Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна

4/ 18/ 2024    9 цаг 33 минут

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, өчигдөр (2024.04.17) хаалаа. УИХ-ын түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллав.

Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувь нь ирж, тайлбар, мэдээлэл өгсөн юм. Мөн Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцож,  Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар ажиглагчаар ажиллав.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн, энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Монгол Улсын Засийн газрын явуулж байгаа 5Ш ажиллагааны үргэлжлэл боллоо хэмээн онцолсон юм. Тэрбээр, бид танил тал, сайд дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй бүтэхгүй байгаа бүхний үүд хаалгыг хаахын төлөө ажилласан ч сонсголоор тэр бүхэн өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

Эмийн салбарыг удирдаж, ахалж байгаа албан тушаалтнууд, сайд, дарга нар сэтгэл гаргаж ажиллах цаг болсон байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Туваан сонсголын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэж, энэ салбар үндсэндээ “сэхээнд орчихсон” байна гэж дүгнэсэн юм. Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна гэж тэрбээр дурдаад, лабораторийн чадавхийн талаар хэлэх ч үг алга гэлээ. Монгол Улсын иргэд чанартай, хямд, баталгаатай эмээр хангагдах эрхтэйг тэрбээр онцолж, энэ эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд холбогдох журам нь ч гарсан талаар дурдаад, хууль, журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулах ажилдаа өнөөдрөөс ханцуй шамлан оръё хэмээн уриалав.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг энэ гурван өдрийн сонсголоор яригдсан бүхий л сэдвүүд, эм хангамжийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт нэгэнт дүгнэлтээ хийчихсэн байгаа гээд, эмийн зах зээл дээр хяналт, зохицуулалт, бодлого байхгүй, найран дундаа орчихсон мафийн сүлжээ буюу аалзны тор шиг болчихсон байна гэж дүгнэлээ. Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал, энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Жаргалмаа өмнө нь гаргаж байсан аудитын дүгнэлтүүдтэй Түр хорооны шинжээчдийн дүгнэлтүүд нийцэж байгааг тэмдэглэж, эм хангамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд төрийн бодлого гаргах цаг болж, Авилгатай тэмцэх газарт үүргээ биелүүлж, хуулиа хэрэгжүүлэхийг зөвлөв. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хийхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарах шаардлагатай байна гээд, эмийн нэгдсэн платформ бий болгох, монополийг задлах арга хэмжээг холбогдох байгууллагууд авах болсныг онцолсон юм. Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулаад, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж, хөлдүү эмээ хэрэглэгчдэд борлуулж байгаа нь шударга бус явдал болохыг тэрбээр цохож, энэ бүхэн дээр арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Батлут, эрүүл мэндийн асуудалд нөлөөлөх гол зүйл нь эм атал энэ салбарын хил, гаалийн хяналт, тоног төхөөрөмж, лаборатори, төрийн байгууллага бүгд гүнзгий “цус ойртолтод” орчихсон байгааг бид энэ гурван өдөр харлаа гэв. Тэрбээр, улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт орчихсон энэ салбарынхан монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг болсон байна гээд, хэнийг, хаана аваачиж томилох вэ гэдгээ тодорхойлоод гаргачихдаг, албан тушаалыг нь зориуд бэлддэг нөхцөл байдал харагдаж байгаа тул Улсын Их Хурал, Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж, хуулийн цоорхойг чагталж хаах, цаашлаад бий болсон нөхцөл байдлыг засаж залруулахад анхаарч ажиллахгүй бол болохгүй болжээ гэсэн юм. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг хүний оролцооноос ангид байлгах үүднээс хиймэл оюун ухаан ашиглах, мөн зах зээлээ судлах талаар төрийн байгууллагууд ажиллаж таг харанхуй байдлаа арилгах шаардлагатай зэрэг олон дүгнэлтийг тэрбээр хэллээ.

Түр хороо энэхүү хяналт шалгалтын ажлаараа эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлыг бүрэн дүүрэн илрүүлэн тавьж чадаагүй байж болох ч гол асуудлуудыг гогодон гаргаж чадсан гэж Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очир дүгнэсэн юм. Иргэд, олон нийт энэ гурван хоногийн сонсголоос эрүүл мэндийн, тэр дундаа эм хангамжийн салбарын өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг бага ч атугай авсан бол манай Түр хорооны зорилго биелэгдлээ гэж ойлгож байна хэмээн дурдаад, бид эрүүл мэндийн салбарынхныг, үе үеийн сайд, дэд сайд нар, албан тушаалтнуудыг харлуулах гэсэнгүй, Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлын төлөө хэлж ярьж, дуугарч байгаа юм гэсэн юм. Нээлттэй сонсголоор яригдсан асуудал бүрээр цаашид Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд шат шатандаа, өөр өөрсдийн чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Түр хорооноос Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт маш нарийн төлөвлөгөөтэй үүрэг, чиглэлүүдийг өгнө гэв. Салбарыг эрүүлжүүлэх цогц ажлуудыг үе шаттай, дэс дараатайгаар тодорхой хугацаанд хийж, ашиг сонирхлыг зөрчил, хамаарлыг арилгаж, шударга өрсөлдөөнийг бий болгож байж эмийн чанар, үнийн асуудалд өөрчлөлт гарна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэ гурав хоногийн сонсголоор яригдсан зүйлсийн дотор хууль, хяналтын байгууллагууд цаашид эрүүгийн чиглэлээр шалгах олон сэжүүр, кэйсүүд гарсныг анхаарахгүй өнгөрч болохгүй гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube