НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ

4/ 26/ 2024    8 цаг 22 минут

Дэлхийн 155 орныг хамарсан Эмнести Интернэшнлийн "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2023/24" тайлан танилцуулах хэлэлцүүлэгт Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол дахь элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөл оролцон, саналаа хуваалцлаа.

“Хурдацтай даамжирч буй мөргөлдөөн, олон улсын эрх зүйн хямралын ноцтой үр дагаврыг дэлхий нийтээр амсаж байна” хэмээн Эмнести Интернэшнл дэлхийн 155 орны хүний эрхийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан “Дэлхийн Хүний эрхийн Төлөв байдлын талаарх тайлан”-даа онцлон тусгажээ. Түүнчлэн тайланд “Өнөөгийн удирдагчид хүний эрхийн зарчмаас урваж байна.” хэмээн дүгнэжээ. 

“Улам бүр гүнзгийрсээр байгаа тэгш бус байдал, хурдацтай тэлж буй уур амьсгалын хямралын зэрэгцээ  дээд эрх мэдлийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн нь  хүний эрхийг нухчин дарж, олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж буй  эмгэнэлт дүр зургийг Эмнести Интернэшнлийн судалгаа харуулсан ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдэв.  

Газа дахь энгийн иргэдийн цус урсгасан аймшигт үйл явдлыг зогсоож чадаагүй Израйлын холбоотнууд Израйл улс олон улсын эрх зүйг илэрхий зөрчсөн үйлдэлд буруутай. Тэд Дэлхийн II дайны дараах эрх зүйн тогтолцоог бүтээгчид байлаа. 2023 оны нөхцөл байдлаас харахад мөргөлдөөн намжих шинжгүй, Израйлын Засгийн газрын Газад үйлдэж буй дайны гэмт хэрэг нэмэгдсээр байна. 10 дугаар сарын 7-нд Хамас болон бусад зэвсэгт бүлэглэл аймшигт халдлага үйлдсэний дараа Израйлын эрх баригчид хүн ам ихээр суурьшсан Палестины суурингууд руу агаараас довтолж, энгийн иргэдийг гэр бүлээр нь хөнөөж, 1.9 сая орчим Палестинчуудыг албадан нүүлгэж, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн хүртээмжийг тасалдуулснаар өлсгөлөнд нэрвэгдүүлсэн.   

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гал зогсоох тухай нэн шаардлагатай тогтоолыг хэдэн сарын турш саатуулахын тулд АНУ хориг тавих эрхээ зүй бусаар ашиглаж, Израйлыг дайны гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зэр зэвсгээр хангасаар байна. Түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын улс орнууд Орос, ХАМАС-ын үйлдсэн дайны гэмт хэргийн талаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч Израйл болон АНУ-ын эрх баригчдын мөргөлдөөний үеэр хийж байгаа үйл ажиллагааг дэмжин давхар стандарт тогтоож байгааг энэхүү тайланд онцолсон байна.  

Түүнчлэн Оросын цэргийн хүчин Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийхдээ олон улсын дүрэм журмыг ноцтой зөрчиж, хүн ам шигүү суурьшсан газар нутаг, эрчим хүч, үр тарианы экспортын дэд бүтэц рүү үйлдсэн халдлага, мөн дайнд олзлогдогсдыг эрүүдэн шүүж, зүй бус харьцаж байгааг баримтжуулсан гэв. 

Улмаар 8 сая гаруй хүн нутаг орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрч дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөний хямрал үүссэн. 

Технологийн томоохон компаниуд  хиймэл оюун ухааныг хурдацтай хөгжүүлж байгаа хэдий ч тэдгээрийг зохицуулах эрх зүйн орчны  хоцрогдол хүний эрх зөрчигдөх  эрсдэлийг нэмэгдүүлж, эрх зүйт ёсны хямралд унагаж буйг Эмнести Интернэшнл мөн анхаарууллаа. 

Үүсгэгч хиймэл оюун ухаан, царай таних технологи, тагнах программ зэрэг зохицуулалтгүй технологийн тархалт, хэрэглээ нь ялгаварлан гадуурхах, төөрөгдүүлэх, нийгмийг хагарган бутаргах эрсдэлийг үүсгэдэг.  

Дэлхий даяар олон сая хүн мөргөлдөөнөөс зугтаж байгаа энэ үед дээрх технологи, өгөгдлийн программ хангамж, биометр, алгоритмын шийдвэр гаргах системийг цагаачлал, хилийн хяналт, цагдан хорих үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж  байгааг тайланд онцолсон. Сербид хагас автоматжуулсан нийгмийн халамжийн системийг нэвтрүүлснээр олон мянган хүн  ялангуяа нийгмийн цөөнх, цыган болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн чухал тусламж авах боломжгүй болсон. Түүнчлэн, тагнах программыг сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчид, эх орноосоо зугатан гарсан хүний эрхийн идэвхтнүүдийн эсрэг ашиглаж байгаа ба 2023 онд Армени, Доминикан, Энэтхэг, Серби зэрэг улс сэтгүүлчид болон иргэний нийгмийн идэвхтнүүдийн эсрэг Пегасус(Pegasus) тагнах программыг ашиглаж байсныг Эмнести илрүүлсэн. 

Фейсбүүкийн алгоритмууд зэвсэгт мөргөлдөөний үеэр Этиоп дахь үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл өдөөлөө. Фейсбүүк, Инстаграм, Тикток, Юүтүүб зэрэг нийгмийн сүлжээний томоохон платформуудад үндэслэсэн тандалтад суурилсан бизнесийн загварчлал нь 2024 онд улс орнуудад өрнөх сонгуулиар асуудлыг улам бүр хурцадмал болгоно хэмээн хүний эрхийн байгууллагууд таамаглаж байна. 

“Олон засгийн газрууд олон улсын эрх зүйг даган биелүүлэх үүргээ зөрчиж байгаа бол, нөгөө хэсэг нь хууль ёсыг хэрэгжүүлэхийг шаардан жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Израйл болон ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөн дэлхий даяар олон зуун эсэргүүцлийн жагсаалыг өдөөв. Эсэргүүцэх эрх нь хүний эрхийн хүчирхийлэл, удирдагчдын үүрэг хариуцлагын асуудлыг ил болгоход чухал ач холбогдолтой. Хүмүүс хүний эрхийг шаардаж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн, харин Засгийн газрууд тэднийг сонсож байгаа гэдгээ батлах нь/ харуулах нь тэдний үүрэг юм" хэмээн Агнес Калламард онцлон хэлэв. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube