Перу улсын нийслэл Лимагаас 15,5 километрийн зайнд байрлах Кажамаркилла хэмээх байгалийн дурсгалт газраас нүүрээ халхалсан муми олджээ. Одоогоор судлаачид нүүрээ халхалсан мумиг 800 аас 1200 жилийн настай гэж тогтоогоод байгаа. Судалгааны багийнхан мумиг маш сайн нөхцөлд хадгалагдсан гэдгийг зураг болон дүрс бичлэгээр баталгаажууллаа. Тухайн эртний олдворын хувьд нүүрээ гараараа халхлаад зогсохгүй, түүний биеийг бүхэлд нь олсоор бэхэлж ороосон нь ер бусын жихүүдэс хүрэм байсныг судлаачид онцолсон. Гэхдээ эхийн хэвлийд байгаа мэт хэлбэртэйгээр олсоор хүлэгдсэн мумины хувьд Перугийн өмнөд оршуулгын маш эртний заншил зан үйлийн байдлаар оршуулагдсан байна. гэж эртэмдэт дүгнэн бичиж байна. Маш эртний тухайн булшнаас эртний шаазан эдлэл болон, хатаж үлдсэн хүнсний ногоонй үлдэгдэл чулуун баган зэрэг олдсон нь оршуулгын зан үйл гэдгийг нь илтгэж байгаа гэсэн.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.