Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ

5/ 16/ 2024    9 цаг 16 минут

Монголын ард түмэн, хүн ам өөрийн жинхэнэ элитүүдийг, элит давхрааг төрүүлэн гаргахад онцгойлон анхаарах шаардлагатай болчихлоо. Эс тэгвээс ёстой нөгөө “түрийний бөөс толгойд гарчихдаг” үзэгдэл энэ зууныг дуустал үргэлжлэх бололтой. Түрийний бөөс толгойд гарснаас болж сүйрсэн, мөхсөн улс орон олон шүү дээ.

 

Дэлхий дахины түүх уншсан, судалсан хүмүүсээс асуугаарай. Азийн жишээ энэ, Европын жишээ тэр, Америкийн жишээ, Африкийн жишээ гээд л тоочиж гарах байх...

 

Эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовдог, сэтгэлээ чилээдэг, өөд нь татах, хөгжүүлэхийн тулд байгаа бүхнээ зориулдаг, хүн ардаа ухааруулах, гэгээрүүлэхийн хүсэлд бүх насаараа хөтлөгдөж амьдардаг, энэ цаг үеийн амьд бурхан гэгдэхээр хүмүүс амьдралын бүх хэсэгт, үйлдвэрлэлийн бүх салбарт хот, хөдөөгүй төрөн гарах аваас энэ дөрвөн сая хүрэхгүй хүний амьдрал дорхноо л “Диваажингийн Монгол хувилбар, биелэл” болчих нь тодорхой юм. Шударга ёс, хүмүүнлэг сэтгэл, чин эрмэлзэл, бүтээлч зүтгэл, хүн бүрийн хөдөлмөр, оролцоо байх аваас Монголд минь өөр дутах юм үгүй шүү дээ. Цэвэр агаар, цэнгэг ус, үржил шимтэй хөрс шороо, зүсэн бүрийн ашигт малтмал, өргөн уудам нутаг дэвсгэр! Юу л бол юу байгаа билээ...

 

Улс орон нэг бүрийг зөв, тэргүүний хүмүүс нь л манлайлж, удирдаж байх ёстой. Шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэл, амьдралын их туршлага, биетэй бодитой бүтээл, хувийн нэр, төр, өндөр ёс суртахуун, тэвчээр, хатуужил – ийм үзүүлэлтүүдээр салбар нэг бүр манлайлагчдаа үнэлж, тодруулж байх учиртай.

 

Нийгмийг бүтээдэг жижиг, дунд, том нэгж бүхэн өөрийн гэсэн манлайлагчидтай байх аваас л тэр нэгж байнгад дэвшиж, дээшилж байдаг. Дан ганц хурга, ишигнээс, эсвэл тугал, бяруунаас бүрэлдсэн ямар ч том сүрэг богинохон хугацаанд л сүйрнэ, мөхнө шүү дээ. Тиймээс л амьтан бүхэнд хүртэл сүргийн бүтэц гэж буй, манлайлагч, удирдагч гэж буй. Ийм барилдлага, зохицлын улмаас, мөн амьдрал, оршлын бодит шаардлагаар улс орон бүрд, нийгэм бүрд элитүүд, элит давхраа заавал гарч ирэх, байх учиртай. Гэхдээ элитүүд, элит давхраа нь хуурамч, дүр эсгэсэн, баг өмссөн, жинхэнэ нүүрээ, мөн чанараа нуусан, ам ажил нь зөрсөн, “хүний арьс нөмөрсөн хээрийн зальхай чононууд”, хачиг, хувалзнууд байх аваас тэд юуны нь элитүүд байх билээ.

 

1990 оноос хойш Монгол оронд, монголын нийгэмд үндэсний жинхэнэ элитүүд, элит давхраа төрөн гарсангүй, манлайлагчдын эгнээ бүрэлдсэнгүй. Цагаан захтангуудын элдэв бүлэглэлүүд буй болсон хэдий ч бүгд л илчлэгдсэн болон илчлэгдээгүй байгаа шуналын микробууд юм.

 

Ер гаруй жил наслаад өөд болсон нэгэн томоохон сэхээтэн өвгөн 2023 оны хавар намайг дуудаж уулзаад “Монголыгоо хэний гарт үлдээгээд үхэж байгаагаа бодох тусам л харамсал төрөх юм. Зэрлэг капитализмын шатанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл, зүрхтэй элит давхраа төрдөггүй гэлцэх юм. Тэр үнэн үү?” гэж асуугаад хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэж байж билээ. 30 гаруй жил намынхаа томчуудын булхай, луйврыг харсаар, мэдэрсээр илтэл алдаж цөхөрсөн өвгөн философичийн (үзэл сурталчийн) гунигтай харц зүрхийг минь шимшрүүлсэн юм.

 

“Эрин үеийнхээ оюун ухаан, нэр төр, нандин чанар” гэгдэж байсан намынхаа өнөөгийн удирдах бүлэглэлд тэр хүн бүр илт өширхсөн үг хэлж, занаж зүхэж байв. Өвгөрсөн бие, доройтсон эрүүл мэнд, цөхөрсөн сэтгэл санааг нь бодоод би “гал дээр тос нэмээгүй” юм. Гэхдээ тэр хүний өгүүлсэн бүхэн нь үнэн байсан билээ.

 

Дээр, дооргүй л ард түмэн жинхэнэ манлайлагчаа, элит давхраагаа үгүйлсээр, хүлээсээр байдаг ажээ… “Манай үеийн, мөн бидний дараах үеийн том дарга нар (1990 оноос өмнөх) бараг бүгд л хувийн компаниудад нууц, далд зөвлөх болж, бүх хэрэгтэй мэдээллийг өгч, зарж хөрөнгөжлөө шүү дээ. Ийм дээрээ тулна гэж ах нь төсөөлөө ч үгүй явж…” гэхчилэн, бүр арваад хүнийг нэрлэж, шогширч байж билээ… Тэдний дунд сайд байсан, сайд нарын зөвлөлийн орлогч дарга, ерөнхий сайд байсан хүн нэр, хоч, аймагтайгаа дурдагдаж байлаа. Бүх насаараа зарчимч, ёс зүйтэй, шударгадуу явж ирснийг нь би үеийнхний нь үг, ярианаас мэддэг байсан болохоор тэр хүний гомдол, харуусал тун ч ойлгомжтой байв. 1900-1924 оны хооронд, 1924-1990 оны хооронд, 1990-2024 оны хооронд Монголын жинхэнэ эх орончид, элитүүд чухамдаа ямар хүмүүс байв аа?

 

Энд элдэв зүсмийн нэр төр, ашиг завшаан хөөцөлдөгсөд, гадны гар хөл бологсод, утсан хүүхэлдэйнүүд мэдээжээр нэрлэгдэхгүй нь тодорхой юм. Гэхдээ энэ талаар хийгдсэн баримт нотолгоотой, маргаан үл дагуулахуйц онол, аргазүй, аргачлал бүхий судалгаа одоо хэр алга байна.

 

Ил ажиллаж, сонгогдож, томилогдож байгуулагдсан төр, засгийн гарт бүх эрх мэдэл байна уу?, эсвээс “гүний төр, засаг” гэгдэгч олигархиудын далд, нууц нөлөө бүгдийг мэдэж, шийдэж байна уу? Монгол орон бүрэн эрхтэй тусгаар улс мөн үү?, эсвэл гадны хүчтэй, далд нөлөөнд боомилогдсон хараат улс юм уу? Эдгээр асуудлаар хийгдсэн судалгаа, тодруулж тогтоосон шинжилгээ, нотолгоо ч мөн алга байна. Дээрх асуудлаарх гадны судлаачид, улстөрчдийн санал, үнэлгээ ч олон янз хэвээрээ, эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлдэг байдал ч давтагдсаар байна. 33 жилийн туршид хулгай, луйвар хийсэн, авлига авсан хүмүүсийг төр, засгийн өндөрлөгт үлдээмээргүй байна. Тэдний хамсаатнуудаас ч салмаар байна. Элитүүд мэтээр тэднийг үзмээргүй, үнэлмээргүй байна. “Бурхдын суудалд чөтгөрүүдийг залаад байх юм бол” бид ер өөдлөхгүй, хөгжихгүй шүү дээ!

 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Нэгдүгээрт хүүхэд" уриан дор 650 хүүхдийн парад боллоо6 сар 1. 14:38СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55
 Facebook Twitter Youtube