УИХ

Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00

Ойрд хэцүү явдлууд их олон дараалж байна. Ялангуяа Онцгойнхны хувьд тун хүнд үеийг туулж байна.Тэд сүүлийн хэдэн жилд ковид, дараа нь үер, зуд гээд жирийн үеийнхээс хэд дахин ачаалалтай ажиллаж байгаа юм

Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19

УИХ-ын отгон чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “…Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна…” хэмээв. Энэ өгүүлбэрийг онцолсны учир ердөө хоёр сарын өмнө “Алдаанаасаа суралцаж, гажуудлаа засах” маш том боломжийг энэ парламент алдлаа. Улс хөгжих, мөнгөтэй болох, бизнесүүд өндийх, төгрөгийн ханш чангарах, өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байх, экспорт импорт нэмэгдэх зэрэг эдийн засгийн бүх урсгал ерөөсөө хөрөнгө оруулалттай холбоотой

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ. Түүгээрээ УИХ-ын түүхэнд үлдэнэ. Харин тэд ганц ганцаараа явахаар шүүмжлэлийн бай болдог гэмтэй. Базаахгүй түүхтэй гишүүн цөөнгүйтэй нь холбоотой биз.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна2 сар 22. 13:08

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна Хуваалцах Жиргэх    2024 оны 2 сарын 22   УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

УИХ-ын дарга Киргиз болон Унгар улсад айлчилна2 сар 13. 13:37

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах товтой байна. Одоогоор албан ёсны тодорхой тов гараагүй байгаа юм.

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ2 сар 5. 11:18

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ

УИХ-ын даргад мэдэгддэг, бидэнд мэдэгддэггүй “хорлогч”-оо зарлана уу2023, 12 сар 18. 11:52

Монгол Улсад өнөөдөр юу болж байна вэ. Дизель түлш орон даяар тасарч, алслагдмал сум, багийнхан хөл хумигдаад удаж байна

Б.Чойжилсүрэн: Утааг ялаагүй, бууруулсан2023, 11 сар 27. 7:07

УИХ-ын чуулганы баасан  хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад тавьсан утаа, шахмал түлшний талаар асуулгын хариуг хэлэлцлээ.  Нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.   Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь багануурын нүүрс түлж байх үеийнхэнтхэй харьцуулахад 50 хувь бага байна

"Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ2023, 11 сар 10. 14:08

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төслийн талаарх танилцуулгадаа,  тус Байнгын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсныг онцлон тэмдэглэсэн юм. Ажлын хэсэг хоёр үндсэн чиглэлээр арга хэмжээг авахаар болсон

ТБХ:Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв2023, 11 сар 9. 17:39

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.09/ хуралдаанаар дөрвөн  асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Б.Энхбаяр: Нүүрсний хэрэгтэй холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийнэ2023, 11 сар 7. 16:42

Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.07/ хуралдан Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд2023, 11 сар 6. 9:29

Улсын их хурлын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ2023, 11 сар 3. 16:48

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзав2023, 11 сар 1. 13:26

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.01) Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкаг хүлээн авч уулзлаа.   Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гээд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70 гаруй жилийн баялаг түүхтэй, хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.   Тэрбээр, Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллагууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Манай хоёр улс ардчилсан парламентын тогтоолцоотой ба 2019 онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байсан

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа2023, 11 сар 1. 9:31

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар өнөөдөр (2023.10.31) Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо2023, 10 сар 31. 10:37

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр (2023.10.30) Төрийн ордонд боллоо. Уулзалтыг нээж Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски нар үг хэлэв. Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа талууд санал нэгтэй илэрхийллээ. Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм. Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны сүүлийн үеийн өөрчлөлт, үйл явдлууд, улс төрийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, эрчим хүч, ногоон хөгжил, иргэний нийгэм, хүний эрх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлага зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо

Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв2023, 10 сар 31. 9:49

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.30) Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.   Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой уузаж байгаадаа баяртай байна гээд Европын Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүн зорилтын нэг бөгөөд ардчилал, хүний эрх болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэж үздэг гэдгийг онцлов. Тэрбээр, хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлж, энэ хүрээнд Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг танилцуулаад удаагүй ч иргэд, залуусын идэвх оролцоо маш өндөр байгаа талаар товч мэдээлэл өгөв

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...2023, 10 сар 28. 9:35

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоногийн /2023.10.30-2023.11.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.  

УИХ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг Байнгын хороонд шилжүүлэв2023, 10 сар 28. 9:10

Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлсэн гэдгийг хэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2023, 10 сар 27. 14:44

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 42 нь дэмжсэн юм.   Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан 2022 оны мэдээнд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэмжээнд хэргийг хэлэлцэх нийт 39,691 шүүх хуралдаан зарласнаас 21,619 буюу 54,4 хувь нь хойшилжээ



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube