Гэхдээ үүнээс өмнө, 2019 оноос компанийн эрхийн маргаан эхэлсэн байна. Хамгийн гол нь энэ асуудалд өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нарын нэр холбогдож байна.

Тодруулбал, 2008 оны дөрөвдүгээр сарын 28-нд “Өндөр буянт холдинг” ХХК-ийн Н.Төмөрхүү  тухайн үед ТӨХ-ны дарга, одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар, тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан, саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ц.Нанзаддорж, тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, сүүлд Зам тээврийн сайд байсан Д.Ганбат нартай тохиролцож Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ нь Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Оргил стар” хотхоны төсөлд хөрөнгө оруулж, Н.Төмөрхүү оронд нь  компанийнхаа хувьцааг түр шилжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд төсөлд хөрөнгө оруулж, хэрэгжиж дуусах хүртэл баталгаа болгож, Н.Төмөрхүүгээс “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцааг төлөөнийхөө хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлэн авч, тэрбээр гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ. Ингэж тус компанийн хувьцаа Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нарын төлөөний хүмүүс болох Сүхээгийн Батхишиг, Сэрээтэрийн Доржханд, Отгоны Төгсөө нарын нэр дээр шилжүүлсэн байна. Дээрх гурван эрхэм “Оргил стар” хотхоны төслийн ажил буюу гэрээний хугацаа дуусахад компанийн хувьцааг үнэ төлбөргүй буцааж шилжүүлэх ёстой байжээ. 

Гэвч төсөл амжилттай хэрэгжиж, хугацаа дууссан ч “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцааг шилжүүлээгүй байна. Улмаар хувьцааг бусдад дамжуулж, компанийн удирдлагыг ч хууль бусаар шилжүүлэн авч, орлогыг хамаарал бүхий компани руугаа шилжүүлэх болжээ. Энэ асуудлаар Н.Төмөрхүү 2019 оноос хойш хууль хяналтын байгууллагад хандаж эхэлсэн байна. Гэвч шийдэгдэлгүй байсаар мөнх бусыг үзүүлжээ.
Н.Төмөрхүү агсны эхнэр үргэлжлүүлэн хөөцөлдсөн боловч тусыг олоогүй байна. 

Тус компанийн гүйцэтгэх удирдлагыг өдгөө сайд асан Д.Ганбат хэрэгжүүлж байгаа юм. Уг нь “Өндөр буянт холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар Н.Төмөрхүү 2008-2015 онд ажиллаж, 2015 оноос Л.Эрдэнэбат томилогджээ. Гэтэл 2019 оны есдүгээр сарын 30-нд Л.Эрдэнэбатыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, оронд нь Д.Ганбатыг хуулийн бус аргаар томилжээ. Үүнийг нь УБЕГ нотолсон байна. Тус газрын 2020 оны гуравдугаар сарын 13-ны 1437 дугаартай дүгнэлтээр Д.Ганбатыг “Өндөр буянт холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгожээ. Үүгээр Л.Эрдэнэбатын эрх сэргэсэн байдаг. Гэвч Д.Ганбат “Өндөр буянт холдинг”-ийн тамга, гэрчилгээг өнөөдрийг хүртэл Л.Эрдэнэбатад өгөөгүй байна. Энэ хооронд Хамтран ажиллах гэрээний хүрээнд Н.Төмөрхүүд оногдсон хөрөнгүүдийг өөр компани руу шилжүүлсэн аж. Тухайлбал, UBH центрийн төслөөс хуваарилагдсан 1, 2,13, 14 дүгээр давхрын 2 350 орчим м.кв талбай, хоёр автомашины зогсоол, УБ таун дахь орон сууц, “Оргил стар” хотхоны зургаан автомашины зогсоол зэргийг булаачихсан байна. Уг нь талийгаачийн гэр бүл эдгээр хөрөнгийг 2013 оноос хойш түрээслэж, орлогыг нь авч байжээ. Учир нь төсөл дууссаны дараа талийгаач болон Д.Ганбат нар маргаж эхэлснээс дээрх хөрөнгүүдийн “үл хөдлөх”-ийн гэрчилгээ гаралгүй гацчихсан байна. 

Харин Н.Төмөрхүү агсны эхнэр 2008 онд Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нартай хамтарснаас хойш “Өндөр буянт холдинг”-ийн хэрэгжүүлсэн UBH центрийг оруулахгүйгээр бүх төсөлд 2019 онд аудит хийлгэхэд “...Нийт 50 тэрбум төгрөгийг цэвэр ашиг олсон” гэсэн дүгнэлт гаргажээ. Тэрбээр “...Тэд нөхөр маань нас барсныг далимдуулж дээрэмдэж, дээрэлхэж байна. Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар хуваарилагдсан хөрөнгүүдээ бүгдийг авсан. Би дээрх 50 тэрбумын ашиг болон хамтран хэрэгжүүлсэн төслүүд дээр маргаан хийгээгүй. Зөвхөн UBH центрийн төслийн хүрээнд хуваарилагдсан хөрөнгө болох хууль ёсны эзэмшлийн талбайнуудаа өөрийн нэр дээр авахаар маргаж байна. Д.Сугар, Ц.Нанзаддорж нарт удаа дараа “...Д.Ганбатад анхны гэрээг сануулж, шударга байхыг сануулаач” гэж хэлсэн. Гэвч намайг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулчихсан байна. Манай бүх хөрөнгийн дээрэмдсэн. Энэ үйлдэлдээ хууль хяналтын байгууллагын хүмүүсийг ч ашиглаж байна” гэх гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргаад байгаа аж. 
Дашрамд хэлэхэд, Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт холдинг”-ийн нэрээр МАН-ын одоогийн байрыг барьсан болж таарч байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.184.111Зочин   • 3 сарын 19. 14 цаг 29 минут

yahavdee,. odoo bulaatsaldaad bgaa barilgiin gazriig huvidaa shaasan tuhai l um bga umldaa,. huuchin suurin deer n emlegiin neg baiguulamj bsaniig sanaj b ga bh teriig sugar darga bhdaa ganbat nanzaddorj 2 toi huvaaj zavshsan um



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube