Арга хэмжээнд ач холбогдол өгөх үү, эсвэл үр дүнг чухалчлах уу

3/ 19/ 2024    11 цаг 41 минут

-Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг нэвтрүүлснээр иргэдийн амьдралын чанар дээшлэх ёстой-

Хуучин аргаар шинэ зорилгод хүрэх үү?

Манай улсын төсөв 1998 оноос хойш ихэнх жилүүдэд алдагдалтай батлагдсаар, алдагдлаа  гадаад зээл, Засгийн газрын бондоор нөхөж ирсэн. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлсөөр 26 жилийг үджээ. Харин улсынхаа ирээдүйн 30 жилийн хөгжил, зорилгоо тодорхойлж хууль болгон батласнаас хойш даруй дөрвөн жил өнгөрч энэ зорилгодоо хүрэхэд 26 жил үлджээ. Өнгөрсөн 26 жилд ажилласан аргачлалаараа явбал ирээдүйн том зорилгодоо хүрч чадахгүй нь тодорхой.

Энэ асуудлыг “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага” сэдвийн хүрээнд хөндөж, хууль тогтоох байгууллага, төр засгийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаач болон сэтгүүлчдийн оролцоог хангасан телевизийн хэлэлцүүлэг цацагдаж байна. Хэлэлцүүлгээр хөндсөн асуудал, шийдлүүдийг тус нийтлэлээр онцлон хүргэж байна.  

Нэгдсэн удирдлага гэдэг нь удирдлагыг хэрэгжүүлэгч субьект нь нэг нэгж, хүн байх тухай биш харин үндэсний хэмжээнд зорьсон үр дүнгийнхээ төлөө нэгдмэл тогтолцоотойгоор буюу  төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээг нэг цогц байдлаар удирдан зохион байгуулах зарчмыг илэрхийлж буй ажээ.

            Тэгвэл Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем нэвтрүүлэхээр ажиллаж буй. Тодруулбал, үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт хийж, түүнтэй уялдуулж төсвөө батлах, гүйцэтгэл, хяналт, шинжилгээ үнэлгээг хийж, удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх аж. Үүнийг хэрэгжүүлэхэд тусгай аргачлал хэрэгтэй тул оролцогч талууд аргачлал боловсруулан нэвтрүүлж байгаа юм байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.Баасандорж “Өнгөрсөн 30 жилд бид төлөвлөсөн үү гэвэл төлөвлөсөн. Харин үр дүнтэй байж чадсан уу гэдэг нь асуудал. Энэ нь асуудал тус бүрд үнэлэлт дүгнэлт өгөх биш, харин нэгдсэн удирдлагын системтэй, зөв хууль дүрэмтэй байж нэгдсэн процесстой болох нь чухал гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм. “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд 34 мянган арга хэмжээг хэрэгжүүлэхээр төрийн 220 мянган албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, үр дүнд биш арга хэмжээгээ хэрхэн хэрэгжүүлэхэд илүү анхаарсан. Энэ нь төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналтад асуудал байгааг илэрхийлж байгаа юм. Тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн сайн зүйлс байгаа ч цаашдаа илүү хурдтай хөгжихийн тулд энэ бүгдийг багтаасан үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын  системээр явах нь чухал” гэдгийг тус хэлэлцүүлгийн үеэр дурдаж байсан. Өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарал хандуулж үр дүнг нь орхиод байсан гэсэн үг. Тиймээс бүх шатандаа үр дүн буюу том зорилго руу чиглэж ажилладаг тогтолцоонд шилжиж байна. 

Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг нэвтрүүлснээр татвар төлөгч бидний мөнгийг зөв ашигтай зарцуулж, түүнийг дагаад иргэдийн амьдралын чанар дээшлэх ёстой. Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрах юм байна. Эдгээрээс гол анхаарал хандуулах үзүүлэлт нь өнөө маргаашийг аргацаасан бодлого шийдвэр бус, ирээдүйд, бидний үр хүүхдэдээ үлдээх нийгэмд гарах үр дүн, түүнийг хэмжих үзүүлэлтүүдийг оновчтой тодорхойлж түүндээ тууштай, хариуцлагатай хандах юм.

Үр дүнг тодорхойлж, асуудал хоорондын уялдаа холбоог харж, хамгийн чухлаас нь эрэмбэлэн төлөвлөгөөгөө гаргах, төсөв батлах зэргээр явах нь хамгийн зөв шийдэл гэдгийг Удирдлагын академийн бодлого, улс төр судлалын багш Д.Намхайдагва хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “УИХ-ын Төсвийн байнгын хорооноос үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тусгай шаардлага, нөхцөлүүд тавигдах болно” хэмээв.

Бид яг л ийм зүйлийг хүсээд байгаа. Одоо хэрхэн хэрэгжүүлэхийг харж, хянаж, шаардлага тавих нь иргэд бидний үүрэг.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube