Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-12 нд нийтлэгдсэн байна.

Д.Болдбаатар: Од болж гүйцлээ шүү, энэ Оюун-эрдэнэ

8/ 12/ 2023    8 цаг 39 минут

Миний номын садан, хятад судлаач Доржсүрэнгийн Болдбаатарын бичсэнийг тэр чигээр нь сайтдаа оруулж байна. Тэрээр Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалд дүн шинжилгээ хийж гадаад эх сурвалжийг хангалттай ашиглан нэгэн сонирхолтой нийтлэл ирүүлжээ. Зохиогчийн эрх надад бус Д.Болдбаатарт харьяалагдах учир над руу хандахгүй байхыг хүсье!

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал дэлхий дахины чихийг нэг хэсэгтээ дэлдийлгэж гүйцсэн гэж хэлэхэд хэтийдсэн хэрэг болохгүй буй за. Газрын мухарт шахам байрладаг Шинэ Зеланд улсын “33-р суваг” телевиз гэхэд л уг айлчлалын талаар хэд хэдэн багц мэдээ, цуврал ярилцлага бэлтгэсэн нь онц сонирхолтой санагдав. Наашлаад Тайванийн телевизүүд энэ айлчлалын талаар дуу дуугаа аван мэдээлж байна. Би жижгүүдийг онцлов. Америк, Орос, Хятад гээд томчуудын энэ тухай мэдээ мэдээллийг нэг хүн нэгд нэггүй хөөж гүйцэх боломжгүйг ойлгоно буй за. 
  2. “Энэ айлчлалын гол агуулга газрын ховор элементтэй холбогдон өрнөх болно” хэмээн Ерөнхий сайдыг наран ургах зүг рүү хөлгийн жолоо залахаас нэлээд хэд хоногийн өмнө бичиж байсныг мэргэн уншигч та санаж байгаа буй за. Америкт өрнөж байгаа үйл явдлаас харахад дээрхи таамаглал гарцаагүй үнэн болж таарав. Газрын ховор элементээс гадна зэсийн асуудал дээш цойлон гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш л дээ. Хятадын хэвлэлд мэдээлснээс үзвэл Монголд одоогийн байдлаар 173 зэсийн уурхай илрээд байгаа нь америкчуудын, тэр дундаа Илон Маскын хорхойг хамгаас их хүргээд байж таарна. Яагаад гэвэл цахилгаан машины энэ эрин үед зэс гэдэг нь хуучны ойлголтоор газрын тостой адилхан маш чухал үүрэгтэй стратегийн түүхий эд болоод байгаа хэрэг. Цахилгаан автомашины өөрийн өртгийн 60-70 хувийг зөвхөн цахилгаан батарей нь эзлэдэг. Цахилгаан батарейны эзлэхүүний дийлэнх хувийг зэс, лити эзлэдэг гэхээр уншигч таны толгойд нэлээд тоймтой ойлголт төрж байгаа биз дээ? Цахилгаан автобусны батарейнд 200 гаруй кг зэс ордог гэхээр манай Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суваргын зэсийн ордууд хичнээн хэрэгцээтэй стратегийн ордууд болох нь тодорхой болно. 
  3. Илон Маскийн “Тесла” автомашинд үсний ширхэгнээс нимгэн зэс ялтас маш их хэмжээгээр шаардлагатай байдаг гэсэн. Тийм төрлийн бүтээгдхүүний үйлдвэрлэлийн 16 хувийг дэлхийн хэмжээнд ямар ч зэсийн нөөцгүй Тайвань, Хонконг хоёр хангадаг тухай саяхан уншиж байсан. Угаас овсгоотой хонконгчууд Хятадын Гуанжоуд өндөр зэрэглэлийн катодын зэсийн тийм үйлдвэр байгуулсан ба нийт өртөг зардал нь 680 сая ам.доллар. Теслагийн Америк дахь үйлдвэр рүү бэлэн бүтээгдхүүнээ ачаа тээврийн онгоцоор хүргэхэд маш ач холбогдолтой ба ашигтай. Монгол- Америкийн хооронд байгуулагдсан “Агаарын гүүр” зорчигч тээврээс гадна ачаа тээврийн үүрэгтэй байх нь маш тодорхой л доо. Нимгэн зэс ялтасны катодын зэсний үйлдвэрийн технологиор Японы Мицубиши компани дэлхий дээр монопольддог юм байна лээ шүү гэдэг мэдээллийг энэ бичлэгтээ дурдаад өнгөрье.
  4. Америкийн дуу хоолой радио станц мэдээж хэрэг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг маш идэвхитэй мэдээлсний зэрэгцээ Монголын газрын ховор элементийн нөөц манай гаригийн нийт тогтоогдсон нөөцийн 16 хувийг эзлэдэг нь Хятадын дараа буюу хоёрдугаарт орох үзүүлэлт болохыг онцложээ. Саяхан Австралийн нэг геологи хайгуулын компани Өмнөговь аймгийн Хотгор нэрт газарт дэлхийд номер нэгт орох газрын ховор элементийн том уурхайг нээсэн нь Өвөрмонголын Баян-Овоо, Австралийн Нолангийн газрын ховор элементийн уурхай зэргийг дагуулахгүй аварга эд гэв. Өөрөөр хэлбэл орчин цагт алт, алмаазнаас үнэ цэнэтэй маш ховор ашигт малтмалын уурхай Монголд маань нээгдчихээд байгаа хэрэг л дээ. 
  5. Өмнөговийн Хотгорын газрын ховор элементэд хүнд хэлбэрийн газрын ховор элементийн агууламж маш өндөр гарсан нь Америкийн B-2 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц 110 мянгыг, харин үл үзэгдэгч F-117 нисэх онгоц 160 000-ыг үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Дээрхи онгоцыг үйлдвэрлэхэд дунджаар 390 кг газрын ховор элемент ордог хэмээх тооцоог Хятадын нэг сүлжээн дээр нийтлэжээ. Тэгэхээр ганц Хотгорын уурхайд маш их баялаг байгаа нь ил болж байгаа хэрэг. Тэгээд ч Пентагон хүндэт харуул жагсааж Монгол улсын Ерөнхий сайдыг хүлээн авсан нь маш өндөр дээд хэмжээний хүндэтгэлд тооцогддог юм байна билээ. Энэ маань явж явж газрын ховортой холбогдох юм биш байгаа?
  6. Орос Хятад хэмээх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын газрын ховор элементийн баялгийг Америк руу хэрхэн зөөн аваачих бол гэдэг маш сонирхолтой асуудал босч ирнээ дээ. Тэр мэдээж. Энэ талаар олон улсын судлаачид хоёр талын гаргалгаа хийжээ. 1) Монгол-Америкийн агаарын шууд нислэг нээсний өөр нэг далд учир шалтгаан нь газрын ховор элемент зөөвөрлөх буюу “агаарын гүүр” нээсэн хэрэг байж таарна хэмээн Шинэ Зеландын 33-р суваг телевизийн тоймч ярьж байх юм; 2) Тус суваг болон өөр бусад улсуудын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд “Тяньжингийн боомтоор дамжуулан гаргах суваг бараг нааштай шийдэгдсэн, Си Жиньпин энэ асуудал дээр толгой дохисон бололтой” хэмээн ярьж байгаа нь бас л анхаарал татууштай. Тухайлбал Тайванийн «Жун Тянь» телевизийн тоймч өнөөдөр тийм гаргалгааг барим тавим өгүүлж байна лээ. 
  7. Тайванийн тэр тоймч нөхрийн өгүүлж байгаагаар бол манай Л.Оюун-Эрдэнэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй Пусан боомтоор газрын ховор элемент гаргах асуудлыг ярьж тохирчихоод дараа нь Си Жиньпинтэй энэ асуудлыг хэлэлцсэн. Монгол нь Тяньжин боомтын 10 га газрыг 50 жилийн хугацаатай маш боломжийн үнэтэй түрээслэж түүгээр дамжуулан Америк руу газрын ховор элементээ гаргахаар болсон мэтээр яг хажууд нь сууж сонсож байсан мэтээр ярьж байдаг шүү. Ер нь Тяньжингийн боомтоор монголчууд газрын ховор элементээ Америк руу гаргах тухай мэдээ, мэдээлэл Хятадын нийгмийн сүлжээгээр ч цөөнгүй гарч эхлээд байна. Нээрэн ч бодоод байсан чинь гуравдагч зах зээл рүү Тяньжингийн боомтоор “Эсгий таавчиг” гаргав л гэж дээ. 
  8. “Хятадууд нутгаараа Монголын газрын ховор элементийг тээвэрлүүлэхгүй байх шалтгаан үгүй” хэмээн тайванийн “Жун Тянь” телевизийн тэр тоймч баттай хэлж байгаа нь нэгийг бодуулж хоёрыг сануулна. Монгол Улсад дэлхийд хоёрт орохуйц газрын ховор элементийн том баялаг байгаа. Америкт түүний хэрэгцээ асар их. Энэ хоёр том боломжийн уулзварыг Тяньжин боомт дээрээ авчраад зангидчихвал Монголын нэгэн том улс төрчийн анх гаргасан нэр томъёо болох “Стратегийн түүхий эдийн крантыг атгаад сууж” болох биш үү? Хэрвээ Хятад гэдийчихвэл Орос гэж өөр гарц байж л байгаа юм чинь. Энэ асуудлыг дотор хүмүүс дотор ухаандаа бодож сэтгэхгүй байна гэж юу байх билээ дээ? Байж болох хувилбар шүү. 
  9. Бас нэг таамаг явж байна. Юу гэвэл Монгол, Америк, Өмнөд Солонгосын хооронд газрын ховор элемент болон бусад онц чухал ашигт малтмалын түүхий эд хамтран ашиглах тухай хэлэлцээр ойрмогхон байгуулчихсан юм байна лээ. Энэ том бялуунаас тээвэрлэлтийн салбарт хүртэе гэсэн бодол ч Хятадын талд төрсөн байхыг үгүйсгэх аргагүй гэсэн байх юм. Нөгөө талаар Илон Маск гуайн «Старлинк» Монголд ороод ирсэн. Тун удахгүй Маскийн «Старшип» төсөл амжилттай хэрэгжээд “Монголоос сансрын тээврийн арга замаар газрын ховор элемент зөөгөөд эхлэвэл жинхэнэ утгаар тоглоом биш болно шүү” гэдгийг өмнөд хөршийн бодлого боловсруулагчид бодоогүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл хаана байх билээ. Старшип төслийн олон дахин ашиглагддаг хөлөг онгоц 350 тонн хүнд ачааг тээгээд нэг удаа хөөрөх өртөг зардал 10 сая доллар байснаа 1 сая доллар болоод буух чиглэл рүү хөгжиж байна. Саяхан Хятад улс галли, германи гэх газрын ховор элементүүдийн экспортод хориг тавьсан. Орос улсын бүтэн жил цэвэршүүлдэг германи ховор элементийн хэмжээ 100 тонн байдаг. Өмнөд Солонгосын газрын ховор элементийн бүтэн жилийн хэрэгцээ 3000 тонн байдаг гээд бодоод үзвэл Старшип хөлгүүд дээрхи тээврийн хэрэгцээ шаардлагыг хөнгөхөөн хангачихаар байгаа биз дээ?
  10. Ер нь сүүлийн үед Маскийн дээрх төслийг ашиглан америкчууд «Сансрын түргэн байрлах хүчин» байгуулаад эхлэсэн. Дэлхийн дурын цэгт 40 минутын хугацаанд уг түргэн байрлах хүчинг хүргэх техникийн боломжтой хэмээн үнэндээ Монголоос бусад оронд ярьж шуугиад эхлэсэн шүү дээ. Маск манай Л.Оюун-Эрдэнэтэй Марс гаригийн нислэгийн бэлтгэлийг хангахаар өмнийн говийг сонгоод байгаа тухай үлгэрт хүүхэд л итгэж болох юм. Ер нь ч Марс гаригийн аяллыг мань мэт нь байтугай Маск өөрөө үзэх нь ч их тодорхойгүй асуудал л даа. Харин Монголын өмнийн говиос алт алмаазнаас илүү үнэ цэнэтэй стратегийн түүхий эдийг хялбар хямд төсөр зөөчих арга замыг хайх нь хаа газрын, тэр дундаа дэлхийн тэргүүн баяны бодох ёстой асуудал мөнөөсөө мөн. Ер нь ч болж байгаа үйл явдал тэр зүг рүү түргэн хурдацтай хөгжөөд эхлэв бололтойдог. 
  11. Үйл явдлын ийм өрнөлийг хамгийн их хүсэхгүй тал гэвэл Орос, Хятад хоёр хөрш маань байж таарна. Сансрын тээврийн анхны нислэг Монголын говиос эхлэх буюу Америкийн агаарын тээврийн том хөлгүүд өөрийнх нь агаарын орон зайд нисэлдээд байхыг хэн хүсэх билээ дээ. Тэгсэнд орвол хуурай болон усан боомтуудаа чөлөөтэй нээчихээд Монголын газрын ховор элементийн нөөцийг хяналттай, хамгийн гол нь ашигтай гаргаж байсан нь дээр байх шүү гэдэг далд санааг тайванийн “Жун Тянь” телевизийн тоймч цухуйлгасан байж таарна. 
  12. Нэг үгээр хэлбэл айлчлалтай холбоотой үйл явдал цаашид маш сонирхолтой байдлаар өрнөх нээ. Ковидын үеэр би “Л.Оюун-Эрдэнэд од шүүрэх боломж байна” хэмээн бичсэн. Түүнээс бүр өмнө “Женкогийн нохой санаа хэрэгжээсэй” зэрэг егөөдсөн өнгө аястай нүүр номын нийтлэлүүддээ газрын ховор элементийн асуудлыг цөөнгүй хөндөн бичиж байсныг мэргэн уншигчид эрхгүй санаж байгаа байх аа. Тэгвэл ноён Л.Оюун-Эрдэнэ Та од шүүрэх нь байтугай энэ байдлаараа бол өөрөө од болж гүйцлээ шүү. Өмнөд хөршийн нийгмийн сүлжээгээр ч гэсэн Монголын газрын ховор элемент, Ерөнхий сайдын айлчлалын тухай халуун яриа, маргаан чамгүй өрнөж байна. Тэдгээрийн дотор “Том толгойлж бүдүүн хүзүүлчихээд...” гэх буюу “Харвард төгссөн гэхэд англи хэл нь арай юу?” гэх мэт таагүй үг яриа ч цөөнгүй үзэгдэнэ. Энэ бүхний цаана тэчьяадаж бухимдсан өнгө аяс нуугдаж байгааг ойлгоход гэмгүй. Гэхдээ «Бээжингийн өдрийн сонины» сайтад “Мөнхийн анд нөхөр гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л байдаг гэдэг энэ юм даа” хэмээн бичсэн харагдана лээ. Үнэндээ яалт ч үгүй үнэн гэж байдаг бол яахын аргагүй тийм юм чинь дээ. 
  13. Овоо шүү эрхэм Оюун-Эрдэнэ ээ! Монгол түмний заяа буянгаар дээд тэнгэрээс дэлхий ээжийн энэхэн чөлөөнд бүрэлдсэн ховор боломжийг “чулуу болгоод” буцан ирж чадвал эзэн богд Чингис хаан тэргүүтэй эцэг өвгөдийн маань гэгээн сүнс амирлан баясах буй за. Олон улсад яригдаж байгаа дээрхи мэдээ мэдээллүүдийг уншиж, харж, сонсож суухад манай улсын Гадаад харилцааны яам бүхий л сувгаар маш идэвхитэй дайчин үйл ажиллагаа явуулж чадаж байгаа ажээ хэмээх бахархууштай бодол төрж суусныг энэ дашрамд өгүүлсү. “Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал бүү алдагтун” гэж Винстон Чөрчиллийн хоржоонтой үг байдгийг манайхан тун боломжийн ашиглаж байгаа бололтой. Цаашид энэ үйл явдалтай холбоо бүхий сонирхолтой мэдээллийг та бүхэнтэйгээ цаг алдалгүй хуваалцаж байх болно.

2023.08.10

Эх сурвалж: Baabar.mn

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй51 минут 40 секундын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ56 минут 55 секундын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ2 цаг 47 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив3 цаг 12 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө3 цаг 41 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон3 цаг 49 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube