ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?

3/ 21/ 2024    10 цаг 06 минут

Нүүрсний гэх тодотголтой хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сонгуультай золголоо. Тус хэрэгт Монгол Улсын УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчийн нэр холбогдсон байдаг.  УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ гэх мэтээр дотоодын авлига, албан тушаалтын хэрэгт холбогдсон нөхдүүдийг нэрлэж чадах ч тэдний ард буй Хятадын зарим бизнесмэнийг орхигдуулсаар буй. Тухайлбал А. Адьяасүрэн гишүүний ард Баяннуурын гэх тодотголтой бүлэглэл байдаг. Мөнөөх бүлэглэлийнхээ заавраар улстөрд нөлөө бүхий хүмүүсийг мөнгөөр угжсаар байгаад л А. Адьяасүрэн гишүүн их хурлын эрхэм сэнтийд заларч чадсан. “Ульган сар” ХХК-ийн эзэн Урьхан хэмээгч өвөрмонгол, тээврийн цагдаагийн албаны эрх мэдэлтэн, хатагтай Адьяасүрэн гурвын авахуулсан зураг ч баримт болох үлдсэн. Товчхондоо бол А. Адьяасүрэн хятад улсын иргэн Su Tiancia  буюу өндөр хочиттой их эртнээс холбоотой түүний компанийн гүйцэтгэх захирал хийж байсан гэдэг нь ч баримтаар илчлэгдэнэ. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдаж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хаалгаа том нээж, довжоогоо багасгах тухай ярьж байгаа ч хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадаагүй байна.

  1. АВЛИГАЧИН SU TIANCAI БУЮУ ӨНДӨР ХОЧИТ ХЯТАД

Нүүрсний гэх хэргээс үүдэж, 2022 оны 12 дугаар сард болсон жагсаалын үеэр буюу 9-ний өдөр тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Авто тээврийн Үндэсний Төвийн албан тушаалтнуудыг авлигадаж, С зөвшөөрөл авсан гэх зарим компанийг зарласан байдаг.

Үүнд, БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азын хишиг дэлгэрэх" ХХК, "Дагалай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан ундрах" ХХК хэмээн тодорхой нэрлэсэн. Эдгээр компани нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friendship and Fortune S Corporation” гэх хуулийн этгээдийн хувь эзэмшилтэй, эцсийн өмчлөгч нь Su Tiancai гэх эзэнтэй байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувь эзэмшилтэй байсан зарим компани нэрээ хувиргаж, эзнээ өөрчилснийг нь тодорхой мэдээлсэн.

“Su Tiancai” гэх хятад эзнээ нүүрс тээвэрчид анддаггүй. Түүнийг Өндөр хэмээн “хочилдог”. 2022 оны 12 дугаар сард тэр дээрх компаниудын эцсийн өмчлөгч байв. Авлигын хэрэг хэмээн Хууль зүйн сайд өөрөө зарласан байтал дээрх компаниудын эздэд ямар ч хариуцлага үүрүүлсэн тухай мэдээлэл алга.

Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Temel Mansur гэх этгээд “Дагалай шарга 88 транс”, “Ивээл сар транс”, “Хишигсайхан Ундрах” зэрэг компанийн эцсийн өмчлөгч болж бүртгүүлсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дээрх компаниудтай нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, тэрээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан даруйдаа компаниудын нэрийг өөрчилсөн гэдэг баримт бий. Гэвч А.Адъяасүрэн гишүүн үүнийг илт үгүйсгэсэн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан А.Адъяасүрэн гишүүн “Дээрх нэр дурдагдсан компаниудаас ганц л компанийг мэднэ. Бусдыг нь мэдэхгүй. Оффшор бүс, турк эзэнтэй болсныг би огт мэдэхгүй хэмээн мөр хавчин мэлзэж байсан.

Гэтэл түүнийг Автотээврийн үндэсний төвийн дарга Доржпаламд 100 мянган ам. долларын хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаад эцэст нь эгч нь зээл олгосон болж хувирсан гэх баримтууд бий. Хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Эндээс хахууль өгч, С зөвшөөрөл авсан хэрэг тодорхой ч хахууль өгсөн этгээдүүд нь ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа юм.

Хэрэг эцэслэгдсэн бол тухайн үед эцсийн өмчлөгч хэмээн бүртгэлтэй байсан Хятад иргэн Su Tiancai хариуцлага хүлээх нь тодорхой. Тус компаниуд өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэлтэй байгаа учраас хариуцлагыг Монгол Улсын хуулийн дагуу нэхэх нь зүй.

  1. ХУУЛЬ БУС ГАЗАР ЭЗЭМШИГЧ САХАЛ ХОЧИТ XU XIANGCHENG, XU KAIQI

УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын үеэр яригдсан зүй ёсоор анхаарал татсан асуудал бол Өмнөговь аймагт  2020-2022 онд сумын Засаг даргын цохолтоор Монгол Улсын хуулийг зөрчин Гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457,3 га газар эзэмших эрх олгосон гэх баримт. Үүнд, эцсийн өмчлөгч нь Xu Xiangcheng, Xu Kaiqi гэх Хятад улсын хоёр иргэн дээр бүртгэлтэй 3 компанийн нэр дурдагдсан байдаг.

“Качнис Ложистик” ХХК-13 га, “Камелник ложистик”-10 га газар эзэмших эрх авсан бөгөөд хоёр компанийн гүйцэтгэх захирлаар нь Ц.Цэрмаа гэгч ажилладаг бол “Төмөр туурай” ХХК-20 га газар эзэмшдэг, захирлаар нь Анари гэгч ажилладаг гэдгийг шинжээч баримтаар мэдээлсэн.

Xu Xiangcheng, Xu Kaiqi гэх Хятад улсын хоёр иргэн нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанитай хэмээн тээвэрлэгчид хэлдэг. Тэднийг “сахал” хэмээн дуудаг бөгөөд дээрх компаниудаас гадна “Адали инк” ХХК нь өнөөдөр ч нүүрс тээвэрлэж байгаа аж. Тус компани нь Ханбогд суманд 100 мянган ам.метр газрыг ашиглах эрхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хууль бусаар газар эзэмшиж байсан нь тогтоогдсон бөгөөд үүний цаана авлига, албан тушаалын хэргийн асуудал ч сөхөгдсөн байтал “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, тендерт оролцож, тээвэрлэлт хийсээр байна.

 Зөвхөн нүүрс тээврээр зогсохгүй, БНХАУ-д бүртгэлтэй компаниудаараа дамжуулан нүүрс худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл ч бий. Тухайлбал, Inner Mongolia Zesheng Energy Discovery Co.LTD, Inner Mongolia Jinge Energy Development C.LTD, Wurat Zhongqi Yinhang International Trade Co.LTD гэх зэрэг компанийн нэр дурдагддаг бөгөөд Эрдэнэс Тавантолгой компанийн нээлттэй мэдээллээс харвал дээрх компаниуд худалдан авагчийн жагсаалтад байгаа юм.

Зөвхөн ил болсон нь дээрх хоёр баримт. Олон нийтэд ил болж, хуулийн байгууллага шалгаж, буруутай үйлдлийг тогтоож, Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөөр байтал бид гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор тэднийг хаацайлахыг хүлээн зөвшөөрсөөр, Монголд “хаан” суух эрх олгосоор байх уу.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



106.146.107.82Зочин   • 3 сарын 18. 17 цаг 24 минут

aa

59.153.114.47Зочин   • 3 сарын 18. 11 цаг 30 минут

Enemyy tsaad hujaanuudiig shalgaachee. Ene Sahal Ondor 2 l buh teevriig hiideg shde Mongolchuud ni ch yavj chaddaggui

66.181.180.228Зочин   • 3 сарын 18. 8 цаг 14 минут

hujaa nariig denduu dawraaj bn aa



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube