Тайванийн зүүн эргийн бүсэд өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 7:58 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлтийн голомт цэг Тайванийн Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайд байсан бөгөөд 5.0 -5.6 орчим магнитудын хүчтэй чичэрхийллүүд үргэлжилсээр байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ёичирхийллийн улмаас тус хотод хэд хэдэн барилгад гэмтэл үүссэн бөгөөд одоогоор гэмтэж бэртсэн хүний тоо гараагүй байна. Чип үйлдвэрлэгч TSMC компани үйлдвэрийн зарим ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн гэв.
Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2,000 гаруй хүний аминд хүрч байсан "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн цаг уурын төв мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.