Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм

4/ 21/ 2024    15 цаг 33 минут

Олны анхаарлыг татсан онцлох сэдэв ихтэй долоо хоног өнгөрлөө.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх 40 гаруй хуулийн төслөөс чухалд тооцогдож байсан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилго бүхий Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа.

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулах юм.

Мөн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль,  “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлагдав. Хууль хэрэгжсэнээр малчид орлоготой, чинээлэг болох нөхцөл бүрдэж,  иргэд хямд үнэтэй гурил хэрэглэх боломжтой болно хэмээн хууль санаачлагчид ярьж байна. 

"Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол"   Төрийн ордонд болж эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд гэрчүүдийг дуудаж сонслоо. 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: "Би айхгүй. Төрийн албан хаагчдын хамаарлын нотлох баримтыг хуулийн байгууллагад өгч шалгуулна" гэж мэдэгдсэн бол эмийн компанигүй, энэ чиглэлээр бизнес эрхэлдэггүй иргэдийн нэрийг ашиглан олон нийтэд худал мэдээлэл өгсөн хэмээн олон иргэн тайлбар, залруулга хийж, зарим нь хуулийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлэв.

Улс төрийн хүрээнд дээрх онцлох үйл явдлууд өрнөсөн бол нийгмийн хүрээнд ч анхаарал татсан үйл явдлууд олон байлаа.

  “Алтайн хүдэр” компанийн ерөнхий захирал Р.Базар болон гүйцэтгэх захирлаас нь тайлбар мэдүүлэг авахаар ЭЦА-ны зүгээс саатуулах үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар ЭЦА-наас: 

-Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй,

-Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк, иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан гэлээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: "Иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан мэдээлэлгүй байна.  Хоёр жилийн өмнө Р.Базар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүй гэсэн гомдол хохирогчийн талаас ирсэн. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнээс болж хоригдсон эсэхийг мэдэхгүй" гэсэн юм.

Р.Базарыг баривчлан саатуулсан талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр: "Бид эрх зүйт төртэй оронд амьдарч байна. Хэн нэгэн дарга, улстөрчийн захиалгаар хуулийн байгууллага хөдлөөд байж болохгүй. Энэ улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шаардлагатай гэж үзсэн бол Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу л хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана. Тэр нь албан тушаалтан байна уу, бизнесмэн үү, эсвэл алуурчин уу, хүчиндэгч үү хамаагүй. Энэ хүрээнд харах юм бол мэргэжлийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" хэмээн ярьжээ. 

Өнгөрөгч долоо хоногт 147 дүгээр сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд  зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан зэрэг харамсалтай хэргүүд гарлаа.

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хуралдаан болж Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй59 минут 35 секундын өмнөСУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ1 цаг 5 минутын өмнөБ.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ2 цаг 55 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив3 цаг 20 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө3 цаг 49 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон3 цаг 57 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30
 Facebook Twitter Youtube