“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ

4/ 15/ 2024    10 цаг 38 минут

 

Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийн дагуу УИХ-аар хэлэлцэж Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд  жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэднийг “нүүрсний” гэх тодотголтой хэргээр шалгаж эхэлснийг АТГ-аас 2022 оны 12 дугаар сард зарлаж, 2023 оны 3 дугаар сард УИХ-ын тогтоолоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн.

Одоогоор Т.Аюурсайханыг шүхээс гэм буруутай гэж үзэж, гурван жил хорих ял оноогоод буй. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй сонгуультай золгов. Өмнөговь аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний сонсголоор багагүй  булхай нь илэрсэн атал өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага үүрээгүй явна. Тухайлбал, түүнийг “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилохдоо хууль зөрчсөн, тухайн үеийн бүх баримт устсан, хоёр тендер тутмын нэг нь зөрчилтэй, хөрс хуулалтын ажлын дүнг нягтлах боломжгүй, нэгдмэл сонирхолтой компаниуд оролцсон, өөрийн хамаатан саданг ТУЗ-д томилуулсан, ТУЗ-ийн гишүүд болох Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарын хүмүүст урамшуулал олгосон гэх мэтээр яригдсан. Нүүрсний сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ бүх баримтыг хууль хяналтын газарт шилжүүллээ хэмээн зарласан.

Анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Орон нутгийн 51 хувийн эзэмшилтэй Тавантолгой ХК-аас 379 мянган тонн нүүрс зувчуулсан буюу “мөргөцөг алга болсон” гэх хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл өгч байсан юм.

АТГ-аас Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр /үеэл нь/, гүйцэтгэх захирал Р.Сэддорж / туслах нь байсан/ нарт нөлөөлж, 323900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэт баримт бүрдүүлж, "Тавантолгой" ХК-д 18.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

Ямартай ч  АТГ-аас түүний хэргийг шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгээ мэдэгдээд бас л багагүй хугацаа өнгөрлөө.  Гэвч өнөөдрийг хүртэл хэргийн явцын талаар мэдээлэл өгсөн тал алга. "Ажнай" Д.Бат-Эрдэнийн гэх хэргийн хавтас нээлттэй хэвээр байна. Тэр хавтсанд хавчуулагдсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж УИХ-д нэр дэвших бэлтгэл хангаж дуусаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр удлаа.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сүржин зарлаж, эхлүүлсэн “нүүрсний” гэх тодотголтой хэрэг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар ингэсгээд замхрах тийшээ хандлаа гэж харагдаж байна.

Харин Д.Бат-Эрдэнийн хувьд гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд жил гаруй болчихсон учраас сонгогчдод тайлан бэлтгэж гүйх шаардлага алга. Аль аль талдаа хариуцлага үүрэхгүй амар боллоо гэх шиг шүд чигчилж суух болов. Нэгэнт “баруун гар”-аа УИХ-д оруулахаар даамай сайн бэлтгэл базаачихсан учраас түүнд гишүүний бүрэн эрх түдгэлзсэн эсвэл сэргээсэн эсэх огт падгүй болж. Олны анхаарлыг татсан энэ хэрэг сонгуулийн сургаар хэсэг шуугиан нь дарагдсан учраас аятайхан мултарчих арга чаргаа ч олчихсон.

Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг хариуцлагаас ийн бултахад “номер 1” ч оролцоотой гэх. Учир нь, тэд 1985-1989 онд Цэргийн нэгдсэн сургуульд багш шавийн барилдлагатай байсан эртний танилууд. Шавьд багшийг хэргээс мултлах төдийлэн асуудалтай зүйл биш бол багшид шавийн хүслийг гүйцээх ч асуудалгүй. Сүхбаатар аймагт багшийн хишиг очсон сураг ч бий.

Гэвч ард иргэд “нүүрсний” гэх хэргийн араас нэхэл хатуутай байгааг сануулах нь зүй. 4 их наяд байна уу, 40 их наяд байна уу төрийн өмчийг хулгайлсан л бол хулгайч, албан тушаалаа урвуулсан, авлига хээл хахуульд автсан төрийн албан хаагч, төрийн түшээг хүлээн зөвшөөрөх ёс зүй хэнбугайд ч байх ёсгүй. Төр буруутай гэж үзсэн бол хариуцлагаа тооц эсвэл эндүүрснээ албан ёсоор тайлбарлах нь зүй.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.116.168Зочин   • 4 сарын 17. 19 цаг 56 минут

SEXSEER UILCHLI80955877

66.181.189.179Зочин   • 4 сарын 16. 9 цаг 18 минут

Ерөнхийлөгчийн хэвлэлийн дарга золбаяр өмнөговь аймагт нэр дэвших юм гэсэн тэр нөхрийн сонгуулийн санхүүжилтийг Ажнай батэрдэнэ гаргаж хариуд нь хэрэгээ аргалуулж байгаа гэж нэлээд юм мэддэг хүн ярьсан шүү



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube