Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.
Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэнгээр ахлуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөлөл улс орны өнцөг булан бүрээс олон мянган гишүүн дэмжигчдээсээ авсан саналыг нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг өчигдөр Үндэсний Аудитын газарт өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.