ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Бундестагийн депутатууд юу хэлэв

3/ 15/ 2024    9 цаг 11 минут

"DW" агентлагаас Бундестагийн гишүүдээс ОХУ-д болох сонгуульд хэрхэн хандаж байгаа талаар асуужээ. Тэдний хэн нь ч энэ сонгуулийг шударга, ардчилсан гэж хэлээгүй байна.

 2024 оны гуравдугаар сарын 15-наас 17-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Энэ удаад ч Владимир Путин төрийн тэргүүнд үлдэнэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа юм. Оросын парламентаас гадуурх сөрөг хүчнүүдийн зүгээс "энэ бол сонгууль биш" гээд барууны ардчилсан орнуудыг санал хураалтын үр дүнг  болон  В.Путиныг хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байна.

Германы парламентчид Оросын сөрөг хүчний ийм уриалгыг хэрхэн хүлээж авч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна вэ?

DW –ийн асуултад Зүүний намын пост коммунистуудаас бусад нь хариулжээ.

 Социал демократ: "Цэвэр жүжиг"

Социал демократ фракцын гадаад бодлогын шинжээч Нильс Шмид, Оросын парламентаас гадуурх сөрөг хүчний нэгэн адил ОХУ-д болж буй сонгуулийг "чөлөөт ч биш, шударга ч, ардчилсан ч биш"  гээд "цэвэр жүжиг" хэмээн нэрлэж байна.

Нильс Шмид "Хэн нэгэнд таалагдсан, таалагдаагүйгээс үл хамаарч Владимир Путин Оросын Ерөнхийлөгч болно. Путиныг хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байх шаардлагыг ойлгож байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжих эсэхэд эргэлзэж байна. Харамсалтай нь, өнөөдөр дэлхий дээр ардчилсан орнууд төдийгүй дарангуйлагч бүхий улс орон зэрэгцэн оршиж байна. Ийм улс орнуудтай зөв харилцах арга замыг олох нь чухал. Путин Кремльд байгаа цагт бид түүнтэй харилцах хэрэгтэй болно." гэжээ

 Ногоон намын төлөөлөгч: "Хуурамч сонгууль"

ХБНГУ-ын ГХЯ-ыг тэргүүлдэг “Ногоон" фракцийн гадаад бодлогын шинжээч Дебора Дюринг ч  Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдоно гэдэгт итгэлтэй байна.

Дюринг "Бид энд олон улсын, хүлээн зөвшөөрөгдсөн ардчилсан стандартад нийцсэн сонгуулийн тухай яриагүй байна" гээд "Тус орны системчилсэн хэлмэгдүүлэлтэд сөрөг хүчин нь өртөж, улс төрийн тавцанд гарах боломжгүй болсон. Шүүмжлэлтэй дуу хоолой бүрийг хаасан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны гэж үзэхгүй бөгөөд "хуурамч сонгууль" гэж байгаа ч бид Путиныг Оросын де-факто захирагч гэж харж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид ОХУ-ын одоогийн эрх мэдлийн тогтолцоотой харилцахаас өөр аргагүй болж байна. Ардчилал, эрх зүйт төрийн тухай бидний үзэл бодолд энэ бол нийцэхгүй байна." гэсэн хариулт өгчээ

 FDP либерал нам: "Путин дахин хаан ширээнд суух ёслолын ажиллагаа"

Либерал FDP фракцийн дэд дарга Майкл Линк 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 онд АНУ-д, 2023 онд Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд ЕАБХАБ-ын ажиглагчдын багийг тэргүүлж оролцож байв.

Линк “В.Путин "дахин зургаан жил хаан ширээнд суух ёслолын ажиллагаа"-г л хийж байна. Системтэй хэлмэгдүүлэлтүүд, өрсөлдөгчдөө биечлэн устгах, тархи угаах суртал ухуулгын тусламжтайгаар Путин чөлөөт, шударга сонгууль явуулах журмыг бүрэн цуцаллаа" гэж хэлэв. "Ардчиллыг үл тоомсорлодог, зэвсэглэсэн цэргийн ачаар тэрээр засгийн эрхэнд үлдэж байна” гэсэн аж.

 AfD -ын гишүүн: "Хориг арга хэмжээ нь Оросын ард түмний эв нэгдлийг бэхжүүлсэн"

Баруун жигүүрийн популист "Германы Альтернатив" намын төлөөлөгчид Бундестагт ихэвчлэн Орост ойр байр сууринаас үг хэлдэг. Оросын эрх баригчид энэ намын удирдлагыг бие даасан "ажиглагч" болгон сонгуульд татан оролцуулдаг байв. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ч мөн адил. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Баварийн AfD-ын гурван орлогч Орос руу явсан байгаа юм.

Бундестаг дахь тус намын бүлгийн гадаад бодлогын шинжээч Маттиас Моосдорф “Путин сонгогчдын олонхийн саналаар дахин сонгогдоно гэж найдаж байна. Украин руу хийсэн ОХУ-ын түрэмгийлэлтэй холбогдуулан Оросын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээ нь В.Путиныг олонхын саналаар сонгох нэг шалтгаан болж байна. Хориг арга хэмжээ авах замаар тус улсын удирдагч нарын бодлогын хариуцлагыг Оросын нийт ард түмэнд үүрүүлэх гэсэн нь тэдний эв нэгдэлтэй байх хүслийг улам бэхжүүлсэн.

Оросын парламентаас гадуурх сөрөг хүчнийг "хүн амын дийлэнх олонхтой харьцуулахад тун бага" гээд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн уриалгад сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.  " Германчууд сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Бид оростой олон харилцаанд харьцангуй либерал бодлого баримталж харилцдаг. Энэ бол дэлхийд хамгийн их нөөц баялагтай бас цөмийн зэвсэгтэй орон." гэжээ.

 Пост коммунистууд: "ОХУ-ын сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь сүйрэл болно"

Бундестагийн Гадаад бодлогын хорооны гишүүн, Сара Вагенкнехтийн холбооны (SSV) парламентын бүлгийн гишүүн Сэвим Дагделэн Путины хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх саналд тайлбар хийжээ.

Тэрээр "Европ болон Германы Засгийн газар автократ Азербайжанд ч гэсэн сонгуулийг хүлээн зөвшөөрсөн. Сонгууль болдоггүй улс орнуудыг бусад улс хүлээн зөвшөөрдөг... Зөвхөн бидний үзэл бодолд нийцсэн улс орнуудтай дипломат харилцаа тогтоох нь утгагүй бөгөөд хариуцлагагүй хэрэг болно” гэсэн байна.

Парламентын хоёр бүлгийн пост коммунистууд Украинд барууны орнууд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж, Германы эрх баригчдаас гал зогсоох, Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ эхлүүлэх илүү дипломат хүчин чармайлт гаргахыг шаардаж байна.

 Эх сурвалж: DW

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube