ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ

5/ 20/ 2024    11 цаг 56 минут

ОХУ-ын Сөрөг хүчний идэвхтнүүд Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын худалдан авсан дарвуулт онгоц, тансаг хэрэглээний эд зүйлс болон Францад өнгөрүүлсэн амралт зэргийг олон нийтэд мэдэгдээд байна.

Оросын батлан хамгаалахын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болох Тимур Ивановыг авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд цагдан хорьсон бөгөөд түүнийг тансаг хэрэглээний зардлаа армийн төсвөөс гаргасан хэмээн прокурорууд буруутгажээ.

Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг аюулгүй байдлын албаныхан баривчилж, лхагва гарагийн өглөө Москвагийн шүүхэд шилжүүлсэн нь Орос Украинд цөмрөн орсноос хойш шоронд хоригдсон хамгийн өндөр албан тушаалтан болов.

Мөрдөн байцаагчид түүнийг цэргийн бүтээн байгуулалтын төслүүдийг удирдаж байхдаа “их хэмжээ"-ний хахууль авсан гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Түүний гэм буруутай нь нотлогдвол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх юм.

Оросын хууль сахиулах байгууллагын ажилтан ТАСС агентлагт мэдээлснээр, Ивановыг нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан мэдээлэлд үндэслэн хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа гэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд орлогчийг нь баривчлахыг урьдчилан анхааруулсан талаар Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд өгсөн байна.

Үүний зэрэгцээ орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр Иванов нь Мариуполь хотын барилгын ажлыг хариуцаж байсан ба өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгийн “эзэнт гүрэн”-ийг бий болгосон гэх мэдээлэл цацагджээ.

Хоёрдугаар сард Арктикийн шоронд нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн холбоотнууд 2022 онд мөрдөн байцаалтын явцад батлан хамгаалахын ажилтан эхнэртээ хэдэн сая доллар шилжүүлсэн бөгөөд эхнэр нь тансаг дарвуулт онгоц, үнэт эдлэл худалдан авч, дэлгүүр хэсэхэд зарцуулсан гэж мэдээлж байжээ.

Ивановыг баривчилсан тухай мэдээлэлд Навальныйгийн үүсгэн байгуулсан Авлигатай Тэмцэх Сангийн тэргүүн Мария Певчих олон нийтийн сүлжээнд "Өнөөдөр сайхан өдөр байна" хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: https://www.politico.eu/article/russia-deputy-defense-minister-timur-ivanov-bribery-arrest/

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Нэгдүгээрт хүүхэд" уриан дор 650 хүүхдийн парад боллоо6 сар 1. 14:38СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55
 Facebook Twitter Youtube