УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

4/ 15/ 2024    7 цаг 56 минут

Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна. Путиныг ялсан Оросын арми нь “21-р зууны байлдааны аугаа ур чадвартан, эзлэн авах цор ганц хүч” хэмээн өргөмжлөнө. Ингээд хэрэв тэрээр Украины төрийг удирдахаар болчихвол түрэмгийлэл үйлдэх чадвартай цэргийн машин нь хоёр дахин нэмэгдэж хүчирхэг болно.


 

The ECONOMIST

УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

"Украин ялагдвал яах вэ?" Улам илүү их мөнгө, зэвсэг илгээ гэж Өрнөдийн холбоотнуудаа загнах дуртай хүмүүс нэгэн цагт яг ингэж асуун тулган шаарддаг байлаа. Энэ асуулт нь таамаглал маягийн шаардлага байснаа, гэнэтийн эгзэгтэй өөрчлөлтийн эхэн үе шат шиг болж байна. Дайн хэдэн сар үргэлжилсэний эцэст Оросыг хил рүүгээ түлхэж, Владимир Путиныг доош нь хийх учиртай байсан Украины сөрөг довтолгооны өнгөрсөн жилийн их найдвар унтарлаа. Өнөөгийн мухардмал байдал түрэмгийлэгчийн талд эерэгээр тусах вий, эсвэл Дональд Трамп Америкт засгийн эрхэнд эргэн ирж Орост ялалтын мөнгөн цом гардуулах вий гэсэн айдас илүүтэй зонхилох болов. Хэдийгээр Украин ялагдах нь холын төсөөлөл авч түүнээс дутуугүй айдас цаана нь байна. Европ дайнтай шууд тулахаас ч аймаар зүйл бол Путин эндээс геополитикийн давуу ашиг олбол бүр дор юм болно. 

Украины ялагдал нь Өрнөлийнхний хувьд басамжлал, Суэцийн сувгийн шившигийн* давталт болох болно. Хоёр жилийн турш холбоотондоо ёс суртахууны болон цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр Америк, Европ магадгүй санамсаргүй байдлаар өөрсдийн итгэл үнэмшлийг эрсдэлд оруулж байна. Тэд заримдаа ийм дэмжлэг үзүүлэхдээ эргэлздэг байсан нь нөхцөл байдлыг сайжруулахын оронд улам дордуулж болзошгүй юм. Либерал улс төрийг шүүмжлэгчдийн дунд “ардчилсан тогтолцоо чинь явж явж өөрийн эрх ашгийг ч хамгаалах чадваргүй” гэдэг баталгааг улам бэхжүүлэв. Орос, бас Хятад, Энэтхэгболон дэлхийн өмнөд хэсэгт Украиныг дэмжигчдийг НҮБ-ын тогтоолоор түлхэн унагаж, ЕХ болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар ч маргаан дэгдээх болно. Газрын зураг зохиогчид Украйны эзлэгдсэн нутгийг Оросынх гэж будах нь үргэлж хүчтэй талынх нь зөв байдаг гэсэн ойлголтыг улам түгээнэ. НАТО-гийн тэргүүн асан Жорж Робэртсон “Хэрэв Украйн ялагдах юм бол манай дайснууд дэлхийн дэг журмыг тогтооно” гэж анхааруулжээ. Ялангуяа тайваньчуудын хувьд харамсалтай нь тэр үнэн хэлсэн байх.

Олон улсын либерал дэг журам тогтооход голлох үүрэгтэй Европын Холбоо энэхүү басамжлалыг бүр ч илүү мэдрэнэ. Украины хөршүүд Америк шиг түргэн дэмжлэг үзүүлээгүй л дээ. Гэвч европчууд удаан боловч найдвартай арга замаар өөрөөсөө шалтгаалж болох бүхнийг хийсэн. Зэвсэг илгээж (эхний ээлжинд зэвсгийн төлбөрийг ЕХ даасан), Украины санхүүг дэмжиж, олон сая дүрвэгсдийг нь хүлээн авч, ОХУ-д олон арван удаагийн хориг тавьж, хий дамжуулах хоолойноос нь татгалзаж, эвслийн улс төрчид эхэндээ боломжгүй гэж үзэж байсан хязгаараа давсан. Тэгсэн ч гэсэн энэ бүх арга хэмжээ хангалтгүй бол ерөөс явуулж буй ажиллагаа тавьсан зорилготойгоо нийцэж байгаа эсэх талаар олон хүн эргэлзэх боллоо. Унгарын Виктор Орбан, Францын Марин Лө Пэн зэрэг популистууд, Путиныг шүтэн бишрэгчид өөрсдийнхөө санааг хамгийн шилдэг нь гэж хашгичина. Одоогоор НАТО-ын зүүн бүсийнхэн ба тус эвслийн бусад улс орнуудын хооронд ялгаа бий. Хэрэв Украин ялагдвал бие биенээ буруутгаж, хорсох болно. "Хулчгарууд" Европыг сааруулж байна гэж Францын шинэхэн харцага Эммануэль Макрон л ширүүн анхааруулснаар өнгө аясыг тэнцвэржүүллээ.

Украины ялагдлын геополитикийн үр дагавар нь ямар ч хамаагүй энхийн хэлэлцээрийн хэлбэрээс хамаарна. Энэ нь эргээд дайны эрчим, эсвэл Трамп дахин сонгогдвол түүний сэтгэлгээнээс шалтгаална. Хэрэв зэр зэвсгээр дутагдсан Украины арми сүйрч, Орос тэдний зүүн нутаг дэвсгэрийг төдийгүй улс орныг бүхэлд нь эзлэн, магадгүй Беларусь маягийн утсан хүүхэлдэйн дэглэм дор хяналтаа тогтоовол? Чингэвэл түрэмгийлэгчид илүү олон мянган километрээр ЕХ-той хиллэх болно. За яахав, Украин хагас нутгаа Орост алдаж хязгаарлагдмалялагдал хүлээлээ гэж бодъё, тэгсэн ч гэсэн Украины цаашдын үргэлжлүүлэх үйл ажиллагаа, "гомдол" нь мэдрэлийн ядаргаа хэвээр байх болно. Путин ажлаа дуусгах хүртэл хэр удах вэ? Ийм нөхцөлд олон сая украинчууд боломж ашиглан дүрвэж. магадгүй. ЕХ-ны ирээдүйн төрх өөрчлөгдөнө. Украйны тэлэх амлалт нь бүрэн ялалтыг илтгэнэ. Дайны үр дүнд өөртөө нэгтгэх тухай саналууд нь сэргэж байсан Баруун Балканы орнууд ч мөн л эргээд эргэлзээтэй төлөвт байна.

Гэм буруу, ичгүүр шившгээс гадна Европ айдас түгшүүр дор амьдрах болно. Халдлага түрэмгийлэл улам наашлах болов уу? НАТО холбоотон орнуудаа хамгаалах арга хэмжээ авах болов уу? Дайн дэгдээх оролдлого наад зах нь боломжтой юм шиг харагдана. Украин руу довтлоход ашигласан шалтгаа Путин давтан, Балтийн орнууд дахь нацизм гэж ярих болов, үнэхээр ч энэ гурвалын хүн амд орос хэлтэн олон бий. Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна. ноён Путиныг ялсан Оросын арми нь “21-р зууны байлдааны аугаа ур чадвартан, эзлэн авах цор ганц хүч” хэмээн өргөмжлөнө. Ингээд хэрэв тэрээр Украины төрийг удирдахаар болчихвол түрэмгийлэл үйлдэх чадвартай цэргийн машин нь хоёр дахин хүчирхэг болно. Түүнийг Америкийн сул дэмжлэгтэй, зэвсгийн нөөц хомсдолтой ичимхий европчууд эсэргүүцсэн болох л байх.. Польш, Герман улсууд өөрсдийгөө хамгаалах цөмийн хүчинтэй болох байж гэдгээ ойлгох болов уу? 

Украин ялсан ч Европ өөрчлөгдөх ёстой. "Энх тайвны төсөл"-ийн гол цөм нь дайн хийх боломжгүй юм гэхэд ядаж байгаа бодит ертөнцдөө дасан зохицох ёстой. НАТО энэ сард 75 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч Америк нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлын баталгаа байсаар байна гэсэн европчуудын эвслийн ирээдүй тодорхойгүй байна. Хүйтэн дайн дуусанаар “энх тайвны ноогдол ашигаа” хүртэцгээсэн хэдэн арван жилийн дараа батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх ёстойгоо дөнгөж ойлгоод хэрэгжүүлж эхлэх шиг боллоо. 

Гэвч, хэрэв Орос улс хагас ялагчаар тодрох юм бол өөрчлөлтүүд Европт илүү таагүй, урьдчилан таамаглах аргагүй байдлаар тулгарах болно. Хэрэв дахин дайн эхлүүлэхгүй гэж Путин амласан бол Украины зарим хэсгийг хяналтандаа авснаар түрэмгийллийнхээ төлөө урамшуулан шагнагдсан тэрэнтэй гэрээ байгуулахыг эрэлхийлэх нь хуурамч аюулгүй байдал л бий болгоно. “Украин ялагдвал яах вэ?” гэсэн асуултад Европын хариулт энгийн байх учиртай: "Ингэх ёсгүй!".

The ECONOMIST

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



185.220.101.109Зочин   • 4 сарын 15. 12 цаг 19 минут

нацист фашист 3-р Рейхийн түүхийг давтан нацист фашист Бандерууд далд орж, оронд нь эвсэлд үл нэгдэх Киев гэдэг хот улсанцар үлдэнээ Баабар гуай!



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube