Хөлбөмбөг

Дэлхийн аваргын анхны цомыг АПУ компани 1 сарын 31-нд танилцуулна1 сар 30. 11:26

 Спортыг дэмжигч АПУ компанийн Нийслэл брэнд FC Ulaanbaatar хөлбөмбөгийн клубтэй хамтран Дэлхийн Хөлбөмбөгийн Музейгээс түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг Монгол Улсдаа авчирлаа. Тус музейн Гүйцэтгэх захирал Umberto Paolucci Pierandrei Монгол Улсад 1 сарын 29-нд айлчлан ирж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд хөлбөмбөгийн түүхэнд маш ховор дараах үзмэрүүдийг авчирсан юм.  Үүнд: Jules Rimet – Дэлхийн аваргын анхны цом Ballen d’Or – Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдогийн алтан бөмбөг Golden medal – Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн Дэлхийн Аваргын Алтан медаль Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөл Эдгээрээс хамгийн онцлох үзмэр нь Дэлхийн аваргын анхны цом юм

Азийн наадамд оролцох хөлбөмбөгийн шигшээ баг БНХАУ-ыг зорилоо2023, 9 сар 17. 15:53

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, 2023 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ.

Монголд “ITALLIAN SOCCER CAMP 2023” арга хэмжээг зохион байгуулж байна2023, 9 сар 8. 15:51

Италийн хөл бөмбөгийн хүүхдийн сургалт “ITALLIAN SOCCER CAMP” нь Шембри Маркогийн санаачилгаар 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулдаг.   БОАЖ-ын Дэд сайд, Хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хорооны дарга М.Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар энэ жилээс эхлэн “ITALLIAN SOCCER CAMP"-ийг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулахаар болсон.   2023 оны тус арга хэмжээ “Дэлхийн аваргын эрэлд” гэсэн уриатай манай улсад болох бөгөөд бие төлөөлөгч Дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Ж.Замбротта /Ganlucca Zambrota/, Италийн шигшээ багийн 5 дасгалжуулагч, олны танил Freestyler тамирчин Сванн Ритозза /Swann Ritossa/ нар хүрэлцэн ирээд байна хүрэлцэн ирээд байна.   “ITALLIAN SOCCER CAMP 2023” хүрээнд сургалтад оролцохоор 1200 гаруй хүүхэд бүртгүүлснээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон шалгаруулж, Италийн алдартай багш дасгалжуулагчид 4-5 өдрийн сургалт явуулна.   Сургалтад хамрагдсан хүүхдүүдэд тоглолтын хувцас, диплом гардуулах юм. Эдгээр хүүхдүүдээс 3-5 хүүхдийг шалгаруулж 2023 онд Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна.   Алдарт хөл бөмбөгчин, дэлхийн аварга Ж.Замбротта нь олон улсын түвшинд Италийн шигшээ багт 98 удаа тоглолтод оролцож, ДАШТ-д гурван удаа, УЕФА-гийн Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, 2009 оны Хөл бөмбөгийн Холбооны цомд, 2000 оны Зуны Олимпын наадамд оролцож байсан юм.   Италийн Freestyler тамирчин Сванн Ритозза /Swann Ritossa/-ийн сошиал хуудас дах дагагчийн тоо 3 сая давсан бөгөөд 2022 оны Италийн football freestyle-ийн аварга, Европын football freestyle-ийн дэд аварга, Катар 2022 хөл бөмбөгийн дэлхийн аваргын албан ёсны Freestyler тамирчин зэргээр нь олон улсын спорт сонирхогчид мэддэг.   Энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн хөл бөмбөг бус хоёр орны соёлын солилцоо, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал арга хэмжээ болж байна

К.Роналдо: Ер нь Криштиано хаана очно, тийш олны анхаарал ханарч байдаг2023, 7 сар 19. 11:56

