С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ

4/ 20/ 2024    14 цаг 23 минут

Төр, ниймийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэндэлсэн юм. Тэр өнөөдөр 62 нас хүрэх байлаа...

1.

2015 оны есдүгээр сарын 21-нд Олон улсын парламентын хорооны хүний эрхийн хорооноос “...Монгол дахь ардчилсан үйл явц эдүгээ 25 жилийн нүүр үзэж байгаа ч 17 жилийн өмнө парламентын гишүүн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг өнөөг хүртэл илрээгүй байгаа нь хууль ёсонд итгэх итгэлийг мохоож байна. Нийгмийн өргөн хүрээнд улс төрийн аллага хэмээн хүлээн зөвшөөрч буй энэ хэргийг илрүүлэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Монголын эрх бүхий байгууллагуудад уриалж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Мөн “Хэргийг мөрдөх явц ил тод байхын зэрэгцээ түүнд ахиц гарч байж л Санжаасүрэнгийн Зоригийг хэн, юуны учир хөнөөснийг илрүүлэх улс төрийн хүсэл зориг байна гэсэн итгэл үнэмшил олон түмэнд бий болно. Монгол Улс анхны ардчилсан сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед 1990 онд ардчилсан хөдөлгөөнийг нь удирдаж байсан хүний амийг хөнөөсөн хэргийг эцэслэн илрүүлэх нь чухам цагаа олсон үйлс байх болно” хэмээн Швейцарийн парламентын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны гишүүн, хатагтай Маргарет Кийнер Неллен хэлсэн байдаг.
Энэ мэдэгдлээс хойш гурван сарын дараа С.Зоригийн аллагын хэрэгтэй холбогдуулан Эрдэнэтээс хоёр хүнийг сэжиглэн баривчилж, мөн түүний эхнэр байсан Б.Булганыг саатуулж, ахин шалгаж эхэлсэн.



1998 оноос хойш 26 жилийн хугацаанд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой үнэн худал нь үл мэдэгдэх тоо томшгүй олон таамаг байсан нь олны анхаарлаас энэ хэргийг гаргалгүй өдий хүргэсэн юм. Харамсалтай нь, сонгуулийн жилүүдэд хэргийн талаар илүүтэй сөхөж тавьдаг байсан нь ажиглагддаг. С.Зоригийн аллагын хэрэгт УИХ-ын гишүүдээс эхлээд төрөл садан, энгийн иргэд хүртэл сэжиглэгдэн байцаагдаж байсныг түүх гэрчилнэ. 2016 оны аравдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй нээлттэй уулзах үеэрээ “Удахгүй энэ хэрэг шүүх дээр очих болов уу. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй гэж Ерөнхий прокурорт үргэлж хэлдэг. Би энэ хэрэг нэлээн ахицтай явж байгаа гэж хэлье” хэмээн хэлж байсан бол 2016 оны 11 дүгээр сарын 14-ний даваа гарагт Прокурорын Ерөнхий газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг албан ёсоор мэдээлсэн.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн харьяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татаж, 2017 оны наймдугаар сарын 4-нд Ерөнхий шүүгч Ц.Зоригоор ахлуулсан Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэрээр Т.Чимгээд 20 жилийн, Б.Содномдаржаад 24 жилийн хорих ял ногдуулсан. Гэтэл 2021 оны тавдугаар сарын 14-нд Дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Ингээд ШШГЕГ-ын харъяа 401 дүгээр хаалттай хорих ангиас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан байдаг. Харин Улсын дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноосон юм. Хэрэг илэрсэн бас илрээгүй гэх эргэлзээг өнөөдөр ч хууль хүчнийхэн тайлж чадаагүй байна. УИХ-ын сонгууль ойртох тусам С.Зоригийн амь насыг хэн бүрэлгэсэн бэ хэмээн МАН, АН харилцан биесээ хэмлэж эхлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй” хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу шууд хамаатуулан “чулуу” шидсээр буй. Хариуд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “ С.Зоригийг алсан хүмүүсийг мөрдөгчид илрүүлсэн. Хууль, шүүх тогтоосон. Тэр хүмүүс одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний уулзсан хүнээсээ эмээж байна. Нэг л өдөр чи шалгагдана. С.Зоригийг алсан этгээдүүд, алуурчинтай хамсаатан болсон хүмүүс үргэлж сандарч яваа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ” хэмээн ам бардам эсэргүүцсээр байна. Гэвч ард иргэд Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нараас илүүтэйгээр хууль, шүүхийн байгууллагаас чимээ хүлээж буй.


  1. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хороосон хэргийн дараа хэргийн газарт очсон хүмүүсийн 1998-199 онд ярьсан зарим баримтыг хэвлэлийн хуудаснаас эргүүлэн харъя. Тухайн үед энэ мэдээллийн талаар төвийн хэвлэлүүдээс илүүтэйгээр шар сониныхон бичиж байв.

    УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар:
    -Та аравдугаар сарын 2-ны орой талийгаачтай хамгийн сүүлд уулзсан тухайгаа?
    -Аравдугаар сарын 2-ны орой талийгаач С.Зориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр бид гурав манай өрөөнд уулзсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэнтэй холбоотой асуудлаар ярьж байсан. Нэгэнт Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа бол цаашдаа яах вэ гэж. С.Баяр болохоор Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих байх аа, тийм хандлагатай байгаа шүү гэж хэлж байсан.
    -Тэгэхээр цаг бусын энэ үхлийг Ерөнхий сайдтай холбоотой гэж таамаглал дэвшүүлж болох уу?
    -Цаг хугацаа нь ингэж таарч байгаа нь хэнд ч тийм бодол төрнө л дөө. Энэ нь баасан гарагт болсон үйл явдал. Даваа гарагт манай намын ерөнхий зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх гэж байсан.

Дээдсийн хүрээлэн сонин /1999 он/

Б.Жаргалсайхан: Цагдаагаас хоёр залуу ирж, Зориг ямар хүн байсан бэ гэж асуусан.
-Зориг агсны үхэлтэй холбогдуулж, танаас ямар нэгэн зүйл асуусан уу?
Ардчилал гээд явж байсан хүмүүсээс хамгийн шударга эх оронч явсан нь С.Зориг гэж бий хэлсэн.
Энэ хэргийг илрүүлэхийн тулд Бат-Үүл, Элбэгдорж нар өөрсдөө сайн ажиллаж, хуулийн байгууллагыг дэмжиж ажиллавал зүгээр.

 /Дээдсийн хүрээлэн сонин 1999 он/

Бошигт: Яахав. Тухайн үедээ шалгаж л байсан.Түүнд гомдоод сүйд болох юм байхгүй. Анхнаасаа энэ хүний хэргээр намайг болон манай хөдөлгөөнийг дарах гэсэн оролдлого байсан. Тэр бол дараа нь шийдэх асуудал.
Энэ бол улс төрийн аллага биш, эрүүгийн чанартай зүйл.

Дээдсийн хүрээлэн /1999 он/ № 61,62

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Мөрөн:

Хэрэг гарсны дараа ЦЕГ-ын даргын тушаал гарч цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсөэн бэлэн байдалд ороод ажиллаж байгаа. Энэ хэрэг бол илрэхгүй хэрэг биш. Илрэх хэрэг. Зүс царайгаа харуулаад хуруу гарынхаа хээг үлдээгээд явсан хэрэг заавал илэрдэг. Үүнээс ч хүн, эд мөрийн баримт, нотлох баримт үлдээгээгүй хэргүүд ч илэрдэг. Ер нь хүнд ноцтой гэмт хэргийг илрүүлэх талаар Монголын цагдаагийн байгууллага харьцангуй өндөр түвшинд ажиллаж байгаа. Энэ хэргийг илрүүлэхэд хамгийн гол нь цаг хугацаа хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах хүрээ их өргөн. Зүгээр нэг хүмүүстэй холбоотой хэрэг биш. УИХ-ынхнаас ч шаардлагатай зарим хүнийг байцааж байгаа. Цагдаагийн байгууллага хэнийг ч шалгах эрхтэй. Мэдээж зарим нэг хүнийг шалгахад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах байх л даа. Гэхдээ одоохондоо тийм хүндрэл гараагүй байна. Хэргийг илрээгүй байхад хэвлэлүүд элдэв мэдээлэл бичихийг хориглосонд сэтгүүлчид нэлээд эмзэглэж байх шиг байгаа юм. Гэвч үнэхээр шалгах хүрээ өргөн учраас цаг хугацаа хэрэгтэй байна гэж би түрүүн хэлсэн. Ийм байхад хэргийн талаар тодорхой зүйлийг олон нийтэд ил бичих нь их аюултай. Хэрэг илрүүлэлтэд зарим талаар саад болох талтай байдаг. Хэвлэлүүдээр хэргийг харсан байж магадгүй хүмүүсээс ярилцлага авах, зураг хөргийг нь нийтлэх явдал мэр сэр гарсан. Гэтэл хэрэг илрүүлэхэд гэрч чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас тэднийг хамгаалах ёстой. Аюулгүй байдлыг нь хангах ёстой байдаг. Тэгэхгүй бол тэр алуурчид чинь гэрчийг утсгавал яана. Энэ мэт байдлыг зөвөөр ойлгож хүлээцтэй хандахыг хүсч байна. Хэрэг ямар ч байсан илэрнэ.
 

 Шар сонин 1998 он №71,72

Сэжигтэн Булганы аав Банзрагч:

-Танд С.Зориг агсны үхэлд сэжиглэж байгаа хүн бий юу?
-Байхгүй. Юу байхав дээ. Энэ бол ахуйн чанартай гэмт хэрэг биш гэж би үзэж байгаа. Нүцгэн улсаас чинь юуг нь авах вэ дээ.
-Та хэргийн өдөр талийгаачийнд очсон уу?
-Шөнийн 01 цагийн үед очсон. Биднийг очиход гэрийг нь Эрүүгийн Цагдаагийнхан хяналтандаа авчихсан, оруулахгүй байсан. Ороод ч хэрэг байхгүй. Тэр хүмүүсийг эд мөрийн баримт, элдэв хангайн юм олох гэж байхад нь саад хийгээд яахав дээ

 “Хувийн амьдрал” сонин 1998 он

С.Зориг агсны ээж Г.Доржпалам:

-Ард түмэн болсон явдлыг улс төрийн аллага гэж үзэж байна. Та үүнийг аль өнцгөөс харж байна вэ?
-Би алийг нь мэдэхгүй л байна. Тэгж хамаагүй ярьж болохгүй. Ямар учраас алсныг мэдэхгүй байна. Гэхдээ миний хүүд хувийн өс хонзон өвөрлөсөн хүн байхгүй.

-Хүүгийн тань ам насыг бусниулсныг та анх хэзээ сонссон бэ?
-Манай хүү Баяраа хэдхэн минутын дараа очсон байна билээ. Тэгээд надад хэлэхээсээ айж хулгаад, маргааш өглөө нь хэлсэн. Тэгээд хүн чинь их сонин юм байна шүү дээ. Тэр амь насаа алддаг өдрийнхөө 7 цаг 30 минутын үед над руу утсаар ярьж байсан юм шүү дээ. Тэр орой Баяраа хүү маань орж ирээд “Ээжээ, Зоригоо дүү маань маш хүндээр өвчилсөн” гэж хэлэхэд нь би “Өө ээжид нь таньдаг сайн сайн эмч нар байгаа. Болохгүй бол ээж нь 5 дугаар хавирганд адреналин тариа тарьчихъя. Хүүгээ зүрхийг нь ажиллуулж болно. Одоо явъя” гэсэн чинь “Үгүй, дүү маань хүнд алуулчихаж” гэж хэлсэн. Маргааш өглөөнийх нь 7 цаг 15 минут болж байхад надад “ Хүнд алуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд л уйлж унжаад..

 /1998 он/ “Жигшүүрт хэрэг” сонин

Эрүүл мэндийн сайд асан Ша.Батбаяр:

-Таныг очиход ямар байдалтай байсан бэ?
-Хутгалуулаад цусанд автчихсан байж байсан. Биеийнх нь дээгүүр алхаж гараад байсан ядал нь надад эвгүй санагдсан учраас би цагаан даавуу авч дээгүүр нь бүтээсэн. 10-аад хүн үлдсэний дараагаар бид нар юмаа хийе та нар гарцгаа гэж цагдаагийнхан биднийг явуулсан.
-Жирийн хүмүүсийг оруулаагүй биз дээ?
-Талийгаачийн ойр дотны хүмүүс л орсон. Ерөнхий сайд, Бат-Үүл, Батчулуун гэх мэт 10-аад хүн орсон.

Дээдсийн хүрээлэн сонин /1999 он/

УИХ-ын дэд дарга Э.Бат-Үүл:

-Үүнийг улс төрийн аллага гэж үзэж байна уу?
-Бүгдийг чинь ална. Хамгийн түрүүнд Бат-Үүлийг чинь ална гэж хэлээд явж байна гэдэг бол улс төрийн биш гэх ямар ч аргагүй болоод байна.

-Уучлаарай. Гэмт этгээдүүд яагаад С.Зориг гишүүнийг сонгосон юм бол. Та юу гэж бодож байна?
-Би үнэхээр яаж ч бодоод ойлгохгүй байгаа. Намайг бол ална гэж ил заналхийлдэг. Энэ нь миний өөрийн зан араншинтай холбоотой гэж боддог. Тэгэхэд манай Зориг бол янз бүрийн хүний өс хонзон, ийм хэрцгий байдлаар хороох хүртэл, аль ч улстөрийн хүчин ямар ч хүмүүстэй тийм байдалд хүрэхээргүй хүн.

Дээдсийн хүрээлэн /1998/

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube