Засгийн газар

Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна

 УИХ-ын Түр хорооны хуралдаанд Шадар сайд вакцины асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна

~ Огноо: 11-25, 9:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ч.Хүрэлбаатар: Төлж чадахгүй зүйлүүдээр нь ард түмнээс торгууль авахгүй

Засгийн газраас коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр төлбөрийн чадваргүй болсон бол иргэдээс торгууль авахгүй гэдгийг онцолсон юм. “Нийгмийн халамжаас олгодог 100 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, мөнгийг нэмж олгох ажлыг хэрэгжүүлээд явж байна. Үүнийг ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвтөө суулгаж батлуулсан

~ Огноо: 11-18, 13:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ипотекийн зээл, ББСБ-ын зээлийн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид айж, сандарч бухимдаад байх хэрэггүй

~ Огноо: 11-18, 13:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
У.Хүрэлсүх: Халдварын голомтыг богино хугацаанд хумих бодлого барьж ажиллаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.18/ боллоо. Хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Богино хугацаанд цар тахлыг хумиж, барьж авах нь чухал байна

~ Огноо: 11-18, 12:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
2020 оны 11-р сарын 18 10 цаг 40 минут Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа аж. 

~ Огноо: 11-18, 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор иргэдийн орлогыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан юм. Энэ асуудлаар Засгийн газар хуралдаж өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй гэх хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр болжээ

~ Огноо: 11-18, 10:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Албан тушаалын томилгоог хурдан дуусгахдаа ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөхгүй байхыг анхаарууллаа

УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийсэн. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө

~ Огноо: 11-17, 8:30 ~ Сэтгэгдлийн тоо: 2 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа 1,362 резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа 1,450 сонсогчид олгох урамшуулал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 520 алба хаагчийг өвлийн хувцсаар хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ.   Бүх төрлийн будааг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина   Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байна

~ Огноо: 11-15, 13:31 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Халдварын голомтод ажиллаж буй албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгчээ

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө

~ Огноо: 11-14, 14:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Сайд нар Хүчит шонхор зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнс, бусад хангамжийн хүртээмж ямар байгаатай танилцан, шалгаж ажиллаж байна. "Хүчит шонхор" захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна

~ Огноо: 11-14, 13:13 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ц.Ганзориг: Улс даяар тайван хонолоо

 Өнгөрсөн шөнө улс орон даяар тайван хоносон талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга, УОК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлжээ.

~ Огноо: 11-14, 10:16 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Засгийн газар хуралдаж байна

 Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар УОК-оос ирүүлсэн Алтанбулагийн боомтыг хоёр сарын хугацаанд хаах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах юм.  Мөн өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх аж

~ Огноо: 11-11, 9:16 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
ЗАСГИЙН ГАЗАР: Шинэ жил тэмдэглэхгүй

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас УОК-оос шинэ жил тэмдэглэхгүй байх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна

~ Огноо: 11-4, 13:12 ~ Сэтгэгдлийн тоо: 3 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав. Үүнтэй холбогдуулан: -       Салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах -       Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулах -       Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах боломжийг судлах -       Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болох -       Өмнийн говийн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтад шаардагдах усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэл газрын доорх усаар хангах -       Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох, зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.   Товч мэдээ   -       Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.  -       Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгож байсныг 30 хувь болгож нэмэв.   -       Алслагдсан аймаг, сумын онцгой байдлын байгууллагад  томилогдон ажиллах алба хаагчид албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож таван жилийн хугацаанд улирал бүр нэмэгдэл олгож байх журмыг батлав

~ Огноо: 11-4, 12:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Т.Мөнхсайхан: Ирэх онд 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа

~ Огноо: 10-16, 13:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ гэдэг мэдээллийг өглөө. Тэрбээ "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ

~ Огноо: 10-16, 11:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хэлэлцсэний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.  Тэрбээр "Энэ удаагийн өргөн барьсан төсвийн төсөл нь цар тахлаас урьдчилан сэргийлэх  багц арга хэмжээ хэрэгжүүлснээр нэмэгдээд байгаа төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгдэнэ.  Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наядаар нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт,  нийт зардал тодотголоос 625.9 тэрбум төгөрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтийг сайжруулсан болно.  Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдал, өрийг буурулахын зэрэгцээ хямралд орсон эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж ирлээ

~ Огноо: 10-16, 10:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
С.Чулуун: Гэрээний дагуу циркийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой

Циркийн үйл ажиллагаа тасалдаж, циркчид байргүй болсон асуудал анхаарлын төвд байгаа. Уран бүтээлчид циркээ буцааж авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа билээ

~ Огноо: 10-14, 11:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана

~ Огноо: 10-14, 11:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Х.Нямбаатар: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг хурдан шийдэх давуу талтай

Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт хахууль авсан үйлдэлдээ хоёр дахь удаагаа торгуулийн ял сонссон нь хээл хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон хүн дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, торгох ял сонсож буй нь авлигатай хийх тэмцэлд үр нөлөө үзүүлэх үү гэх шүүмжлэлд өртөөд байна.   Тодруулбал Д.Батбаярыг өмнө нь улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэм буруутайд тооцож, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-ийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэж 6.5 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон юм. Тэгвэл хоёр дахь удаагаа тээврийн компанийн захирлаас хахууль авсан хэргээрээ мөн л зургаан сая төгрөгөөр торгуулах ял сонссон

~ Огноо: 10-14, 10:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар

ШИНЭ МЭДЭЭ

А.Амбасэлмаа: Архангайн Батцэнгэл суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ11-29, 11:29ЭМЯ: 24 хүнээс халдвар илэрч, шинээр 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ11-29, 11:06УОК хөл хориог сунгах эсэх талаар хуралдаж байна11-29, 10:47Дорноговиос ирсэн төмөр замчдын PCR шинжилгээ СӨРӨГ гарчээ11-29, 10:15Д.Золжаргал: Батлагдсан хоёр тохиолдол АЙМГИЙН ТӨВД зорчоогүй11-29, 10:00Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз11-28, 13:38Ирэх сарын 1-нээс дараах 20 байгууллагыг ажиллуулах санал гаргажээ11-28, 12:28Д.Нямхүү: Нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгөөр эмчилж байна11-28, 12:14А.Амбасэлмаа: Халдвартай иргэд маршрутаа нуух, мартах зэргээс шалтгаалж ажил сунжирч байна11-28, 12:13Дотоодын халдвар 318-д хүрч, нийт батлагдсан тохиолдол 760 боллоо11-28, 12:00ЭМЯ: Хөл хориог 14 ХОНОГ СУНГАХ саналаа хүргүүлжээ11-28, 11:35ХӨСҮТ-д 1 настай 2, 2 настай 3 хүүхэд коронавирусийн халдвараар эмчлүүлж байна11-28, 11:35Дархан-Уул аймагт шинээр ХОЁР ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ11-28, 11:24Жолооч Д-гийн голомтын ТАВАН ИРГЭНЭЭС халдвар илэрлээ11-28, 11:14А.Амбасэлмаа: Сэлэнгэд 10, Улаанбаатарт 5, Дарханд 2, Дорноговьд 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ11-28, 11:12ШУУРХАЙ: ОХУ-ын нэг иргэнээс халдвар илэрлээ11-28, 11:10СЭЛЭНГЭ: Шинээр 10 тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 167 боллоо11-28, 11:07Д.Сумъяабазар: Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтой11-28, 10:30Орон нутаг буцах иргэдийн шинжилгээг маргаашаас авч эхэлнэ11-28, 10:03Нийтийн тээврээр аль болох бага үйлчлүүлэхийг зөвлөлөө11-28, 9:16Астра, Энхжин, Женерал таун зэрэг 40 орчим орон сууцны хотхоныг ус хангамжийн төвлөрсөн шугаманд холбоно11-28, 9:04МУИС-ын ХЗС-ийн оюутнууд “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж СХД-ийн ОК-д гардуулан өгчээ11-27, 15:26ХӨСҮТ-ийн дахин нэг ажилтнаас халдвар илэрч, халдвар авсан эмч сувилагчдын тоо 11 боллоо11-27, 11:46Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав11-27, 11:35Чуулган: Гол нэрийн барааг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ11-27, 11:30ЭМЯ: 26 хүнээс халдвар илэрч, 1 хүн аппаратад маш хүнд байна11-27, 11:11Чуулган: Ерөнхийлөгч өөрийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татлаа11-27, 10:52Иргэд хувийн машинаараа нутаг буцах зааварчилгаа11-27, 9:55Орон нутагт зорчих иргэд PCR-ийн шинжилгээг үнэ төлбөргүй өгнө11-27, 9:44ТАНИЛЦ: Иргэдийг орон нутагт буцаах ХУВААРЬ11-27, 9:39Аймаг сумын хооронд зорчих хөдөлгөөнийг тухайн аймаг зохион байгуулна11-27, 9:03Ковид-19: Гэртээ байгаа иргэддээ өгөх зөвлөмж11-27, 8:30ЭМЯ: Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Орхонд 4, Дархан-Уул аймагт 2 тохиолдол илэрсэн11-26, 11:08Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ11-26, 9:52Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ11-26, 9:41Баянхонгор аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ11-26, 9:20Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр11-26, 9:00Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна11-26, 8:48ЭМЯ: Өчигдөр 11.00 цагаас мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт 6, Сэлэнгэд 20, Дорноговьд 1 тохиолдол илэрлээ11-25, 11:10Төрийн банк гэхээрээ "дүүрсэн тэнэг" юм шиг байж болох уу11-25, 11:00