Ер нь Криштиано хаана очно, тийш олны анхаарал ханарч байдаг юм. Намайг Саудын Арабын лигт очлоо гээд шүүмжлээд л байсан. Тэгсэн одоо хар даа. Миний нээж өгсөн замаар хөлбөмбөгчид ирж явна. Саудын Арабын лиг Мэжор лигээс ч илүү”

Харааны бэрхшээлтэй хөлбөмбөгчид бэлтгэлийн зуслантай болжээ2023, 6 сар 2. 9:13

Манай улсад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөлбөмбөгийн бэлтгэлийн зуслантай боллоо. Тодруулбал, Азийн хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд уг бэлтгэлийн зусланг байгуулжээ. Тус зусланг Гачууртын 33 дугаар хороо, Шивэртэйн аманд стандарт хэмжээ бүхий байгалийн зүлгэн талбайг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөг тоглох, тогтмол бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн аж

Катарын Аль Тани Манчестер Юнайтедийн төлөө 6 тэрбум ам.долларын санал тавьжээ2023, 3 сар 27. 11:38

Шейх Жассим бин Хамад Аль Тани ойролцоогоор 5 тэрбум фунт стерлинг буюу 6.12 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй Манчестер Юнайтедыг худалдаж авах шинэ саналаа ирүүлсэн гэж “Sky Sports News” бямба гарагт (гуравдугаар сарын 25) мэдээлэв. Катарын Ерөнхий сайдын хүү Шейх Жассим энэ оны хоёрдугаар сард тус багт санал тавьсан аж. Түүний хэвлэлийн төлөөлөгч тухайн үед шейх Жассимын “Nine Two Foundation” сангаар дамжуулан тендер нь өр төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн гэж мэдэгджээ. Финляндын бизнес эрхлэгч Томас Зиллиакус пүрэв гарагт мөн санал тавьж, Английн Премьер лигийн клубт урамшуулал төлөхөд бэлэн байгаагаа Ройтерс агентлагт мэдэгджээ

Монголын Үндэсний Шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багтай хүч үзнэ2023, 2 сар 17. 9:35

Испаний Валенсиа клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг Гүржийн шигшээ багтай тоглох гэж байна.

Уэсли Браун Монголд ирнэ2023, 2 сар 6. 9:21

Английн Манчестер Юнайтед клубийн төлөө /1996-2011/ 15 жилийн хугацаанд өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол Улсад ирнэ. Маргааш зохион байгуулагдах МХБХ-ны “Алтан бөмбөг-2022” ёслолын ажиллагаанд Дэлхийн домогт тоглогчдыг хүрэлцэн ирэхийг урьж энэ удаад Уесли Браун оролцохоор боллоо. Өмнө Алтан Бөмбөг ёслолын ажиллагаанд Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са болон Петер Шмейхель нар хүрэлцэн ирж байсан билээ. Уесли Браун: Английн Премьер Лигийн аварга: 1998-1999, 2000-2001, 2002-2003, 2006-2007, 2007-2008 /Манчестер Юнайтед/ ЕХБХ-ны Аваргуудын Лиг: 1998-1999, 2007-2008 /Манчестер Юнайтед/ Жимми Мюрфи академийн оны шилдэг залуу тоглогч: /1997-1998, 1998-1999/ Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг багт: Премьер Лиг /2000-2001/

Криштиану Роналдугийн гэрээлсэн Аль-Насср клуб Саудын Супер цомын тэмцээнээс хасагджээ2023, 1 сар 27. 12:40

Пүрэв гарагт Португалийн хөл бөмбөгийн од Криштиану Роналдугийн гэрээлсэн Аль-Насср клуб Аль-Иттихад клубтэй тоглож, 3:1 харьцаатай хожигдсоноор Саудын Супер цомын тэмцээнээс хасагджээ. Тоглолт эхэлснээс хойш 15 минутын дотор Аль-Иттихад клубийн довтлогч Ромаринхо тоглолтын эхний гоолыг оруулж, эхний хагас дуусахаас өмнө тус клубийн довтлогч Хамдаллах хоёр дахь гоолыг оруулснаар Аль-Иттихад 2 оноогоор тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна. Харин тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Аль Насср клубийн хагас хамгаалагч Талиска гоол оруулснаар тэдэнд хожих найдвар төрсөн ч харамсалтай нь Аль Иттихад дахин нэг гоол оруулж, хожлоо бататгаад авчээ. Ингэснээр Аль Насср клуб тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна

Роналду, Месси нарын оролцох тоглолтын тасалбар 2.6 сая ам.долларын үнэ хүрчээ2023, 1 сар 19. 10:55

"Аль-Наср", "Аль-Хиляль", "Пари Сен-Жермен" хөл бөмбөгийн клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багуудын хооронд болох тэмцээний тасалбар Эр-Риядад болсон дуудлага худалдаагаар 2.6 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.   Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр, уг тасалбарыг худалдан авагч нь Саудын Арабын үл хөдлөх хөрөнгийн магнат Мушреф аль-Гамди гэнэ. Тэмцээний тасалбарыг үнэ хаялцуулсан буяны дуудлага худалдаа лхагва гарагт болсон бөгөөд Саудын Арабын Хааны шүүхийн зөвлөх Турки аль-Шейх эхлүүлжээ

Криштиану Роналду Саудын Арабын багт 2025 он хүртэл хүчин зүтгэнэ2023, 1 сар 2. 9:58

Криштиану Роналду Саудын Арабын "Аль Насср" багт 2025 он хүртэл тоглох гэрээ байгуулжээ. Тэрбээр Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багт байх үедээ багийн удирдлага, ахлах дасгалжуулагч Эрик Тен Хаг, багийн андуудаа хүртэл хатуу ширүүн шүүмжилсэн

Катар ДАШТ-ий үеэр 1.4 сая гадаадын жуулчин хүлээн авчээ2022, 12 сар 21. 14:16

Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах үеэрээ 1.4 сая гаруй жуулчин хүлээн авсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Өнгөрсөн ням гарагт болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Францыг торгуулийн цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэн билээ.

Лионель Мессигийн ялагчийн цом өргөж буй зураг Инстаграмд хамгийн олон “лайк” цуглуулжээ2022, 12 сар 20. 18:48

Лионель Мессигийн ялалтаа тэмдэглэж буй зураг Инстаграм хуудаснаа хамгийн олон “лайк”-тай зураг болжээ 4 цаг 2 минутын өмнө0 Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Аргентин улсын шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ий хүрээнд түүх бүтээсэн билээ. Тэд ДАШТ-ий финалын шатанд Франц улсын шигшээ багийн эсрэг тоглож, 3(4):3(2) харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Тэгвэл багийн ахлагч Лионель Мессигийн ялалтаа тэмдэглэж буй зураг Инстаграм хуудаснаа тамирчны нийтэлсэн хамгийн олон “лайк”-тай зураг болж, Криштиану Роналдугийн рекордыг эвджээ

КАТАР-2022: Хамгийн олон гоолтой ДАШТ боллоо2022, 12 сар 19. 11:37

Аргентин, Францын шигшээ багуудын хооронд өрнөсөн шувтаргын тоглолтын үеэр зургаан гоол орсноор “Катар-2022” нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тэмцээн боллоо.   "Лусаил" цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт болсон тоглолтын үеэр хоёр багийн тамирчид эсрэг багийн хаалганд зургаан гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий нийт гоолын тоо 172-т хүрсэн байна

“Реал Мадрид” баг 16 настай довтлогч хүүг 63.6 сая ам.доллароор "худалдаж авна"2022, 12 сар 19. 10:14

Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Бразилын “Палмейрас” багийн 16 настай довтлогч Эндрикийг 63.6 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцжээ.   Түүнийг 2024 оны долдугаар сард хууль ёсны насанд хүрэхэд нь “Реал Мадрид” баг бүрэлдэхүүндээ авах аж.  Эндрик аравдугаар сард Бразилын "Палмейрас" багт анхны тоглолтоо хийсэн



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ3 цаг 13 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube