Танк ажиллагаа газраар солигдоод…

3/ 29/ 2024    9 цаг 19 минут

УИХ-ын отгон чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “…Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна…” хэмээв. Энэ өгүүлбэрийг онцолсны учир ердөө хоёр сарын өмнө “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” маш том боломжийг энэ парламент алдлаа.

Улс хөгжих, мөнгөтэй болох, бизнесүүд өндийх, төгрөгийн ханш чангарах, өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байх, экспорт импорт нэмэгдэх зэрэг эдийн засгийн бүх урсгал ерөөсөө хөрөнгө оруулалттай холбоотой. Гэвч бид хуулиараа, хүмүүсээрээ, үзэл хандлагаараа гадныхныг элдэн хөөчихсөн. Үүнийхээ горыг ч хангалттай амсч ирлээ. Хөрөнгө оруулагчдыг элдэн хөөсөн 2012 оны эдийн засгийн уналтаас хойш бүтэн 12 жил Монгол Улс тогоон дотроо тэмцэлдсэн.

Уг нь өнгөрсөн дөрвөн жил, түүний өмнөх парламент ч, тэр битгий хэл сөрөг хүчнийхэн амаа чилтэл ярьж ирсэн сэдэв бол хөрөнгө оруулалт, түүнийг татах хууль эрх зүйн орчны асуудал байв. Хөрөнгө оруулагчдын хүсдэг гол зүйл тодорхой, таатай, тогтвортой хууль эрх зүйн орчин л байдаг. Тэгвэл энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэчилсэн төслийн хоёр зүйл заалт олны анхаараалд орсон нь товчхондоо Монгол Улс хар, саарал жагсаалтаас гарсан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдаас татах 100 мянган ам.долларын босгыг болиулсан. Нөгөө нь өмнөх хуулийн “эзэмшүүлэх” заалтыг хасч, газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэсэн заалтыг хэвээр үлдээсэн явдал байв. Хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд байсан энэ хуулийн төсөл өнөөдрийн хөгжил дэвшилтэй, хүн төрөлхтний мэдлэг соёл дээд цэгтээ хүрсэн нийгэм, цаг үед маш сонин, харанхуй гэмээр шалтгаанаар гацаанд орсон нь хачирхалтай. Тэр хачирхалтай шалтгаанд Монголын өнцөг булан бүрээс шилэгдэн, сонгогдсон улстөрчид, архаг парламентчид хүртэл итгэсэн нь бүр сонин.

Гэхдээ энэ технологи манайд анхных биш. Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улс урд хөрштэй шууд холбогдож экспорт хийх нарийн царигтай төмөр зам барих гэхэд “Танктай хятадууд орж ирж Монголыг эзэлнэ” гэдэг суртал ухуулга өргөн хүрээнд өрнөж, тэр нь бүр нийтийг хамарснаар төмөр замын төсөл 10 жил гацсан түүхтэй. Энэ эмгэнэлт пи-ар явсаар өргөн царигтай төмөр зам барьж, эцэст нь хилийн наана мухардаад зогсчихсон. Инээдэм гэх үү, эмгэнэл гэх үү.

Гэтэл танк ажиллагааны дараагийн хувилбар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр хэрэгжчихлээ. Арга барил нь ижил. Хуулийн төслийн агуулга, үр дагавар чухал биш төсөл санаачлагч Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хятадын эрлийз хурлийз, хамсаатан, үгсэн хуйвалдагч, захиалга гүйцэтгэгч, Хятадуудад 100 жилээр газар зарах гэж байна гэж олон нийтийн тархийг угаалаа. Харамсалтай нь энэ тархи угаалтанд олон нийт битгий хэл парламент автаж, хуулийн төсөл гацаанд орж, занданшиж үлдэв. Энэ бол УИХ-ын дарга Г.Занданшатарын дээр хэлсэн “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” мэдэгдэл амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжсэний гашуун жишээ. Г.Занданшатарын тэргүүлсэн энэ парламент хэрхэн ажилласнаа дүгнэж буй энэ цаг хугацаанд сануулах ёстой улс орны том эрх ашиг бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байлаа.

Сонирхолтой нэг зүйл бий. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үнэхээр газрыг гадныханд зарахыг санаархав уу. Хэнд ч хардах эрх бий. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар санаачилж, З.Энхболдын даргалсан УИХ батлахдаа “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ЭЗЭМШҮҮЛЭХ, ашиглуулах уг хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан байв.

Товчхондоо Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан, гадаадынханд газар “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг Н.Алтанхуяг санаачилж, З.Энхболд алх цохиж 11 жилийн өмнө батлаж байлаа. Тэгвэл сая Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “эзэмшүүлэх” заалтыг хасч, зөвхөн ашиглуулах гэж үлдээснийг хуульчид, эдийн засагчид, хэрсүү иргэд ойлгоод байгаа ч нөгөө танкны үлгэрийн зохиолчид хуулийг биш хувь хүнийг нь гүтгэн харлуулах кампанит ажлыг өрнүүлсээр өнөөдрийг хүрэв.

Сайд Ч.Хүрэлбаатарын газрыг гадныханд эзэмшүүлж болохгүй, зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглуулах нь үр ашигтай, эх оронч бодлого гэж энэ хуулийн өөрчлөлтийг тайлбарладаг. Түүний энэ байр зөвхөн өнөөдөр ч биш, аль ч цаг үед, аль ч парламентад энэ байр сууриа хамгаалж ярьж хэлж, шүгэл үлээж байж. Тэрээр 2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр газрыг гадынханд “ЭЗЭМШҮҮЛЭХ” заалтыг эсэргүүцэж байсныг тухайн үеийн телевиз, радиогийн фонд, сонины шарласан хуудсанд үлджээ. Цахим орчинд ч тухайн үеийн баримт байна. Тодруулбал, 2014 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Газрын тухай хуулийн төслийн дараах хоёр заалтаас (Газрын тухай хуулийн төсөл 3.1.6 “газар эзэмших” гэж газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгчтэй байгуулсан гэрээнд заасан зориулалт, нөхцөлийн дагуу өөрсдийн мэдэлд байлгах эрхийг. 15.5 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар олгоно) харахад гадаадын компаниуд өөрийн мэдэлд байлгах газраа худалдаж авч болох юм байна. Засаг дарга нар газраа гадныханд зарах эрхтэй юм болох юм байна” гэж анхааруулсан мэдэгдлийг цахим хуудсаараа хийж байжээ. Өөрөөр хэлбэл, саяхан бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нар сумынхаа газар нутгийг их хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн асуудлыг “Нүүрсний сонсгол”-ын үеэр мэдэж эрх баригчид, иргэд бүгд гайхаж хоцорсон. Гэтэл одоогоос 10 жилийн өмнө “Яг ийм зүйл болно шүү” гэж Ч.Хүрэлбаатар тухайн үед сөрөг хүчний гишүүн байхдаа анхааруулж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг хуулийн төслөө татаж авах саналыг ч гаргаж байжээ.

Ингээд харахаар их сонин. Газрын асуудал яг л танкны хувь тавиланг давтчихаж байгаа юм. Арга барил нь яг ижил. Төмөр замын төсөл Монгол Улсад ямар их үр өгөөжтэй байсныг таслан зогсоож, “Танктай хятадууд орж ирнэ” гэж гацааж чадсан шиг. Гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай цаг үед хуулийг нь шинэчилж, ялангуяа “гадныханд газар өгөх гэлээ” гэсэн заалтыг нь хуучнаас нь авч хаячихаад байхад эсрэгээр хэрэгтэн болгож харлуулж байгаад улс орны эрх ашгийг уландаа гишгиж орхилоо.

Танк ажиллагаа амжилттай хэрэгжсэн. Үргэлжлүүлээд “газар” ажиллагаа…

Б.ЦЭЦЭГ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube