Ц.Элбэгдорж: Зоригийн хэргийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээрээ

4/ 9/ 2024    9 цаг 51 минут

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн сошиал хуудсаар дамжуулж, “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийг үзсэний дараах байр сууриа илэрхийлжээ

Ц.Элбэгдорж : Оюун-Эрдэнэ ээ, чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна.Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больж. Чиний нүд чинь бөглөрч, чих чинь таглагдсан байна. Чимээгүй байгаач, чамд хүмүүс дургүй болсон. Чи Монголыг Хойд Солонгос болголоо гэж бодсон уу. Дикторын хоолой дэвсэж, ашиглаж энэ тэр. Мэдээллийн их урсгалд орчин цагийн хүмүүс хэрсүүжсэн. Өөрийгөө магтсанд нь биш муулуулсанд нь итгэдэг, сонирхдог болсон. Чамайг олон улсын хэллэгээр нарциссист гэж байгаа юм. Өөртөө дурласан, өөрийгөө шүтсэн гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж хатуу бодсон. Монголоо харахаад элэг хүндрээд байх юм. Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс тэндээс бас зугатахын түүс болж байна.

Оюун-Эрдэнэ ээ, чи намайг буруу уншсан. Чи намайг мафи гэж уншсан. Чи бүүр том  болох гэж оролдоод буруу замаар яваад байна. Эрх мэдэл рүү улам шунаад л... Хууль бус бизнест хутгалдаад. Төрийн хулгайг дэлбэртэл нь өөгшүүлээд... Олон жилийн өмнө цээжилсэн үлгэрээ үргэлжлүүлж давтаад. Зоригийн хэргийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. Зоригийн алсан хэргийг санаатай будилуулдаг. Алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг бид яаж шалгуулсныг, Монголын Ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг би мэднэ. Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход би АНУ-ын Элчин сайдтай албан ёсоор уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэхийг хүсч байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулдаг, хэн өөрчилж тараадгийг хуульчид хэлнэ. Юун тэнд Ерөнхий сайд оролцох. Хүний алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай, санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн. Би энэ тухай хэзээ ч хэнтэй ч ярихад цааргалж байгаагүй. Хамгийн сүүлд олон хүний дунд шууд нээлттэй 2021.05.18-ны орой клаб хауст болсон дэлгэрэнгүй яриа миний фэйсбүүкт бий.

Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд, хялбархан хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн онол аргазүй, дэс дараалалтай. Тэд сургалт, дахин сургалт, хяналт шалгуур ажлаар өөрийгөө байнга сорилд байлгадаг хүмүүс. Зүгээр нэг дурын гялгар хамартай, качгарт тохиолдлоор тийм хариуцлагатай ажил үүрүүлнэ гэж байхгүй. Зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье. Хийсэн хэрэгтэй ҮАБЗ дэлгэрэнгүй танилцсан. Х.Баттулга Ерөнхийлөгч, М.Энхболд УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан.  Ба бэгүй бичлэг нь цаасан дээр аудиогоор бий. Харин чи Зоригийг алсан хэргийг юу ч мэдэхгүй хөөрцөглөж, өмгөөлсөн. Алуурчдыг нь ивээлдээ авсан. Нийгэм тэр чигээрээ харж байгаа.

Оюун-Эрдэнэ ээ, чи юу хийснээ харж байна уу.  ТВ-ээр бэлдсэн 2 цаг 25 минутын рекламаа цацуулж чадсан ч хүмүүст тэр хогоо хүчээр үзүүлж чадахгүй. Эхлэлийг хараад ой гутлаа. Сэжиг хүрэм гэж улсууд ярьж бичиж байна. Чи ковидыг амжилт гэсэн тархи угаалтаар нэвтрүүлгээ эхэлсэн. Ковидоос болж монголчууд хэчнээн их зовж шаналсныг, албан тушаалтнууд яаж иргэдийг доромжилж байсныг, яаж завшиж, идэж уусныг чи мэдэхгүй байна уу. Чамайг Монгол Улсын Ерөнхий сайд байхад Монгол Улс хүн амдаа ногдох ковидын үхлээр дэлхийд тэргүүлсэн. Одоо ч сандал нь эзгүй олон айл өрх бий. Чи ард түмнээсээ уучлалт гуйгаагүй. Хэдэн их наядын хяналтгүй зардлын тайланг тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их мөнгө боссон. Монголд 900 гаруй сая доллар ирсэн. Чиний ажил дандаа хоёр нүүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүс л сайн сайхан амьдарч байгаа байх. Бусдынх нь амьдрал нойл заалаа. Чамайг хүмүүс нойл гэж нэрлэж дуудаж байгаа. Чи авлигатай тэмцэж байна гэж хашгирдаг. Гэтэл төрийн оролцоо хулгай дарамт газар сайгүй нэмэгдсэн. Жирийн бүтээлч иргэн ажил бизнесээ тайван эрхлэх орон зай алга. Засгийн эрх мэдлээс гадна Оюун-Эрдэнийн оролцоогүй чиний мэдэхгүй хийгддэг хулгай дээрэм гэж байхгүй. Чи модон жорлон дотроо батгана сэвж суугаа хүн шиг зүйл ярихын. Гэтэл тэнд хүндэрдэг хүний тоо хэдэн мянгаар нэмэгдээд байдаг. Идэж уух нь хэдэн их наядаар яригдаад байдаг. Монголд шүүх шиг дарамттай институт байхгүй. Үйлдвэрчин, пиарчингүй газар. Чиний үгэнд  орохгүй байна уу. Тэгвэл шүүх бие даасан байдлаа бага ч болов хадгалж байгаа юм байна. Миний үед шүүхийн үйл ажиллагаа ил тод, шийдвэр нээлттэй болсон. Шүүхийн захиргаа шалгаруулалт, хяналтыг шүүн таслах мэргэжлийн үйл ажиллагаанаас нь салгасан. Шүүгчид дарамт ирвэл мэдүүлэг бичдэг болгосон. Шүүгч болох үүд хаалга бичиг цаасанд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болгосон. Бүх шалгуурыг давсны дараа энэ хүн шүүгч боллоо гэсэн зарлигт гарын үсэг зурдаг. Өөр хүн зурах уу, Үндсэн хуулийн заалттай. Хууль нь өөрчлөгдвөл шүүгчийн үнэмлэхийг шинээр Ерөнхийлөгч олгож л таарна. Хар цагааныг ялгадаг шүүхээ, шүүгчээ дэмжиж өргөж байж, улс оронд хуульт ёс тогтдог. Төрийн тийм ухаан бодлого бидний өвөг дээдсээр уламжилж ирсэн. Монголын шүүхийн бие даасан байдал 65 хувьд хүрлээ гэж олон улсын байгууллага дүгнэсэн үе байсан. Шударга хүн шүүх рүү дайрдаггүй. Шүүхийн шийдвэрийг өөлж гоочилдоггүй. Хуулийг дээдэлдэг хүн шүүхийг доош хийдэггүй юм. Хулгайч, худалч, хуулийг зөрчдөг хүн шүүх рүү ноцдог.Чи Бэрхийнхээ Улаанбулангаас гарах болоогүй юу. Бас систем гээд нэг үг цээжилчихсэн. Наадах чинь коммунист ойлголт.

Оюун-Эрдэнэ ээ, чиний сайд нэг бүр шахам тендерчин, санчин, төсөвчин, авлигач байгаа. Чи үнэхээр  шударга юм бол сайд нараа сонгуульд нэр дэвшүүлэхээ болиоч. Намынхаа удирдах зөвлөлийн гишүүдийг ч нэг адил. Над шиг 5-7 жил шалгуул. Тэгээд улс төр ярь. Чи эрүүл хүн үү.Чамд юу тохиолдов. Хоолны чинь хордлого тархи руу чинь орсон уу. 1998 онд амь насаа алдсан Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн Эрдэнэтийн 49 хувь холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. Эрдэнэтийн 49 хувь зөв цагтаа зөв үедээ Монголд ирсэн. Би тэр 49 хувьд бүтэн шалгагдаж, хавтаст хэрэгтэй нь танилцсан. Тэр хэргийн материал нь ялынх биш, шагналын тодорхойлолт шиг...Би тэр залуусаар үнэхээр бахархсан. Чи Чингисийн Монголын хийморийг эр зоригийг үхүүлж байгаа. Хөшөөг нь барьж нурааж элэг авна. Их нүгэл үйлдэж байгаа. Чингисийн монголчууд том  зүрхтэй. Чи монголыг алж байгаа.   Чи монгол хүний зориг эрмэлзлэлийг дайнгүй алж байна. Хариас захиалга авч  монголын төлөө, эрх чөлөөний төлөө зүрх сэтгэлтэй бүхнийг егүүтгэх гэж чи чичирч байгаа. Ард түмэн нүдтэй шүү. Чи Монголын төмөр замын талыг хойноос авчирч чадсан уу. Төсөл нь бэлэн Эгийн гол, Тавантолгойн цахилгаан станцыг бариулсан уу. Зэс хайлуулах, зэсээр юм хийх үйлдвэр хаана байна. Ураны гэрээ юу болов. Чамд нэрлэчих нэг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт байна уу. Чи Эрдэнэтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн болгосон уу. Хүмүүсээ ингэж чөмөгжүүлье. Тэтгэвэр цалингаас нь хэд дахин бодит орлоготой болгоё гэж чамд давтан давтан хэлж байсан. Чи хийсэнгүй, чадсангүй. Би чамайг бүтээсэн зүйлээ хийх ажлаа ярих болов уу гэж бодсон.. Чи шүгэлдсээр 8 жил боллоо. Бамбарууш кафе, 49, Элбэгдорж гэж гонгиносоор дууслаа.

Дахиад үлгэр. Чи өсч болдоггүй хүн, үнэн юм ярьж болдоггүй хүн. Оюун-Эрдэнэ ээ, чи үнэхээр үнэнийг хүсч байгаа бол хоёулаа олон түмний өмнө ил ярилцъя. Монголоор ч, англиар ч, оросоор ч би бэлэн. Оюутнуудын төгсөлт диплом гээд зав багатай байгаа ч чамтай суухад зав гаргана. Технологи бэлэн байна. Газрын хол ойрт ялгаа байхгүй.  Зүүмээр дамжуулаад чиний дуртай ТВ-ээр халз ярилцсан ч болно. Би чамайг дуудна. Чи бас урилгаа хэлээрэй. Дашрамд чамайг юу хийж, ямар үр дагавар гай дагуулж байгааг олон улсад хэлэлцэж, тогтоол шийдвэр уриалга гаргасаар байна. 1989 оны хүйтэн өвлөөс эх авсан Монголын Ардчилал эрх чөлөөг хүн төрөлхтөн чухал нэг ололтоо гэж үздэг. Тэр түүхэн сонголтоо монголчууд сүйтгүүлчихгүй хадгалж яваасай гэж хүсдэг. Саяхан дэлхийн Ардчиллын холбоо Ази номхон далайн бүст Виллингтонд цуглаж хуралдсан. Монголын байдал, ардчилал, болох гэж байгаа сонгуулийн талаар тусгайлан санаа тавьж тогтоол гаргалаа. Ноднин 12 сард Вашингтонд хуралдахдаа тусгайлан анхаарал тавьсан. Шинэ хуучин тогтоолыг би биечлэн олон хүргэх үүрэгтэй. Танилцуулна аа. Оюук аа, чи ардчиллыг эрхэмлэдэг дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрт бусад  дисспастын адилаар эгдүүцэж хорсож, өс зангидаж явдгийг сайн мэднэ. Түмэн олон ярьж байна.

 ҮГүй тэр, ахиад л зохиол. Тийм албан тушаалтнуудыг нэг дор дуудах, тэр тусмаа их тэнгэрт байж болохгүй. Албаны ёс зүйн наад захын код ойлголт алга. Тийм уулзалт, шампаск болоогүй. Бүгд худал. Эхний шалгалтаар шууд унана. Чиний бохирдсон оюун л ийм юманд итгэнэ. Худал хүний нээрээ олон гэж. Арга ядаад чи тэр хүмүүсийг үнэнээ ярина гэнэ. Бүү горьд. Новш л бш бол тэд чиний бохир долоохгүй. Хоёр нүүртэй хүнээс  шударга юм хүлээх боломжгүй. Үнэн гарахгүй. Сонголттой хэрэгждэг шударга ёс гэж байхгүй. Оюун-Эрдэнэ ээ, чи худлаа ярьж байна. Үнэхээр шударга байсан бол намайг юу ч гэж байсан би чамайг дэмжинэ. Хуулийг тэгш хэрэгжүүлнэ гэж чи худлаа ярьсан. Авлигатай тэмцэнэ гэж худлаа шүгэлдээд байна. Анх талбай дээр байнгын хорооны дарга ч болохгүй гээд жагсч байхад чинь би чамайг дэмжиж л байсан. Би сошиалд хүртэл бичсэн. М.Энхболдыг чирээд буулгасан нь гоё. Тэр хутга ханцуйлж өрөөнд нь ордгоос бусад нь. Намынхаа бүх хулгайчтай тэгж тэмцэх байх гэж харсан. Энд МАН-ын жирийн гишүүд буруугүй. Энхболд бид хоёрыг МАНАН мафи гэж ирээд холбох гэж олон жил оролдлоо. Бид хоёрт хамтраад үйлдсэн юм байхгүй. Хамгийн холбоогүй, өөр өөрийн замаар яваа хоёр хүн.  Улс төрийн, үзэл санааны, сонирхлыг ямар ч холбоо байхгүй. Харин одоо бол чи албан тушаалд хүрсэн шүлэнгэтсэн гэмт бүлэглэлийн толгойлогч болсон.

Хаацайлагч, улаан хамгаалагч болсон. Ганц нэг золиосны юмаа хаяж өгнө. Чи өөрөө үлдэнэ. Үүнд чинь хууль шүүх эгдүүцээд байгаа юм. Ийм гэмт бүлэглэлийг тараах  ч багадна. Ер нь шинэ хууль гаргаж намуудыг тарааж, цоо шинэ зарчим шалгуураар шинээр зохион байгуулах хэрэгтэй. Монголын Ерөнхий сайдыг худалч гэдгийг олон улсад баталчихаад байна. Авлигатай тэмцээд байгаа дүрд тоглодог. Гэтэл Авлига нь өсөөд байдаг. Чиний үед хамгийн өндөр түвшинд хүрлээ. Өнгөрсөн жилийн дүнгээр 121 гэж дэлхийд зарлагдлаа. Миний үед 120-оос таван жил дараалан уруудаж, 72-т хүрсэн. 48 шатлалаар Монголын авлигын үзүүлэлт буурсан.  2016 онд та нар сонгууль ялаад эргээд өссөн. Хэрэв манай авлигын үзүүлэлт 20 руу орсон бол би чамд алга ташина. Надад чамайг ярих хувийн болоод албан тушаалын улс төрийн сонирхол байхгүй.

Оюун-Эрдэнэ ээ, чиний худал хулгай Монгол улсыг муухай харагдуулж байна.Өөрөө рекламандаа тоглож, өөрөө чиглүүлж, зааж монтажлаж, ийм эвлүүлэг мөнгө төлж цацаж буй нь улсаа хорлож байгаа юм. Тэр 14 тв-ийн жагсаалтыг, Ерөнхий сайд нь ийм юм үзүүлж байгааг хараад л манай хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг олон улсад унагаж тэмдэглэдэг.

Оюун-Эрдэнэ ээ, чиний энэ ухуулгын бүдүүлэг хадлага манай эрх чөлөөт байдлыг, Монголын нэрийг ямар ч дайснаас илүү сүйдэлж байгаа юм. Нөгөө ардчиллын баянбүрд хатаж байна гэж харна. Монголд ардчилал зөвхөн улстөрийн тогтолцооны асуудал биш. Ардчилал эрх чөлөөт байдал бол  Монголын хувьд тусгаар тогтнолтой бие даасан байдалтай дүйцэхүйц ойлголт. Ямар ч дайсан Монголд ийм аюул учруулаагүй. Харин Ерөнхий сайд нь санаатай зохион байгуулалттай үүнийг хийж байна. Тиймээс чамайг үзэхгүй байгаа юм.

 Ямар ч улс төрч гардан Үндсэн хуульд халдаж байгаагүй. Чи хоёр удаа халдлаа. Олон зүйлийг дордууллаа. Манай улсын Их хурал 126 гишүүнтэй болоод урдахаасаа дээрдэхгүй. Энэ бол эрх баригч Оюун-Эрдэнийн хулгайн бүлэглэл олны олонд дулдуйдаж, сандал суудалтайгаа үлдэх зальт арга. Намын жагсаалтаас гадна тойрогт хэн эхэнд нь жагсах вэ гэдэг зодоон болно. Намын даргын эрх улам төвлөрнө. Энэ сайн явдал авчрахгүй. Их мөнгө их хулгай эрх мэдэл түүнийг улам аймхай, хоёр нүүртэй худалч болгоно. Тэр та бүхэн аюултай дайсны тухай үлгэрээ ярьсаар Монголын өнгөтэй өөдтэй болгоныг алга болгосоор байх болно. Харсан юмшиг хэлье. Ард түмэнд ямар ч эрх мэдэл очихгүй. Бүсчилсэн ямар ч хөгжил ирэхгүй. Бүрэн эрхээр халхавчилсан баахан хуйвалдаж идэгчдийн тоо нэмэгдэнэ. Монголоо өмөөрсөн улсууд улам хавчигдана. Цөөнх болно. Оюун-Эрдэнэ ээ, чи өөрчлөлтийн гарчгийг ашиглаад агуулгыг хаясан. Чи өөрийгөө л бодсон.

Чамд бусдаас ялгарах 2 юм бий. Хулгай, хэмжээгүй их мөнгө, тэр мөнгөөр угждаг хязгааргүй олон цулам. Хууртсан, арга ядахдаа чиний бохир мөнгөнд гар сарвайсан хүмүүс нэг өдөр чиний эсрэг босно...

Энэ одоо хүний хийсэн юмыг ичихгүй хулгайлна. Наад сангийн чинь хуулийг 2014 онд би санаачлаад УИХ-аар батлуулсан. Ирээдүй үедээ өр биш өв үлдээе гээд. Өмнөх байдлаараа явсан бол уг нь төгрөгөөр 16 их наяд, доллараар 5 тэрбум илүү хадгаламжтай сан байх ёстой. Энэ этгээд тэр бүрдэж байсан хадгаламжийг ковидоор дамжуулж, хууль зөрчиж хулгайлж идсэн. Тэр үед л 2 тэрбум шахам доллар цугласан байсан. Би "болохгүй ээ, хүүхдээс битгий мөнгө хулгайл, хууль зөрчлөө" гэж жиргээ хүртэл бичсэн. АН-ын гишүүд сануулж хэлж байсан. 

Одоо ичихдээ тэр хуулийг хагас дутуу хуулаад баялгийн биш авлигын сангийн болгоод энэ өдрүүдэд УИХ-аар өөрөө хэлэлцүүлж жүжиг тоглож байна. Бас миний нэрийг дуудаж худал яриад л. Оюун-Эрдэнээ би чиний тархинд удаан оршино, түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи үхсэн карээрээ миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний bible.

Харав уу! Ах дүү хоёр алга ташаад. Цаг нь багтахгүй, мартаж санаад ай. Ард түмэнд учруулж байгаа зовлонгоо надаар хаана, энэ бузар тархи угаалтад нь хүмүүс хууртана гээд итгэчихсэн. Ардчилсан Монголд үүнээс илүү доромжлол гэж байх уу! Домогт Амар гуайн үгийг иш татаж монтажлаад л. Москвад буудуулахынхаа өмнө тэр улаан коммунист шүүхэд хандаж хэлсэн Амар сайдын үгийг би хадгалж, биширч явдаг юм. Дахиж хэлж үлдээнэ гэж боддог. Монголын эрх ашгаас урвасан этгээдүүд Амар гуайг цаазалсан тэр бусармаг дэглэмийг Монголд дахиж амилуулах гэж хичээсээр байгаа нь нууц биш. Алагдсан хойно нь байтугай амьдад нь Монголоо гэх нэгний нэрийг эд улаан цайм худалдаж иддэг. 

Оюун-Эрдэнээ чи ичиж амьдар. Амар гуайн нэрийг хэлэхээсээ. Чи бол Монгол хүнд хамгийн ээлгүй Ерөнхий сайд. Монголын ардчилал, эрх чөлөө, бие даасан байдалд ээл, ивээлгүй хүн гэвэл чи. Харийн даргын өмнө бол бүр хазганаж, маасайж, татанхай мэдрэл муутай юм шиг тал засна. Монгол хүн рүү шүд зууна. Ийм учраас Оюун-Эрдэнэд дэлхийн монголчууд дургүй. Хөх толбот Монгол хүндээ үзэн явагдаж үлдэх бол хэн хүний хүсэх өв биш. 

Би Монголдоо хайртай. Гадаадад байгаа монголчууд Монголоо бүр илүү санадаг, хайрладаг. Тэд Монгол хэцүү байхад аврал нь болж ирсэн. Одоо ч, цаашдаа ч Монголоо зүрхэндээ тээж яваа. Бид хэцүү цагт Эх орондоо аврах хантааз нь болно. Хүмүүсийн хэлж ярьж байгааг сонсож байгаа. Монголоор л нэг гадагш явахын мөрөөс болсон хүмүүс. Энэ засгийн өөрийнх нь санал асуулгаар 15-65 насны манай иргэдийн 67 хувь нь "боломж гарвал гадагш явмаар байна" гэжээ. 

Монголчууд бас сайныг бүтээж явсан. Монголд эдийн засаг нь 2 оронтой тоогоор өссөн, авилга хулгай нь 2 оронтой тоогоор багассан, өрсөлдөх чадвар нь цойлсон, иргэд нь өнгөтэй мөнгөтэй, дэлхийн гайгүй бүхэн Монголыг гэдэг үе байсан юм шүү. Бүр гадаадаас монголчууд хүртэл Эх орон руугаа ирдэг тэмүүлдэг цаг байлаа. Ерөнхий сайдаа чи ийм байсан орныг ямар болгов! Монгол хүмүүс 8 жилийн өмнөхөөс сайн амьдарч байна уу, муу амьдарч байна уу? Чи хүмүүсээс асуу, өөрөөсөө бас асуу. Уг нь сонгуульд орох гэж байгаа, 8 жил тасралтгүй засагласан намын даргаас энэ асуултыг л асуудаг. Өөрөө ч хариулдаг. Муудсан бол хариуцлага хүлээдэг. 

Чи хүн суудлаас нь чирч буулгаж явсан. Оюун-Эрдэнээ чи одоо өөрөө өөрийгөө чирч буулгах цаг чинь болжээ. Өөр газар бол бүр өчигдөр чиний улс төр дууссан. Чи улс төр хийх тусам улс маань уруудаж байна. Чи арилгана гэж улиглах бүр Монголд засгийн хулгай дээрэм, хүнд суртал нэмэгдэж байна. Бусад хүн ажиллах тусам ядуурна, дарамтад орно. Харин чиний ах дүүс, эргэн тойрон баяжина. Чиний улс төр ийм гаж. 

Өөрөө Ерөнхий сайд байж шүгэл үлээнэ гэнэ. Төр, төрийн албан хаагчид руу дайрна. Ард олон бухимдаж тэмцэхээр төлбөртэй гаруудаа турхирч утгыг нь алдуулна. "Би та нартайгаа хамт" гэж хаалт бамбайн дороос жүжиглэнэ. Жинхэнэ хуурамбаа бол чи. Монголд аль нэг харь улс аюул тарих нь юу л бол. Харин адгийн шаарнууд тэдэнд худалдагдах, биеэ үнэлж гүйх эрсдэл байсан, байгаа. 

Чи ирэх сонгуулийг хулгайлах гэж гашилж суугаа. Ард түмнийг, ардчиллыг яаж ашиглахаа чи мэдэж байгаа. Чи ийм хулгай луйварт гаршсан, бүр амташсан. Хэнд хэзээ яаж долигонохоо тооцсон. Хэнийг харлуулж үгүй хийхээ ч чи бас заалгасан. Чи бүхнийг худалдаад авчихсан, бас айлгачихсан гэж бардам яваа. Оюун-Эрдэнээ чи их сандарвал ахыгаа ч худалдаж иднэ. 

Чи, чиний эргэн тойрныхон ёс зүйтэй бол ард түмнээс дахиж дэмжлэг хүсэх, санал гуйх нүүргүй болсон. Ёс суртахууны эрхгүй, нүүргүй хүмүүс. Чи ард түмэндээ өр хулгай дарамт, үнийн өсөлт, ядуурал дампуурал авч ирсэн. Танайхан Монголын эрх, эрх чөлөөт байдал, иргэдийн амьдрал ажлыг өдөр тутам бусниулж байгаа. Чаддаг ганц юм нь тархи угаах, миний нэрийг хэлэх. Цааш явах тусам чи Монголын дон дээр суух хэрээ болсон. Би чиний сонсохыг хүсээгүй үгнүүдийг хэлж байна. Чи хараад улам хорсоно, улам улайрна. 

Уг нь түүх эргэдэгсэн бол, болдогсон бол чиний оронд Анандын Амар сайд сууж байсан бол...

10


Сэтгэгдэл (10)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.183.231Х.Энэдорж   • 4 сарын 10. 18 цаг 24 минут

Энэ хүн яасан их тэвдэж, цухалдаж агсараад байнаа. Нэг л биш ээ. Бүх монгол хүнийг юу ойлгохгүй усан тэнэг гэж бодоод байна уу.

73.59.119.57Зочин   • 4 сарын 10. 13 цаг 00 минут

Өөрөө алчихаад сайхан сэвэхий маа монголчууд бүгд мэдэж бгаа

66.181.160.77иргэн   • 4 сарын 9. 22 цаг 47 минут

энийг бичих гэж ядардаг болсон юм шиг бна.хамаж шимэх юу бна их тамаа цайждээ ёр нь сэтгэл түгшүүртэй болж бабла гэнүү маань унш ганц Зориг ч биш Дашбалбарыг Энхсайхан гээд чи алсан олон хүн цааш нь харуулсан даа. 30 өнчин хүүхэд яасан ганц ган хийх үг алга амиа хичээсэн атигар мангас минь

66.181.176.128Зочин   • 4 сарын 9. 21 цаг 55 минут

TSAGN ZUGAATSX80955877

202.21.127.160irgen   • 4 сарын 9. 14 цаг 06 минут

Ene bichsen zuiliig unshiad estoi oi gutav. Iim setgexuitei xun uy ch xiixees butsaxgui Xumuus mini seremjtei baigaarai

203.98.76.249Зочин   • 4 сарын 9. 13 цаг 04 минут

ТАРВАГА Л АЛУУЛСАН Л ДАА. ЭНЭ ХАМГИЙН ИХ ЗАВШСАН ХҮН.

66.181.176.128Зочин   • 4 сарын 9. 11 цаг 49 минут

AXD UILCHLI80955877SEXSEER

66.181.176.128Зочин   • 4 сарын 9. 11 цаг 49 минут

SEXSDI80955877

118.221.242.42Зочин   • 4 сарын 9. 11 цаг 14 минут

ийм тарваган хүмүүс их муухай яргачин удирдагчид болдог улс сүйрүүлдэг энэ муу улс сүйрүүлсэн шоронд хийх ёстой шд муу урвагч хятдын баас

185.220.101.6Зочин   • 4 сарын 9. 10 цаг 09 минут

хүзүүгүй тарвага сандарч байна, ккк



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube