С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна

4/ 10/ 2024    9 цаг 18 минут

Арав хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Зориг 62 нас хүрэх байлаа. Тэр бусдын гарт амь үрэгдээд 26 жил болж байна. Түүний бие цогцос газар шороондоо шингэсэн ч Монголын улс төр, улс төрчид өнөөдөр ч " ухсаар”.

1.

УИХ-ын сонгууль болохоор С.Зориг агсны ясыг өндөлзүүлдэг “ээлжит үзэгдэл” ч давтагдсаар. Монголын төрийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр намын лидерүүд өнөөдөр ч “Зоригийг хэн алсан бэ” хэмээн талцан хэрэлдэж байна. Түүгээр зогсохгүй хүрэл хөшөөнд нь өчүүхэн ч газар олдохгүй нь. Улс төрчид, ардчиллагчид “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх үгээр нь “гангарсаар” 26 жилтэй золголоо.

“С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг илэрсэн бас илрээгүй” гэх мэдээлэлд иргэд төөрсөн хэвээр байна. Харин улс төрчид “Зориггүй, Зоригтой” хэмээн түүний нэрээр улстөр хийсээр...

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгатай тамга солилцохдоо “Ганцхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэж ярьсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Мөн тэрээр “энэ бол улс төрийн аллага” гэв. Хариуд нь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр” хэмээн өчигдөр ярив. Аль аль мэдээлэл нь Монголын нийгэмд улс төрчдөд, хууль шүүхэд итгэж болохгүй гэх мэссэжийг өгсөөр байна. Хамгийн аймшигтай нь, хариуцлага хүлээх эзэн алга. Явган хэрүүлээс хэтрэхгүй байна.

Сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр Ц.Элбэгдоржийн талаар хангалттай мэдээлэл гарлаа. МАН-ынхан ч ярилаа, АН-ынхан ч ярилаа. Тэр үнэхээр шүүхийг атгасан хэвээр байна уу, тэр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх хэргийг илрүүлсэн гэх зохиолыг бичсэн үү, тэр Тавантолгойг зарахыг санаархсан уу, Эрдэнэтийн 49 хувийг авахад хуйвалдсан уу гээд эцэслээгүй асуултууд нийгэмд үүссээр...

2.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн твиттер хуудсанд “Бид “Зоригтой”-гоо үлдэнэ” гэжээ. Тэрээр “Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна” гэх зэргээр бичсэн байна.

Учир нь, АН-ын одоогийн байрлаж байгаа С.Зоригийн хөшөөтэй хуучны цэнхэр байшингийн хууль ёсны өмчлөгч “Шинэ дэвшил” холбооноос эзэмшлийн 3000 ам.метр талбайд “Ардчиллын өргөө” ХХК-ийн нэрээр 52 давхар үйлчилгээний зориулалттай барилга бариулахаар 2014 онд Архитектур төлөвлөлтийн даалгавраа тухайн үеийн хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржоор батлуулжээ. Гэхдээ Шинэ дэвшил холбооны гүйцэтгэх захирал Н.Цэнгэл “С.Зориг сан”-д хаяглан С.Зоригийн хөшөөг тус санд шилжүүлэх зөвшөөрөл хүссэн байгаа юм.

Өмнө нь, тус газрыг “Голомт” –ын ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд 400 мянган ам.доллараар зарсан гэх мэдээлэл гарч байсан бөгөөд АН-ын дарга асан С.Эрдэнэ “ Д.Баясгалан 41 давхар үйлчилгээний зориулалттай барилга босгох санал тавьсан” гэдгийг баталж байсан. Гол нь С.Зоригийн хөшөөг шилжүүлэхийг АН зөвшөөрөхгүй гэж ярьсан байдаг.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг арав хоногийн дараа 62 хүрэх байлаа... Түүний зүрх зогсоод 26 жил боллоо...

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube