МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв

3/ 24/ 2024    18 цаг 13 минут

-2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүллээ-

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өчигдөр /2024.03.24/ хүлээлгэн өгөв. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт гардуулж өгөн танилцуулга хийлээ. Энэ арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар байлцлаа.

Монгол Ардын Намын Бага хурлын III дугаар хуралдаанаар /2024.03.23/ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа, намын удирдах албан тушаалтнууд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 207 хороонд ажиллаж олон нийттэй биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж намын гишүүд, иргэд сонгогчдоос нийт 40 гаруй мянган саналыг авч нэгтгэсэн гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрээр:

-Монгол Ардын Нам Засгийн газрын эрх баригч хүчний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд өөрчлөлт авчирч чадахуйц томоохон төсөл хөтөлбөрийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгон боловсрууллаа. Ингэхдээ  УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Учир нь Засгийн газрын санаачилгаар Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж УИХ 126 гишүүнтэй, бүсчилсэн сонгуулийн тойргийн системтэй байхаар томоохон өөрчлөлт хийсэн. Ийм өөрчлөлтийг хийсэн улс төрийн нам, Засгийн газрын хувьд энэхүү өөрчлөлт шинэчлэлт Монголд, ард түмэнд үр өгөөжөө өгөн, хүний хөгжлийг бодлогын цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан юм.

Мөн түүнчлэн монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх чиглэлээр голчлон анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 2016 онд МАН Засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт 1 хувьтай, нэг хүнд ногдох ДНБ 3 мянган ам.доллартай тэнцэж байсан. Одоо нэг хүнд ногдох ДНБ 6 мянган ам.долларт дөхөж очсон байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 74 их наяд хүрэх бодитой боломжтой болсон. МАН 8 жилийн хугацаанд Засгийн эрх барихдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг даруй 2 дахин нэмэгдүүлж чадлаа. Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан нь энэ юм. Ийнхүү ДНБ, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг харгалзаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж Үндэсний аудитын газарт хянуулахаар өгч байна гэв.

 Мөн МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бүсчилсэн хөгжил болоод эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад илүү анхаарсан бодлогыг тусгасан гэдгийг онцлов. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг намын гишүүдийн санал дээр нэмж 38 мэргэжлийн холбоодод нэгдсэн 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан саналыг мөрийн хөтөлбөрийн төсөлд тусган, орон зайн эдийн засгийн тооцоолол хийсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан нь онцлог болохыг дурдлаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube