Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар

4/ 25/ 2024    7 цаг 26 минут

Энэ оны эхний хоёр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа ч түүхий эдийн эрэлттэй холбоотой  мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтворгүй байх эрсдэлтэй бөгөөд төсвийн зарцуулалтыг маш оновчтой зарцуулах ёстой гэдгийг эдийн засагчид тогтмол сануулж байна. 2024 оны улсын төсөв 20 орчим хувиар тэлсэн, сонгуулийн жил тохиож байна. Олон улсын байгууллагуудын таамаглалаар энэ онд эдийн засгийн өсөлт эрчимжих төлөвтэй ч цаашид энэхүү өсөлтийг тогтвортой хадгалахад төсвийн тэлэлт болон өрийн дахин санхүүжүүлэлт тодорхой эрсдэл учруулахаар байгааг мөн анхааруулж байна.

Монгол Улс үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөд шилжих цаг болсныг илтгэж буй нэг жишээ нь сонгууль угтан төсөв тэлдэг зүй тогтол юм. Хамгийн энгийн жишээ дурдахад, Үндэсний аудитын газраас 2021 онд “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” сэдэвт аудит хийсэн. Уг аудитын дүгнэлтэд салбарын хөрөнгө  оруулалтыг бодит  хэрэгцээ  шаардлага,  судалгаа  тооцоололд үндэслэж  оновчтой  төлөвлөөгүй хэмээн онцолсон байсан. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн бага сургуулийг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан ч өнөөдрийн байдлаар 16 хүүхэд суралцаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Технологийн харьяа сургуулийг 320 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан ч өнөөдрийн байдлаар мөн л 83 суралцагч суралцаж байгаа нь хүчин чадлын 72 хувийг ашиглахгүй байгааг харуулж байна.

Товчхондоо, УИХ-ын гишүүд зөвхөн өөрийн тойрогт бүтээн байгуулалт хийхийг чухалчилдаг болохыг дээрх жишээнүүдээс харж болно. Хаана, хэнд ямар хэрэгцээ, шаардлага байгаа эсэх нь бодлого тодорхойлогчдод хамаагүй бөгөөд тойргоо усалж байхыг чухалчилж байна. Үнэн хэрэгтээ сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага нэн шаардлагатай байгаа  аймаг, дүүрэг байдаг гэдгийг дараах жишээнээс уншаарай. Чингэлтэй дүүргийн 112 сургуулийн барилга 1912 онд,  Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургуулийн барилга 1929 онд тус тус ашиглалтад орсон бөгөөд 2021 оны байдлаар 91 болон 108 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нь төлөвлөлтийн түвшинд бий болсон алдаа гэж хэлж болохоор байна. (эх сурвалж: Гүйцэтгэлийн аудитын тайлан, 2021 оны 3 сар).

Төсөвлөлт, төлөвлөлтийг үр дүн суурилсан байдлаар хэрэгжүүлж буй нэг жишээ  дурдвал: Сүүлийн 3 жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, төсвөө боловсруулахдаа “Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт” аргачлалын  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран  туршин хэрэгжүүлж байна. Энэ талаар  тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” хэлэлцүүлэг-нэвтрүүлгийн үеэр “Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөлт хэрэгцээ шаардлагыг тодорхойлон үр дүнд чиглэсэн байдлаар төлөвлөн төсвийг хуваарилах арга зам юм. Өмнө нь орон нутагт хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг шууд тусган төсвийг баталдаг байсан бол бүс нутгийн онцлогоос хамаараад уг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага бий эсэхэд үндэслэн төлөвлөж, төсөвлөж байна” хэмээн онцлон хэлсэн.

Төсвийн төлөвлөлтийн хүчээр буюу Засгийн газраас хөтөлбөрийг нь санаачлаад төсвийг батлан хэрэгжүүлдэг байсан. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт” төсөл хэрэгжсэнээр төсвийн төлөвлөлтийг “Зөвхөн дээрээс нь бус мөн доороос нь” төлөвлөдөг болсон нь төсвийн төлөвлөлтөд оролцогч талуудын оролцоог хангаж чадсанаар бодит үр дүнд хүрэх боломжийг бий болгож буй хэлбэр юм.

Товчхондоо “юу, яагаад, яаж, хэн” гэсэн дарааллаар буюу үр дүнд суурилсан байдлаар төсвийн төлөвлөлтийг хийх нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг уялдааг ханган төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг хэрэгсэл гэж хэлж болохоор байна.

Зөв бодлогын асуудлыг эхлүүлсэн бол шилжилт хийх, шинэчлэх үйл ажиллагаа нь тасралтгүй явах нь маш чухал бөгөөд үр дүнд суурилсан төсөвлөлт бол суурь реформын шинжтэй зөв бодлого, алхам юм.

Сонгуулийн жил хэдий ч хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу явах учраас дараагийн их хурлын бүрэн эрхийн хүрээнд ч мөн адил хуулийн дагуу үргэлжлэн хэрэгжих ёстой.

Э.Золбаяр

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube