Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)

4/ 25/ 2024    6 цаг 55 минут
Чин улсын үеийн Халхын Сайн ноён аймгийн хошуу

 Халхын зүүн гарын Түмэнхэн сайн ноёны ахмад хүүгийн угсааны Тод эрдэнэ ноён 1688 онд албат ардыг дагуулан говийг туулан Чин улсад дагаар оржээ. Зүүнгарын Галдан бошогт хааны цэрэгтэй хүчлэн байлдаж явсан тул 1691 онд Долнуурын чуулганаар түүнийг засаг, улсын түшээ гүн өргөмжлөв. Үргүй тул өөрийн үеэл ах Цэвээндоржийн хүү Цэвээнноровыг үрчлэн авч тэжээгээд Чин улсын хааны хиа болгож нийслэл хотод суулгажээ. 1692 онд Тод эрдэнийг нас барахад түүний засаг тушаалыг төрсөн ах Убадад залгамжлуулав. 1712 онд Убадаг залгамжилсан түүний хүү Бамуг нас барахад Тод эрдэнийн үрчилсэн хүү Цэвээнноровыг засаг өргөмжлөн тус хошууг захируулжээ. 1719 онд Чин улсын  хааны зарлигаар цэрэг захиран VII Далай лам Галсанжамцыг хамгаалан Лхасад хүргэв. Түүнийг залгамжилсан хүү Цэмцэгжав нь цэргийн хэрэгт зүтгэн явсан тул бэйс, бэйлийн хэргэм дараан хүртэж 1757 онд төрийн жүн вангийн хэргэмээр шагнуулжээ. Тус хошууны нутаг нь зүүнш Энх даваа, өмнөш Хөөвөр, баруунш Тэжгэр гашуун, хойш Загийн эхэн, зүүн өмнөш Цагаан нуур, баруун өмнөш Хацавчийн эхэнд хүрчээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Жамьяндоржид үе улиран эрдэнэ засаг цол хүртээсэн тул тус хошууг Сайн ноён ханы аймгийн Эрдэнэ засгийн хошуу хэмээн нэрлэх болов. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Богд хайрхан уулын хошуу хэмээн өөрчилж, Баян, Буянт, Бумбат, Тахилгат, Нарт, Тост, Холбоо, Чандмань уулын гэх сумдтай болгов. 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр хошуудыг татан буулгахад тус хошууны хуучин нутаг нь одоогийн Баянхонгор аймгийн Заг, Жаргалант сумдад бүхлээр Бууцагаан, Гурванбулаг сумдын нутагт багахан хэсэг нь хуваагдан орсон байна. (Б.Нацагдорж)

Засаг ноёдын үе залгамжлал

Тод Эрдэнэ

Засаг, улсын түшээ гүн

1691-1692

Убада

Засаг, улсад туслагч гүн

1692-1710

Баму

Засаг, улсад туслагч гүн

1710-1712

Цэвээнноров

Засаг, улсад туслагч гүн

1712-1732

Цэмцэгжав

Засаг, төрийн жүн ван

1732-1779

Гончигжав

Засаг, төрийн жүн ван

1779-1788

Дэмчигжав

Засаг, төрийн жүн ван

1788-1831

Түгжжав

Засаг, төрийн жүн ван

1831-1849

Дүйнхоржав

Засаг, төрийн жүн ван

1849-1857

Гэлэгжамц

Засаг, төрийн жүн ван

1857-1878

Чойсүрэнжав

Засаг, төрийн жүн ван

1878-1907

Жамьяндорж

Засаг, төрийн жүн ван, чин ван

1907-1923

 

Ашигласан ном зохиол

Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990

Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.

Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 

Шархүү Цэ. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. // Mongoru kenkyukai. Osaka, 1984. Vol.7, т.119-207. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube