Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ

5/ 13/ 2024    8 цаг 46 минут

Сонгуулийн Ерөнхий хорооноос “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Хуваарийн дагуу сонгууль товлон зарлах өдөр, сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн хэсэг, хороо байгуулах, иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах зэрэг ажлууд хийгдээд байна. Өнөөдрийн байдлаар 2024 оны УИХ-ын сонгуульд 26 нам, хоёр эвсэл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Тэгвэл нам, эвслүүд өнөөдрөөс буюу тавдугаар сарын 14-ний өдрөөс нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, 20-ны өдрөөр дуусгавар болгох юм. Зарим намд 10 мандаттай тойрогт нэр дэвших хүсэлтээ 20 гаруй горилогч илэрхийлсэн байгаа бол жижиг намууд мандат бүр эзэнтэй болж амжихгүй нь ойлгомжтой. Ирэх долоо хоногт багтаад нам эвслүүдийн нэр дэвшигчид тодорхой болох нь. Энэ жилийн сонгуулийг томсгосон тойрог, холимог тогтолцоогоор явуулахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нэр дэвшигчид ижил гараанаас сурталчилгаагаа эхлэх боломжгүй нь ойлгомжтой.

МАН, АН-ын зарим нэр дэвшигчийн хувьд УИХ, Засгийн газрын гишүүн бүүр агентлагийн дарга, Засаг дарга зэрэг улс төрийн албан тушаал хашиж байгаагийн хувьд “тайлан” нэрээр аль эрт сурталчилгааны ажлаа эхлүүлсэн. Бүүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдын зөвлөх нэртэй горилогчид ч тойрог усалж, индэрт үг хэлж, сэтгүүл тарааж явна.

Шинээр нэр дэвшигчдийн хувьд хуулийн дагуу сурталчилгааны ажлаа зургадугаар сарын 10-наас эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургадугаар сарын 26-нд дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, 16 хоногийн хугацаанд сонгогчдод хүрч ажиллах, тэдэнд мөрийн хөтөлбөр болон өөрийгөө танилцуулна. Хуулийн дагуу намын гишүүдийн уулзалт зөвлөгөөн хийх эрх нь нээлттэй ч зарим намуудын хувьд 801 гарын үсгээс ч хэтрээгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс “ах” намуудын зиндаанд хүрч, сонгуулийн сурталчилгаа явуулах, намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд ухуулан таниулах боломж тэдэнд үгүй.  “Ах” намуудын зүгээс Засгийн эрх баригч нэрээр харамгүй амлалт өгч байгааг бид бүгд харж буй. Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашиг тараасан, ипотект хамрагдах боломж нэмэгдсэн, малчид 50 саяын зээл авах болсон, цэргийн цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж байна гээд энд тэндгүй бэлэн мөнгөний амлалтууд.

Гэхдээ бүх юм “хуулийн дагуу” өрнөж буй.

Харамсалтай нь, сонгуулийн талаарх сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээ, мэдээлэл хомс байна. Залуус сонгуулийн тухай тодорхой ойлголт мэдээлэлгүй байгаа нь тэднийг сонгуульд санал өгөхөд хойргошиход ч хүргэдгийг илэрхийлсээр. Сонгуулийн Ерөнхий хорооны хувьд сонгогчдод биш сонгуульд оролцогч нэр дэвшигчдэд чиглэсэн албан мэдээлэл голдуу цацаж буй. УИХ-ын 2024 оны сонгуулийн санал өгөхөд 45 хоног үлджээ.

Яг үнэндээ “Сонгуульд санал өгөх нь Монгол Улсын иргэн таны төр барих эрхээ эдлэх өдөр” гэх өгүүлбэрээр халхавчлан сонголтгүй сонголтыг тулгасаар сонгуультай золгох нь.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Нэгдүгээрт хүүхэд" уриан дор 650 хүүхдийн парад боллоо6 сар 1. 14:38СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55
 Facebook Twitter Youtube