Банк санхүү

Бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа2023, 12 сар 14. 16:29

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно. Жилийн инфляц 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа.  Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурлаа. Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр гарлаа

Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо2023, 12 сар 13. 13:44

Сангийн сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийг танилцууллаа. Сайд Б.Жавхлан "Зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн

Төрийн банк: Гялсбанк-2023 аяны урамшууллын эзэд тодорсоор2023, 11 сар 30. 7:15

Төрийн банкны санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ 2023 оны арван хоёр дугаар сарын 31-нийг дуустал урамшуулалт аяныг зарласан. “Гялсбанк” үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр тус аянд оролцож ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжтой

ТӨРИЙН БАНК: Эрүүл иргэн картаараа 10 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлээрэй2023, 11 сар 27. 12:24

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас эрүүл Монгол хүний төлөө уриатайгаар “Эрүүл иргэн хадгаламж”-г өнгөрсөн жил зах зээлд амжилттай нэвтрүүлж байсан байв. Тэгвэл энэ удаад Төрийн банкнаас “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран Эрүүл иргэн картыг зах зээлд нэвтрүүлжээ.

"Mongolian Capital Markets Day 2023" арга хэмжээ Шанхай хотод боллоо2023, 11 сар 25. 14:25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монголын хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд зохион байгуулж буй “MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” арга хэмжээ өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ үед хоёр улсын бирж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бирж хооронд давхар бүртгэл, хадгаламжийн бичиг зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах, хоёр улсын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэхэд энэ арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхжил өндөртэй байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгөөс 10 их наяд төгрөг болж гурав дахин өссөн

Төрийн банкны Гялсбанк шинэчлэгдэн ГЯЛСБАНК 3.0 хувилбар нэвтэрлээ2023, 11 сар 23. 15:21

Төрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээг санал болгодог бөгөөд одоогийн байдлаар 800,000 гаруй харилцагч Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг сонгон ашиглаж байна. Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ шинэчлэн Гялсбанк 3.0 хувилбарыг харилцагчдадаа санал болгож байна

Б.Түвшинтөгс: Инфляц амьжиргааны түвшин доогуур өрхөд илүүтэй нөлөөлж байна2023, 11 сар 20. 10:26

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаануудыг манайх хийсэн. ОХУ, Украйны дайны нөлөөнөөс үүдэж манай улсын инфляц 2021 онд 12 хувьтай байхад эмзэг бүлгийн өрхөд энэ тоо 18 хувьд хүрсэн

Х.Цэвэлмаа: Бүс нутгийн бодлого өнөөдөр чухал байна. Гэтэл манай улсын Бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хугацаа 2020 онд дууссан2023, 11 сар 20. 10:23

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа Эдийн засгийн өсөлтийг өрх рүү оруулах талаар ярьж байна. Гэтэл өрх өөрөө аж ахуй эрхлэх орчин бүрдээгүй байна

ҮСХ: Төлбөрийн тэнцэл 791.4 сая америк долларын ашигтай гарлаа2023, 11 сар 15. 13:32

Төлбөрийн тэнцэл 2023 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая америк долларын ашигтай гарсан байна

ТӨРИЙН БАНК: Солонгосын эмнэлэгт виз харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой 2023, 11 сар 9. 17:50

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарч “Эрүүл иргэн хадгаламж”-ийг зах зээлд нэвтрүүлсэн. Тус бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж Төрийн банканд хадгаламж нээлгэн тодорхой хугацаанд тогтмол хуримтлал хийснээр Монголын болон БНСУ-ын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хувийн хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгодог юм. Тэгвэл Төрийн банк цар хүрээгээ тэлж “KOREA MEDICAL INSTITUTE” буюу KMI эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Төрийн банкны ОУ-ын виза карттай бол карго үнэгүй2023, 11 сар 3. 13:13

Төрийн банк ОУ-ын виза карттай харилцагчдадаа зориулан www.facebook.com/GoodPricemn e-commerce platform-тай хамтран IPhone15, Pro/Promax-ын захиалга хийсэн эхний 30 харилцагчийн каргоны төлбөрөөс бүрэн чөлөөлж, АНУ-аас электрон бараа захиалан авсан тохиолдолд татвараас чөлөөлж үндсэн үнээр нь 12 сарын 31-нийг дуустал худалдан авахыг санал болгосон байна.

ХААН банкны ашиг арилжааны 4 банкны ашгийн нийлбэрээс ч өндөр гарчээ2023, 10 сар 31. 9:21

Системийн нөлөө бүхий топ-5 банкны 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан гарсан байна.

Төрийн банк: Дундаж давхаргыг дэмжин ажиллана2023, 10 сар 24. 16:35

Төрийн банк: Дундаж давхаргыг дэмжин ажиллана Төрийн банк нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк байх зорилтынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэврийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа. Мөн 2018 оноос хойш орон нутгийн харилцагч нартаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2023 онд 10 аймагт харилцагчийн өдөрлөг зохион байгуулж 8000 орчим хүнд биечлэн санхүүгийн боловсрол олгож, Эрүүл иргэн ТББ-ын эмч нарын багтай хамтран эрүүл мэндийн үзлэг зөвөлгөө мэдээллийг түгээн ажиллажээ. Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүрэг болон Сүхбаатар дүүрэг салбарт “Харилцагчийн өдөрлөг-2023” арга хэмжээг зохион байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсрол олгож банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх явуулын банкаар үйлчилсэн байна.   Төрийн банк нь 2.1 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг. Дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч банк байх зорилтын хүрээнд Төрийн банк 2021 оноос хойш харилцагчиддаа санхүүгийн боловсрол олгох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж ирсэн юм

Төрийн банк: 30.000 мод тарьж ургуулжээ  2023, 10 сар 23. 10:58

Төрийн банк: 30.000 мод тарьж ургуулжээ   Төрийн банк нь 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг эхлүүлэн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9-н дүүрэгт нийт 33 нэр төрлийн 30.000 гаруй мод суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлсээр ирсэн. Төрийн банкнаас “Ажилтан бүр нэг мод” зорилтот аянаа энэ долоо хоногт орон даяар эхлүүлэн төв оффисын ажилчдын төлөөлөл нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д гурван төрлийн модны суулгацыг суулгажээ. Энэ үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэн орж жил бүрийн хавар, намарт мод тарин Улаанбаатар хотын хэмжээнд Бумбатын булаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Богд ууланд өөрсдийн төгөлтэй болж 30.000 гаруй суулгацыг суулгасан. Мод тарих, суулгац суулгах нь чухал боловч уг ажлыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж өөрсдийн суулгац төглийг арчлах нь нэн чухал хэмээн үзэж байгаагаа онцолсон байна.  Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга тэдгээрийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байна

Мөнгөний нийлүүлэлт 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ2023, 10 сар 22. 9:47

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 33.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Инфляцын түвшин 10.1 хувьтай гарлаа2023, 10 сар 17. 14:50

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний есөн сарын голлох үзүүлэлтийг танилцууллаа.  ҮСХ-ны Хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норов" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Инфляцын түвшин өмнөх сараасаа 0.1 хувиар өссөн бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурчээ. Инфляц есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ голлон нөлөөлсөн байна

Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 10 хувиар нэмэгдүүлнэ2023, 10 сар 8. 12:58

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа. Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов.  Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ



ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube