Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн мэдлийн 38.6 га газраас 12 га нь үлджээ

3/ 19/ 2024    11 цаг 51 минут

Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд 1999 оны 5 дугаар сарын 4-ний А72 захирамжаар 386000 ам.метр буюу 38,6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдрийг байдлаар 12.6 га газар л үлджээ. 27 га газрыг нь бусдад дараах байдлаар шилжүүлж өгсөн байна.

  1. 2005 онд НЗД-ийн 399 дүгээр захирамжаар Даариймаа, Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт 3500 ам.метр газрыг амины зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн.Одоо газар дээрээ хашаатай НЗД-ийн 2021 оны А572 дугаар захирамжаар Альба Мунда гэдэг компанид эзэмших эрхийг шилжүүлсэн 3697 ам.метр газрыг 15 жилийн хугацаатай олгосон.
  2. НЗД-ын 2007 оны 397 дугаар захирамжаар Рапид харш компанид 40 мянган ам.метр газрыг үйлчилгээ орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20 мянган ам.метр газрыг НЗД-ын 2008 оны 379 дүгээр захирамжаар тум зориулалтаар Бумбын шовх компанид шилжүүлсэн.

НЗД-ын 2017 оны 243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгасан. 2019 оны 3 сарын 18-ны өдөр дуудлага худалдааны анхны үнэ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй.

  1. НЗД-ын 2008 оны 415 дугаар захирамжаар орон сууц, конторын зориулалтаар 27500 ам.метр газрыг эзэмшүүлэхээр Урбанланд компанид 8000, Модернтаун компанид 10 мянган ам.метр, “Хаус инвест “ компанид үлдсэн хэсгийг олгосон. Үүнээс Модернтауны газар орон сууцны хотхон баригдсан.
  2. НЗД-ын 2009 оны 394 дүгээр захирамжаар үйлчилгээ орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 40 мянган ам.метр газрыг Блюпропертис ХХК-д, иргэн Даваахүүд 6000 ам.метр талбайг шилжүүлсэн. “Блюпропертис” ХХК нь НДЗ-ын 2015 оны 561 дүгээр захирамжаар “Апартмент KG” компанид 7951 ам.метрийг эзэмшүүлэхээр шилжүүлж орон сууц баригдсан.
  3. 2009 оны 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар “Биг кастл” ХХК-д 5000 ам.метр талбайг, Мөнх Улз ХХК-д 5000 ам.метрийг шилжүүлсэн. Тус газар дээр орон сууц баригдсан. НЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 1142 захирамжаар МөнхУлз ХХК нь газраа МОН-АСА ХХК-д шилжүүлсэн.
  4. 2011 оны 114 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар 8000 ам.метр газрыг Мөнхсан ХХК-д шилжүүлсэн. Тус компани НЗД-ын 2016 оны захирамжаар хугацаагаа сунгасан.
  5. 2015 оны А561 дүгээр захирамжаар БТС-ын зориулалтаар 4551 ам.метр газрыг “RBTH” ХХК-д эрх шилжүүлсэн. Тус компани газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. НЗД-ын 2021 оны 391 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон учраас сургууль цэцэрлэг барихаар шилжүүлсэн.

НЗД-ын 2017 оны 561 дүгээр захирамжаар “Зүүнтариа” ХХК-д биеийн тамир спортын зориулалтаар 891 ам.метр газар шилжүүлснийг НЗД-ын захирамжаар зориулалтыг контор болгон өөрчилж, газрын хэмжээг 611 ам.метр болгож өөрчилсөн. НЗД-ын 2021 оны А67 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, 2021 оны 139 дүгээр захирамжаар АТГ-т 851 ам.метр газрыг шилжүүлсэн.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваагийн хэлснээр, анх Н.Багабанди Ерөнхийлөгч асны хоёр хүүхэд, “Эрэл”-ийн Эрдэнэбатын 2 хүүхэд, Жалан-Аажав гуайн  гэр бүл гээд долоон айлд НЗД-ын захирамжаар газар олгосноор энэ замбараагүй газар олгох явц эхэлсэн байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube