Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав

4/ 18/ 2024    9 цаг 00 минут

Арабын Нэгдсэн Эмират Улсын нутаг дэвсгэрт Лхагва гарагт сүүлийн 75 жилд ажиглагдаагүй их хур тунадас унаснаас Дубай хот гэнэтийн их үерт автсан байна.

Хуурай уур амьсгалтай тус улсад жилдээ дунджаар 100 орчим мм хур тунадас унадаг бол Мягмар гарагаас Лхагва хүртэл 24 цагийн дотор 250 мм хүрсэн юм.

Энэ нь цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1949 оноос хойш үзэгдээгүй их хэмжээний хур тунадас болжээ.

Аялал жуулчлалын төв Дубай хотын гудамж талбайнууд усанд автаж, барилга байгууламжуудын гадна фасад нурж, нислэгүүд саатсан байна.

Үерийн усны түвшин маш хурдтай нэмэгдсэн тул хүмүүс гудамжинд автомашинаа орхин зугтаж байжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаатай энэ үйл явдлыг холбон тайлбарлаж байна.

Халсан агаар чийгийг өөртөө маш сайн шингээж, энэ нь эргээд их хэмжээний хур тунадас болон буудаг ажээ.

Ийм шалтгаанаар үүссэн хурын үүлс одоо Арабын хойг, Оманы буланг дайран зүүн зүгт шилжиж байгаа юм байна.

Мягмар гарагт Оман улсад буусан их үерийн үеэр 18 хүн амиа алджээ.

Хурын үүлс өчигдрөөс эхлэн Иран, Пакистаны өмнөд хэсэгт шилжсэн байна.

Ираны өмнөд эргийн Чабахар хотод унасан хур тунадасны хэмжээ өчигдөр 130 мм хүрчээ.

Үерийн улмаас Дубай хотын олон улсын нисэх буудал хаагдаж, нислэгүүд хойшилсон нь эмх замбараагүй байдал үүсгээд байна.

Өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нисэх буудлуудаар 134 сая зорчигч дайран өнгөрсний 87 сая нь Дубай хотын олон улсын нисэх буудлаар үйлчлүүлжээ.

10 сая хүн амтай Эмират улс иргэний агаарын тээврийн таван компанитай юм.

Зарим хүмүүс өчигдрийн их аадар бороог эрх баригчид үүл буудсанаас болсон гэж үзэж байна.

Халуун, хуурай уур амьсгалтай тус улсад 1990-ээд оноос үүл буудаж, бороо оруулах арга хэрэглэж эхэлжээ. Гэхдээ эрх баригчид Ням, Даваа гарагуудад үүл буудсан бол Мягмар гарагт ийм арга хэмжээ аваагүйг мэдээлсэн байна.

Цаашдаа гэнэтийн үер усны гамшгийн давтамж нэмэгдэх тул Дубай хотын дэд бүтцийг шинэ нөхцөлд тохируулан өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тухайлбал зам талбайн ус зайлуулах сувгийг өргөтгөх, ус шингээх ногоон байгууламжуудын тоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэ оны нэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсын зам, тээврийн яам Дубай хотыг үерийн гамшгаас сэргийлэх ажлыг хариуцсан шинэ нэгж байгуулж байжээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна1 цаг 15 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ1 цаг 23 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 37 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ4 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна4 цаг 32 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 цаг 20 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 цагийн өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй6 цаг 3 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube