Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024.03.17-ны өдрийн 23:00 цагийн үед "хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан Х-г зодож амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг ЦЕГ-аас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.