Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна

5/ 8/ 2024    15 цаг 33 минут

УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч намынхан элдвийн санаачилгууд их гаргаж байна. Мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө гаргах бололтой. Үүний нэг нь малчдыг хоршоожуулж, санхүүжүүлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Таван их наядын төсөвтэй энэ ажил “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэртэйгээр сүрхий идэвхжив. Бүхэл бүтэн улсын төсвийг тав хуваасны нэгтэй дүйцэхүйц асар их хөрөнгийг малчид руу цацах гэж байна. Уг нь сонгууль өнгөртөл иймэрхүү их хэмжээний мөнгөн дүнтэй томоохон төсөл хөтөлбөрүүд, шинээр гаргах бондуудыг зогсоомоор байгаа юм. Яагаад гэвэл сонгуульд хэн ялах нь тодорхой биш шүү дээ. Та нар ялагдвал яах вэ. Ялсан нам та нарын ажлыг үргэлжлүүлэн хийх баталгаа бий юү.

С.Баярын Засгийн газрын үед 2008 онд “Атрын III аян”-ыг сүр дуулиантай эхлүүлж байсан даа. Тэр үед тэнгэр газрыг нийлтэл хөдөлж байв. Тэгэхэд бид “Сонгууль дуустал энэ аяныг дагаж хөөрцөглөхөө азнаж хашир байцгаах хэрэгтэй” гэж ард түмэнд уриалж байсан. Яг өнөөдрийнх шиг сонгуулийн өмнө амлаж эхлүүлж байсан тэр ажил С.Баярын сонгуулийн шоу болж дуусахыг мэдэж байсан болохоор сонгогчдод сануулж байв. Тэр нь ч үнэн байжээ гэдгийг монголчууд дараа нь ойлгоцгоосон байх. Түүхэнд байхгүй хувьсал авчрах юм шиг л жигтэйхэн саагиж байсан “Атрын III аян” газар тариалангийн салбарыг доривитой хөгжүүлж чадаагүй. Ядаж л газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдсэн бил үү. Монголчууд хүнсний ногоо, улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадсан юм уу. Жинхэнэдээ хуучин тариалан эрхэлдэг байсан нөхдүүд яг л тэр тарьдаг га талбайдаа өмнөх шигээ ногоо цагаагаа тарьсаар л байна. Өнөөдөр МАН тариаланчидаа яаж хаяж гэмт хэрэгтэн мэтээр цоллож байгааг та бид харж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг харахад маш их хөрөнгө хаяж байгаа нь хүн бүхний өмнө ил байна. Сонгуулийг угтан хоршоог сурталчлуулахаар сум бүрт хоёр ухуулагч ажиллаж байгаа гэж дуулдсан. Монгол Улс 330 сумтай гэхээр 660 ухуулагч томилогдсон гэсэн үг. Адаглаад л тэдний очоод байрлах газар, хоол хүнс, замын зардал, өдрийн цалин, томилолт зэргийг тооцвол бага мөнгө гарахгүй нь лавтай. Эрх баригчдын ярьж байгаагаар нэг хоршоо дээд тал нь хоёр тэрбум төгрөгийн зээл авч болно гэсэн. Хоршоонд нэгдсэн нэг малчинд багадаа 20 саяын зээлийн эрх үүснэ. Харин 200-1000 малтай бол 30-50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ Зээлийн батлан даалтын сангаар малчин өрхүүд 90-100 хувь батлан даалт хийлгээд зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авахыг зөвшөөрнө гээд байгаа. Малчид авсан зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлснээр энэ хөтөлбөрт зориулах таван их наяд төгрөг арав дахин өснө гэсэн төсөөлөл хуульд тусгагдсан. Тийм болохоор малчид зүгээр мөнгө өгчих юм шиг санах хэрэггүй. Энэ бол өр, зээл шүү. Дарга нарыг зүгээр өгч байгаа дээр нь гээд ямар ч тооцоололгүй авчихав даа. Хожим үүсэх эрсдэлээ тооцохгүйгээр баахан мөнгө зээлж аваад өрөнд орох вий. Энэ мөнгөтэй, мөнгөгүй малчид малаа маллаад амьдарч болох л байлгүй. Сонгуульд ялах гэсэн дарга нарын “Та нарын зээлийг төр батлан даана. Тэгэхээр боломж олдсон дээр нь зээл ав. Өдрөөс өдөрт мөнгөний ханш унаж байхад зээл авбал хожино” гэх ятгалга цаагуур чинь их явж байна лээ шүү. Зүв зүгээр байж байгаад гэнэт хөөрцөглөж дарвиад сонгуулийн дараа банкны өрөнд орчихоод сууж байв даа.

Хэрэв МАН-ын яриад байгаа энэ бүх гоё ажлууд үнэн зөв юм бол сонгуулийн дараа хөдөлгөсөн дээргүй юу. Мэдээж сонгуульд ялах юм бол хийчих байх гэж горьдож байна. Гэхдээ тэдний туйлын зорилго сонгуульд ялах байдаг болохоор УИХ-д гарсныхаа дараа мартчихдаг, богинохон ой санамжтай улс. Сонгуульд ялсныхаа маргааш юу ч хийхээ больдгийг бид мэднэ. Ямар өнөөдөр анх удаа сонгууль болох гэж байгаа биш.

Бүхэл бүтэн найман удаагийн сонгуулийн туршлага монголчуудад байгаа. Хатуухан хэлэхэд, сонгуульд ялахын тулд юу ч гэж амлаж чаддагийг бид мэднэ. Дөрвөн жилийн өмнө ард түмний саналыг авахдаа ямар гоё, гоё амлалтууд өгч байсныг сана л даа. Найман жилийн өмнө амлаад байсан “Эгийн голын УЦС”, “Тавдугаар цахилгаан станц”, “Нефтийн үйлдвэр” гээд мега төслүүд өнөөдөр байна уу. Томсгосон тойргоор явагдах энэ удаагийн сонгууль асар их зардалтай. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс сонгогдох нь тодорхой. Эрх баригчид сонгуульд ялахын тулд уутаа гөвчих вий дээ. Улсаа дампууруулчихаад сонгуулийн дараа амьдрахын эцэсгүй орон болох вий. Сонгууль болоод амьдрал дуусчихгүй. Сонгуулийн дараа бид ямар ч засагтай байсан амьдрал үргэлжилнэ гэдгийг санах хэрэгтэй.

Ер нь сонгуульд ялж л байвал бусад нь хамаагүй юм шиг эх орноо хорлодгоо одоо хэдүүлээ больцгооё. Та нар заавал ялах ч албагүй. Ялсан ч, ялагдсан ч Монголдоо л амьдарна шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө яагаад сэтгэл зүрхээ зориулаад зүтгэж болдоггүй юм бэ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 минут 24 секундын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 минут 14 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube