Байгаль орчин

Улаанбаатарт өдөртөө +1...+3 градус дулаан байна3 сар 19. 8:00

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн байна3 сар 11. 8:05

2024 оны 03-р сарын 11-ний цаг агаарын урьдчилсан мэдээ:   Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй

"Бүргэдийн баяр-2024" наадам "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 5. 9:51

 Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 14 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 9, 10-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна. “Бүргэдийн баяр-2024” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар ажиллаж байна. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ

Цаг агаар: Баруун аймгуудын нутгаар хаврын саруудад салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна3 сар 4. 8:54

Агаарын дундаж температур IV болон V саруудад нутгийн баруун хагаст, VI сард баруун аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар ихэнх хугацаанд дунджаас бага, V болон VI сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдахаас гадна салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгаа тул цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд байнгын бэлтгэлтэй байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орно. Тавдугаар сарын агаарын дундаж температур нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Зургаадугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

ЦАГ АГААР:  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж,  шуурна2 сар 23. 7:45

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.   2024 оны 02-р сарын 22-ны 20 цагаас 02-р сарын 23-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.   Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -36...-41 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29...-34 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -24...-29 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18...-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Өнөөдөр хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж  шуурна2 сар 22. 7:30

Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.   2024 оны 02-р сарын 21-ний 20 цагаас 02-р сарын 22-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.   Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30...-35 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -25...-30 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ

ЦАГ АГААР: Өнөөдөр говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна2 сар 21. 7:30

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -38...-43 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -34...-39 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -28...-33 градус, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2 сар 20. 9:45

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь ОЖД-аас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД - аас 1.6 аар их байна. 11-р сард Монгол орны хэмжээнд ОЖД-аас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон. 12-р сард Монгол орны хэмжээнд ОЖД-аас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн ба Говь-Алтай, Дундговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон. 1-р сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь ОЖД-аас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө

ЦАГ АГААР: Өнөөдөр цас орохгүй, шөнөдөө хүйтний эрч чангарна2 сар 19. 8:00

2024 оны 02-р сарын 18-ны 20 цагаас 02-р сарын 19-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:   Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно

УОК: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна2 сар 17. 18:32

"Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна" гэдгийг УОК-оос анхаарууллаа 

ӨНӨӨДӨР: Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орно2 сар 17. 8:00

2024 оны 02-р сарын 16-ны 20 цагаас 02-р сарын 17-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Говь-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Хараа, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -14...-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4...+9 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Цаг агаар: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 13. 8:18

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.    Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Цаг агаар: Улаанбаатарт -11...-13 градус хүйтэн байна2 сар 7. 6:29

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.   2024 оны 02-р сарын 07-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:   Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад хэсгээр багавтар үүлтэй

Говьсүмбэр аймгийн нутаг 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна2 сар 6. 11:42

УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нийт нутгийн 100 хувь цастай, цасны дундаж зузаан 15-30 см байна.  Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мян толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд Сүмбэр, Баянтал сумд нэн их эрсдэлтэй,  Шивээговь, Баянтал сумдууд их  эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй  нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн  нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа8 цаг 38 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа9 цаг 23 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube