Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-18 нд нийтлэгдсэн байна.

Х.Тэмүүжин Лу.Гантөмөрөөс салж, Х.Баттулга Ц.Элбэгдорж хоёр нийлэв үү?!

7/ 18/ 2023    9 цаг 41 минут

Сонгууль ойртлоо. Намууд том, жижиггүй бужигнаж эхэлсэн. Харин АН-ынхан л "тайван" байна. Тэд эвлэж нэгдэхдээ яарахгүй, эсвэл учраа олцгоохгүй л байх шиг...

Учир нь АН-д шинэ фракц, хөдөлгөөнүүд мэндэлсээр байгаа юм. Тэдний нэгээр Х.Тэмүүжиний "1Б" фракцыг нэрлэж болохоор байна. Тэрбээр Лу.Гантөмөртэй хамт "Нэг Ардчилал" буюу "1А" фракцыг босгож, төдийгөөс өдийг хүртэл ноён нурууных нь нэг болж ирсэн юм. Х.Тэмүүжин өчигдөрийг хүртэл Лу.Гантөмөрийн ар тал болж байв. Х.Тэмүүжин ингэж салснаар Лу.Гантөмөрийн үед АН дотор "70-аад оныхон" хүчээ авах боломжгүй болж байна. Тэгэхээр АН-ын "ах нар" хүчтэй хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Лу.Гантөмөрт нөлөөтэй, АН-д ноёрхлоо хадгалж хоцорно гэсэн үг. Тэгээд ч одоохондоо хоёр "экс"-ийг тойргоос гаргаж шидэх хүч хийгээд хүсэл зориг АН-ын дарга Лу.Гантөмөрөөс гарахгүй. Тэрбээр Х.Баттулгад ч, Ц.Элбэгдоржид ч өртэй, бас нээнтэгтэй. АН-ын дарга болохдоо аль алинаас нь том дэмжлэг авчихсан. Ийм яриа, мэдээлэл бий.

Гэхдээ "экс"-үүд хоорондоо тэрсэлдэж  түүний хоёр талаас зуурчихаад улс төр хийгээд байгаа талаар яригддаг. Сая наадмын өмнө Ц.Элбэгдоржийн талаас АН-ын шинэ, хуучин фракцуудыг цуглуулж, "Grand meeting" уулзалт зохиосон. Гол зорилго нь тэр уулзалтад ирсэн фракцын толгойлогч нар Ч.Өнөрбаярыг АН-ын генсекээр хүлээн зөвшөөрөх ёстой байжээ. Тэр нь ч ёсоор болсон бололтой. Ингээд 2023 оны долдугаар сарын 8-нд энэ асуудлыг шийдэх ҮБХ-гоо хуралдуулахаар товлосон байгаа юм. Гэтэл Х.Баттулга элч довтолгож "...Би генсект өрсөлдөнө. Цаашлаад намын даргад ч үзнэ" гээд хэлүүлчихжээ. Түүнээс болоод ҮБХ-ны хурал хойшилсон байна. Мөн наадмын үеэр Х.Баттулга намаасаа тусдаа МоАХ-ны наадмыг зохион байгуулсан. Энэ мэтээр, өөр бусад мэдээллээр "экс"-үүд АН дахь эрх мэдлийн төлөө хоёр талд "өрсөлдөж" харагддаг байв.

Харин саяхнаас мань хоёр нийлээд "тоглож" эхэлсэн бололтой. С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Ц.Баатархүү нар нийлчихсэн "АН-ын Их хурлын төлөө" хөдөлгөөн байгуулжээ. Хоёр "экс"-т харьяалагддаг залуус нийлсэн нь санамсаргүй, эсвэл тэд толгой мэдэж шийдсэн хэрэг биш бололтой. Тиймээс тэднийг нийлсэн гэх яриа улс төрийн хүрээнд, ялангуяа АН дотор яригдаад эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)

 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ1 цаг 50 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ2 цаг 15 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө2 цаг 44 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон2 цаг 53 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube