УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бид Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хаана байгааг мэдэж байгаа” гэв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “ “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн 70-75 хувийг авчирсан. Хамгийн сүүлд бусдын амь насанд захиалгаар халдсан хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг авчирсан. Манай улс АНУ-тай Эрүүгийн эрх зүйн талаар хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй учраас дипломат шугамаар хууль хяналтын байгууллагын түвшинд аливаа ажиллагаа явагдаж байна. Бид Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө явуулдаг холбоо, сүлбээтнүүд нь хэвээр байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
сайханбилэг гэдэг дээрэмчинд улс орноороо доромжлуулж дээрэлхүүлчихийм аа