Монголын хоёр уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар эсэн мэнд олдох найдвар улам багассаар байна. Тэд "үхлийн бүс" гэж хэлэгддэг хүйтэн цаг агаар, хоол хүнсгүй газарт сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрч байгаа юм. 5-р сарын 13-ны өглөө Эверестийн оргилд гарсан уулчид уулын өмнөд оргилын доод хэсэгт 8749 метрт хоёр цогцос байхыг харжээ. Гэхдээ Монголын хоёр уулчин гэдгийг баттай харж чадаагүй бөгөөд Монголын уулчдынх уу, өөр хүнийх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна хэмээн "Everest today" мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.