Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

3/ 20/ 2024    14 цаг 25 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Зах зээл дээр үйлдвэрийн аргаар нядалсан мах экспортод гарах боломжтой байдаг. Нөөцийн маханд мөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх болзолтой байдаг. Тэгвэл малчдын гар дээр байгаа махыг зах зээлд нийлүүлэх боломж хомс байна, үнэ хямд байна гэх гомдол гардаг. Учир нь, ченжүүд л малчдын гар дээрээс мах авдаг. Тиймээс Засгийн газрын зүгээс гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангасан шинжилгээнд тулгуурлаж, мах бэлтгэлийн компаниуд ХАА-н биржээр дамжуулан худалдан авч нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэл оны дараахан өгсөн. Энэ дагуу мах бэлтгэлийн компаниудтай хамтран ажиллаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нөөцийн 6000 тонн мах бий. Компаниуд дээр 2000 орчим тонн мах бий гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс 4,5,6 дугаар сард нийлүүлэлт нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Хоёрт,  Монгол Улсын Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барих асуудлыг хэлэлцлээ. Хэд хэдэн удаа буцсан энэ хуулийн танилцуулгыг хийсний дараа ирэх 7 хоногийн Засгийн газрын хурлаар хуулийн төслийг эцэслэн УИХ-д өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Эрдэнэс Монгол компанийн захирал Наранцогт ахалж байна.

Баялгийн сан нь дотроо 3 сантай байх зохицуулалт хийж байна. Нэгт, Ирээдүйн өв сан, хоёрт Хуримтлалын нэгдсэн сан / иргэн бүрт орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр захиран зарцуулах хязгаарлагдмал сан/, гуравт Хөгжлийн сан /Бүс нутгийн хөгжлийн сан/ байхаар зохицуулжээ. Орлогын эх үүсвэрийг  2023 оны татварын эх үүсвэрээр тооцож үзэхэд АМНАТ-ын 65 хувь Ирээдүйн өв санд, Төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн 35 хувь нь Хуримтлалын нэгдсэн сан дээр үлдэнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хуримтлалын нэгдсэн сангаар тооцоход 1.1 их наяд төгрөг Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх боломжтой. Мөн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийн 34 хувь нь Хуримтлалын санг бүрдүүлэх юм.

Тогтворжуулалтын буюу Хөгжлийн сангийн хувьд төсвийн давсан орлогын 50 хувь нь тус санд төвлөрнө.

Гуравт, 2024 оны цас зудын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын зүгээс малжуулах хөтөлбөрийг бодлогоор хэрэгжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 6 орчим сая мал хорогдсон дүн мэдээ байгаа бол ОБЕГ-ын дэргэдэх Эрсдэлийн газраас 20 орчим сая мал хорогдох дүгнэлт гаргасан. Эндээс үзвэл 20 орчим мянган малчин өрхийн амьжиргаанд шууд нөлөөлнө.

Малжуулах хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгт, ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий. Үүнээс малчин өрхийг малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгох нөхцөл хуулиараа зохицуулагдсан байдаг. Хоёрт, УИХ-д нэн яаралтай горимоор хуулийн төслийг өргөн барина. Нэг удаагийн шинжтэй хууль байна. Үүнд, бодлогын 7 асуудлыг тусгаж хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм. Хуулиар хоршоодын хөгжлийн эрхзүйн орчинг хангах боломжийг бий болгоно гэлээ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube