Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-11 нд нийтлэгдсэн байна.

Т.Шимизү: Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна

3/ 11/ 2024    7 цаг 56 минут

Японы Элчин сайд асан Шимизү Такэнори олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаар мэдэгдэл гаргасан байна. Япон, Монгол Улсын худалдаа эдийн засаг, соёлын харилцааг бататгахад багагүй хувь нэмэр оруулсан энэ хүн мэдэгдэлдээ  япон хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой мэдээллийг нягтлан нийтлэхийг онцгойлон сануулсан байгаа юм.

​Тэрээр “Миний бие Монголын сүүлийн үеийн мэдээг харж байхад сэтгэл сэрдхийлгэм зүйл болж буйг хараад хэдэн үг хэлэхээр шийдэв. Монголд сонгууль дөхөхөөр худал мэдээлэл тарааж хүний нэр хүндийг сэвтээн, харлуулдаг бохир соёл хөгжиж буй бололтой. Үүнийг гүйцэтгэж буй хүмүүс эхнээсээ л үүнийг муу санан хийж буй тул иймэрхүү хар пи-арт итгэхгүй байх нь чухал. Юм ойлгодог монголчууд надаас түрүүлээд ийм бодолтой болсон биз ээ.

​Гэвч иймэрхүү байдлаар бусдыг харлуулахдаа япон хүний нэрийг ашиглах болбол сайтар нягталж байхгүй бол дипломат харилцааны шинжтэй асуудал болж болохыг онцлох нь зүйтэй. Сүүлийн үед, Монголын улс төр, нийгмийн сүлжээнд Сүрүга Монголын хэргийн талаар хэдэнтээ дурдах болжээ. Чингэхдээ хөрөнгө оруулагч, Японы парламентийн доод танхимын гишүүн асан Таками Юүичи тухайн үеийн Сүрүга Монголын захирал болох Хараг хөөн зайлуулахын тулд түүний буусан зочид буудлын өрөөнд марихуана оруулан баривчлуулсан хэмээн хамаатуулан бичжээ.

​Миний бие тухайн үед Монголд суугаа Элчин сайд байсны хувьд бусдад гүтгүүлэн баривчлагдсан Хара захирлыг суллуулахын тулд ихэд хичээл чармайлт гаргасан билээ. Тиймээс Таками Юүичи уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Монголд хайртай Таками Юүичи Монголын хөгжилд нэмэр болох үүднээс Монголтой холбоотой бизнест хөрөнгө оруулж ирсэн нь үнэний дээр зөвхөн бизнес ч биш Тужийн нарсны ойг нөхөн сэргээхэд зориулж, сая илүү мод тарих хөрөнгө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, Монголын тухайн үеийн Байгаль орчны сайдаас хожим нь сайшаал талархал хүлээж байсан хүн юм. Энэ хүний Сүрүга Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг нь Жапан Таунд нэг байр худалдан авсан төдий агаад Сүрүга компани Монголд бизнесээ эхлүүлж байсан үеэс хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн хүн огтхон ч биш.

​Гэвч харамсалтай нь, Сүрүга Монголтой шууд холбоогүй бөгөөд Монголын хөгжлийн төлөө эрмэлзэн ажиллаж ирсэн хүний нэр хүндийг ингэж хялбархан сэвтүүлж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн. Энэ нь нөгөө талдаа, Хара захирлыг хутгасан ийм муухай хэрэг Монголд гарч байсныг дахин сануулахын сацуу үүнд ямар ч хамааралгүй Такамид хэргийн бурууг тохох гэж оролддог аймаар улс орон гэсэн сэтгэгдлийг бий болгоно. Энэ бүхний дүнд, эдгээр үйлдэл нь Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй япончуудад сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн миний бие үнэхээр санаа зовж байна.

​Ардчилсан улсад үг хэлэх эрх чөлөө бүхнээс чухал боловч үүнийг буруугаар ашиглаж болохгүйн дээр энэ нь бусдын эрхийг зөрчиж болохгүйг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгждэг гэдгийг онцолмоор байна.

​Монголчуудын эв нэгдэл, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.” гэжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй6 цаг 30 минутын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 цаг 36 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ8 цаг 25 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив8 цаг 51 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө9 цаг 19 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон9 цаг 28 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube