Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна

3/ 29/ 2024    9 цаг 52 минут

"Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлэг Монгол Улсын алс зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхэллээ.

“Бүтэн Ардчилал” хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг, Эдийн засгийн бүсчилсэн форумуудаас гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг нийт гишүүд, дэмжигчдээрээ хэлэлцүүлж бодлогын шийдлүүдийг эрэлхийлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг энэ өдөр Монгол Улсын алс зүүн хязгаар Дорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгуулж байна.

 

Хэлэлцүүлгийг нээж Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр нийт зүүн бүсийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэдээ хандан дараах илтгэл тавихдаа: "Энд цугласан хүмүүс өнөөдөр найр наадам хийхгүй, бас хэн нэгнийг сонсох өдөр биш харин удирдлагуудтайгаа тойрч суугаад ялалтын стратегиа гаргах болно гэдгийг онцлон бид ирэх 4 жил энэ бүсийг хэрхэн хөгжүүлэх тухай тойрч суугаад бүгдээрээ ярилцах болно. Сүхбаатар аймгийнхан, Дорнод аймгийнхан, Хэнтий аймгийнхан харилцан хамтдаа хөгжих, эдийн засгийн том хүчийг бий болгох тухай бид ярилцах болно гэлээ. Өнгөрсөн удаа бид “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийг улс орон даяар хийсэн. Яавал бид нар өрөөс гарах вэ, яавал бид амьдралаа босгож ирэх вэ. Бизнес хийлээ, мал маллалаа амьдрал босож ирэхгүй байна. Цалингаас цалингийн хооронд, өрөөс өрийн хооронд амьдарч байна. Бизнес хийгээд ажил хийгээд олж байгаа орлого нь амьдралд хүрэлцэхгүй байна.

 

Монголд Улс төрийн эрх чөлөө тодорхой хэмжээнд байна, энэ эрх чөлөөгөө амьдрал болгож чадахгүй байгаадаа иргэд бухимдаж байна. Энд цугларсан хүмүүс маргаашаас эхлээд ямар үйл хэрэг хийх вэ, яаж өөрчлөгдөх вэ, хамтын ажиллагаа шинэчлэгдэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Ж.Батсуурь гишүүн, Н.Ганибал гишүүн сумын дарга хийгээд, аймгийн дарга хийгээд ард түмэндээ таалагдаад УИХ-ын гишүүн болж байна. Энэ бол ард түмний их итгэл. Улс төрийн эрх чөлөөгөө амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа учир маргаашдаа итгэх итгэлгүй болсон. Маргааш ямар бизнес хийх вэ, ямар боловсрол эзэмших вэ, маргааш Монгол Улс яаж өөрчлөгдөх вэ гэдэг итгэл үнэмшил алга байна. Итгэл үнэмшил байхгүй байгаа учраас залуу хүн бүр гадагш явахыг хүсдэг боллоо. Ардчилсан нийгэмд өссөн учраас ардчилал гэдэг чинь гайхамшигтай хөгжил дэвшлийг авчирдаг юм байна гэдгийг залуус мэдэрдэг болсон. Харин ардчиллыг жинхэнэ утгаар нь авчирсан тэр газрууд бол иргэд нь сайн сайхан амьдардаг юм байна, эдийн засгийн эрх чөлөө нь хангагддаг юм байна гэдгийг бид бүгд харж байна.

Гадагш гарч ажиллаж байгаа залуучууд сард 15 сая төгрөг олох юм байна гэдгээ мэддэг болчихсон байна. Залуучууд яавал орон байртай болох вэ, эхнэр хүүхдээ яаж тэжээх вэ, аав ээждээ яаж тус болох вэ гэдэг л зүйлийг бодож байна.

Ардчиллынхан монголчуудын алдагдсан итгэлийг сэргээх юм. Ардчилал монголчуудад малыг нь, газрыг нь өгсөн, жаахан ч гэсэн өв хөрөнгөтэй болгосон. Хөрөнгө бүтээх, хөрөнгө өвлүүлэх, хөрөнгөө эргэлдүүлэх боломжийг ардчиллынхан өгсөн. Одоо бид баталгаатай хөгжлийг яаж авчрах вэ гэдэг асуудал маш чухал. Жишээлбэл Дорнод аймгийн энэ бүс нутгийн баталгаатай хөгжил юу юм. Бид энергийн бүс болно. Зөвхөн эрчим хүч үйлдвэрлэнэ. Тэр эрчим хүчээ экспортолъё тэндээс олох орлого нь 5 тэрбум ам доллар гэж тооцоолж байгаа юм. Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө зүтгэж байгаад хөрөнгөтэй болгосон, өөрөө удирдах ёстой болгосон. Тэгэхгүй бол ардчилал өөрөө доголдсон байна. Улс төрийн эрх чөлөө байгаад байдаг эдийн засгийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө байдаггүй. Энэ хоёр эрх чөлөө байхгүй бол үндэсний эрх чөлөө яригдахгүй. Бидний өргөн барьсан мөрийн хөтөлбөр бол амлалт биш эрчимтэй хөгжлийн төлөвлөгөө юм.

Монголын ардчилал эрх чөлөө гэдэг зүйлийг түлхэж өгөх хэрэгтэй. Бид түлхсэн хэмжээгээрээ хожих хэрэгтэй. Зүүн бүсийн эрчимтэй хөгжлийн төлөвлөгөөг гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Маш эмзэг эко систем энд оршиж байгаа тухай ярих хэрэгтэй. Юуг, яаж ашиглах тухайгаа илүү бүтээлчээр бодох хэрэгтэй. Бид илүү боловсролтой, шинжлэх ухаанчаар аливаад ханддаг баймаар байна.

Болж байгаа юмыг бид дэмжинэ, МАН-ын ажил хийдэггүй худал жишээ гэвэл Хэрэг эрхлэх сайд нь хил дээр оччихоод гурилын үнийг анх удаа олж харж байгаа юм. Эрх баригчид яаж амьдралаас тасарсан байгааг бид маш олон жишээгээр харж байна. Бид маш дорвитой, суурь сайтай хөгжлийн төлөвлөгөө гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ипотекийн зэлийг яах вэ, урт хугацаатай, хүү багатай байх боломжийг нь бид бүрдүүлж өгөх ёстой. Дараагийн зүйл бол тэтгэврийнхэн байна. 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн яаж амьдрах вэ. Тэр мөнгөөрөө даралтны эмээ ч аваад уучхаж хүрэхгүй байна. Тэтгэврийнхний бодлогыг гаргаж ирэх ёстой. Өрийн дарамтаас бид яаж гарах вэ, өрийн сүлжээнээс яаж гарах вэ, худалдаа эрхлэгчдээ бид яаж дэмжих вэ. Бид олон зүйлийг амлахгүй. Цөөхөн ажил хийнэ. Өрөөс гаргана, боловсролыг эрс өөрчилнө, эрүүл мэндийн асуудлыг тогтвортой болгоно. Хүмүүсийн ууж байгаа эмийг эм шиг эм байлгана. Эрүүл мэндийн салбарыг хэрхэн шинэчлэх вэ гэдэг бодлого монголын маргаашийг бүтээнэ. Манай зүүн бүсэд нэг онцлог бий. Дорнодын ард түмэнд эрх чөлөөнд хайртай. Бид манжийн дарлалаас салж чадсан МАН-ын дарлалаас салж чадах болно." гэв.

 

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Хууль зүйн яамны сайд асан, Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М.Идэрбат, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Э.Төмөрбаатар, ҮБХ-ны гишүүн Д.Балдан, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Бямбасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Батдэлгэр, ҮБХ-ны гишүүн Г.Эрдэнэбилэг нарын Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцож үнэт зүйл, үзэл баримтлал, бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.185.207Х.Ээндэн   • 3 сарын 29. 13 цаг 49 минут

Юу яасан хоёр гурван зуун жилийн өмнөх манжийн дарлал, өнөөдөр харин хоёр намын авилгачдын дарлал л хэцүү байна.Тэдэнтэйгээ тэмцвэл дээр биш үү.



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube