Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэнэ гэдэг зөв санаа

4/ 2/ 2024    10 цаг 26 минут

Нийгмийн сүлжээнд хэл ам болоод байгаа Ерөнхий сайдын оролцсон “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагын нэвтрүүлгээр Засгийн газрын тэргүүн нэгэн чухал санааг уриаллаа. Тэр нь Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэх тухай байв. Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот оршиж байна. Харин нийслэлийн нийт газар нутгийн 0.02 хувьд төрийн эрх мэдлийн 90 хувь нь төвлөрч байдаг. Бага тойруу буюу Төрийн ордоныг тойрсон 48 га газарт Ерөнхийлөгч, УИХ, Шүүх, хуулийн байгууллагууд, Засгийн газар, яам, агентлаг, газар, нэгж гээд төрийн байгууллагууд бүгд нэг дор байрлаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Үүнээс болоод Улаанбаатар хотын хүн ам, түгжрэл, утаа, бохирдол огцом нэмэгдсэн. Тиймээс энэхүү эрх мэдлийн төвлөрлийг задлахын тулд төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос гаргах ёстой. Гэтэл хотын төвлөрлийг задлах асуудалд ихэнх улстөрчид “Бид үлдье. Харин та нар нүүцгээ” гэдэг байр сууриар ханддаг. Ингэхээр хэн Улаанбаатар хотоос нүүх билээ гэдэг зүйлийг Л.Оюун-Эрдэнэ ярилаа.

Тиймээс тэрээр эрх мэдэл төвлөрчихсөн 48 га газраас Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын асуудал эхнээсээ шийдэгдэх суурь өөрчлөлт болно гэдгийг хэлж байна. Түүний хэлсэн энэхүү санааг өнөөгийн Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх хамгийн зөв санаачилга гэдгийг салбар бүрийн мэргэжилтнүүд онцлон дэмжиж эхэллээ. Төрийн ордонд гурван том институци үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ гурван институци нэг ордондоо багталцан ядаж байхад УИХ-ын институци гишүүдийн тоогоо 126 болгон нэмэгдүүлэх гэж байна. Тэгэхээр Төрийн ордонд “бөгс эргэх” зайгүй болно. Яг л Улаанбаатар хот шиг. Ийм үед Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэх Ерөнхий сайдын санаачилга цаг үеэ мэдэрсэн зөв уриалга байлаа.

Нөгөө талаасаа Засгийн газрын харьяа олон институци дагаад Төв аймагт очино. Олон яам багталцахгүй байгаа Бага тойруугаас Богд уулын өвөр лүү нүүнэ. Нийслэлийн хойд захын дүүргээс ч ойрхон орших Төв аймаг яваандаа Улаанбаатар хот болно. Шинэ Зуунмод хот бус шинэ Улаанбаатар хот болно гэсэн үг. Болгох ч ёстой. Учир нь Улаанбаатар хотын бөөгнөрлийг тараая, буталъя гэхээс илүү хэт төвлөрчихсөн эрх мэдлийг нь тараая гэдэг нь бодлогын шинэ реформ гэдгийг судлаачид хэлж байна. Засгийн газар Төв аймагт байрлах болсноороо тус аймаг руу зорчих дэд бүтэц хөгжинө. Богд уулын баруун, зүүн талаар явсан хурдны зам шинээр ашиглалтад орно. Урагшаагаа дэд бүтэц нэмэгдэх тусам өнөөдрийн Яармагийн хойшоо чиглэсэн түгжрэл алга болно. Ерөнхий сайдын хэлсэн шиг хотын асуудлыг шийдэхийн тулд суурь өөрчлөлтүүд чухал. Тэрхүү суурь өөрчлөлтийн эхлэл нь Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэх ажил юм. Хотын олон жилийн ужгирсан асуудлыг шийдэх ийм л амархан байж.

Нөгөө ажил хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтгаан олдоно гэдэг үнэн. Дарга нараас нийслэлийн асуудлыг яаж шийдэх вэ, шийдэл нь юу байна вэ гэхээр ихэнх нь “Улаанбаатар хот анхнаасаа 400 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн. Тиймээс асуудлыг шийдэх боломжгүй” гэх хариултыг хэлдэг. Бараг л өөр хоосон, шинэ газар Улаанбаатар хотыг шинээр төлөвлөөд хөгжүүлье гэдэг. Ийм үлгэр, домог шиг ярьж улстөрждөг дарга нар Монголоос өөр байхгүй гэлтэй. Дэлхийн бусад хөгжсөн том хотуудын түүхийг харахад төлөвлөлтөө хэдэн мянга, хэдэн саяар нь тооцоолж хөгжсөн жишээ огт байдаггүй. Их Британийн нийслэл Лондон хотын хөгжил жижиг тосгоноос эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Лондон хот дэлхийн эдийн засаг, аялал жуулчлалын төв болтлоо хөгжсөн. Гэтэл манай дарга нарын философиор бол Лондон өнөөгийн түвшинд хүртлээ хөгжих ямар ч боломжгүй байх байж л дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын хөгжихгүй байгаа шалтгаан нь манай дарга нарын ярьж байгаа шиг анхны төлөвлөлтөө бага бүтцээр, дутуу хийсэнд огт биш болж таарлаа. Харин тэлж хөгжих бодлого явуулсан нийслэл хөгждөг гэдгийг дэлхийн хотуудын жишээ харуулж байна.

Тиймээс нийслэлчүүд асуудлыг асуудлаар хариулдаг дарга нарыг ажил хийхгүй хүн юм байна гээд ойлгочиход буруудахгүй. Улаанбаатар хотын тэлэлтийг хойшоо Гүнт, Батсүмбэр, урагшаа Төв аймаг, Хөшигийн хөндий, зүүн тийшээ Налайх, Багануур, баруун тийшээ Атар, Лүн гээд хааш хаашаагаа 100 гаруй км зайд тэлэх газар зүйн орчин, боломж Монгол Улсад байна. Бага тойруугийн 48 га газарт төвлөрчихсөн Улаанбаатар хотын эрх мэдлийг ядаж Богд уулаа тойруулаад тэлчихвэл их хотын асуудал шийдэгдэх боломжтой харагдаж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Улаанбаатар хотын тэлэлтийг дөрвөн уулаа давуулаад төлөвлөчихвөл түгжрээд байгаа 500 мянган автомашин, 1.8 сая хүн ам ч нийслэлд багадахаар байна. Энэ чиглэл рүү бодлогоо гаргаж, нийслэлийнхээ хөгжлийг ярьдаг цаг хэзээ вэ. Гэтэл АН-ыг эрх барьж байх үе буюу 2012-2016 оны үед тойрог хурдны замын төсөл яригдаж, хэрэгжих шахсан.

Угтаа энэхүү төсөл хэрэгжиж эхэлсэн бол Улаанбаатар хотын тэлэлт тэр үеэс эхлэх боломжтой байсан гэх мэргэжилтнүүдийн ярьдаг үнэн болж таарлаа. Ардчиллын амин сүнс эрх чөлөө гэдэг шиг хотын тэлж хөгжих амин сүнс нь тойрог хурдны зам. Энэ утгаараа АН-ын үед эхлэх байсан дээрх төслийг МАН гарч ирээд зогсоосноос болж Улаанбаатарын хөгжил найман жил царцлаа. Асуудлыг уг сууриар нь өөрчлөхгүй байсаар өдийг хүрсэн нь үнэн. Харин эрх баригч намын дарга, Ерөнхий сайд энэхүү асуудлыг сууриар нь бодлогын түвшинд шийдэх эхний алхмаа Засгийн газрыг Төв аймаг руу нүүлгэхээс эхэлж байх шиг байна. МАН-ын хувьд асуудлыг дэндүү хожуу ухаарсан ч улсын хөгжил хөдлөхгүй байснаас хөдөлж эхэлнэ гэдэг бол сайны дохио. Үүн шиг Монгол Улсын хөгжил салбар бүртээ 10 жилээр хоцордог, дараа нь ухаардаг хандлага уламжлал болж. 10 жилийн өмнөөс л тойрог хурдны замаа барьчихсан бол, хотын тэлэлтээ бодлогын түвшинд шийдээд явчихсан бол өнөөдөр Улаанбаатар метрогоо дангаар нь эхлүүлчихсэн байх байсан.

Э.МӨНХТҮВШИН

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



49.0.135.63ЗОЧИН   • 4 сарын 4. 10 цаг 35 минут

ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГЫН БЭЛЭН БАЙГАА БАЙШИНД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ ТЭНЭГҮҮД ЧАДАХГҮЙ. СОЛИОТОЙ МАЛНУУД.

122.201.31.136Зочин   • 4 сарын 2. 11 цаг 34 минут

Үйлдвэр бариад хот болгож хөгжүүлдэг Цэдэнбал гуай мөн ухаантай хүн шүү



ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ1 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна2 цаг 12 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч3 цагийн өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов3 цаг 32 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна3 цаг 41 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй3 цаг 44 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube