Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024.03.23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага, мэдээлэл ЦЕГ-т бүртгэгдсэн.
Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтнийг олж тогтоосон байна.
Сэжигтэн нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй, "О" гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчлан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.