Парламент

Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, өчигдөр (2024.04.17) хаалаа. УИХ-ын түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллав. Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувь нь ирж, тайлбар, мэдээлэл өгсөн юм

Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарт хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлээ. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн тул хуралдаан үргэлжлэв.

Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31

Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хасах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэе. Үндсэн хуулийн 3.1-т  “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан

Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22

Улсын Их Хурлын дарга 155 Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2024.04.12) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.   Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусийн халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан. Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Гепатитын вирусийн А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг.  Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг. Гепатитын Д вирусийн халдвар ихэвчлэн гепатитын Б вирусийн халдвартай хавсардаг

Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17

Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон 44 гишүүн буюу 89.8 хувь нь дэмжлээ.  

Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.04.10) Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.   Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 18-д “мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;” гэж, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.” гэж  тус тус заасан. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэх” зорилтыг тусгасан. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд манай орны нийт газар нутгийн 72.1%-ийг ашиглаж, ДНБ-ийн 10.5%-ийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 21.6% нь тус салбарт ажиллаж байна. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурсан нь манай орны усны эх үүсвэрт нөлөөлж, хуурайшилт нэмэгдэн, бэлчээр доройтож, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөн, улмаар экосистемийн үйлчлэлд суурилсан мал аж ахуйн салбарын чадавхийг доройтуулж байгаагаар илэрч байна. Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22% нь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 32.8 мянган малчин өрх нийт малын 50 хувийг алдсан бол 2016 онд зудын хохирлын хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрсэн. Ган зудын давтамж нь малчин өрхийн амьжиргаа, тогтвортой байдал, орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нөхцлийг үүсгэж байна. Иймд малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд малчдыг төрийн бодлогоор дэмжих, тэдний идэвх санаачилга, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.   Хуулийн төслийг уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжих, тэдгээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, улмаар малын чанар, ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор боловсруулж, дараах асуудлыг тусгажээ

Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв4 сар 3. 16:36

Улсын Их Хурлын дарга 0 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.04.03) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 4.6 дахь зорилт, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2, 3.2.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг шинээр боловсруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангах замаар төрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтыг бий болгох зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.   Тэрбээр үргэлжлүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах болсон хэрэгцээ, шаардлага, олон улсын туршлагыг танилцуулав. Сүүлийн 30 орчим жилийн хугацааны үзүүлэлтээс үзвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байлаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлсэн байна. Монгол Улс өнөөг хүртэл байгалийн баялгийн үр өгөөжийг ашиглах замаар улс орныхоо нийгэм эдийн засгийн зорилтуудыг хангах их бага хэмжээний бодлого, хууль цөөнгүй гарсан билээ. Үүнээс дурдвал, эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх, хуваарилах зорилгоор Монгол Улс 2009 онд Хүний хөгжил санг, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж, хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг төдийлөн зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөг хүрлээ.  Харин 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон.  Иймд, дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн талаар эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжтой уялдуулан бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах хэрэгцээ, шаардлага туйлын чухал байгааг харуулж байна. Дэлхий дээр 1940 оноос эхлэн үндэсний баялгийн сангийн тухай ойлголт анх бий болж, түүнээс хойш баялгийн сангийн тоо эрчимтэй нэмэгдэн (ялангуяа 2010 оноос хойш), өнөөдрийн байдлаар олон улсад 176 баялгийн сан үйл ажиллагаа явуулж байна.  Хэдийгээр үндэсний баялгийн сангийн талаарх онол, олон улсын туршлага чамгүй байвч Монгол Улсын засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, газар нутаг, нүүдэллэн аж төрөх ёс, Монгол хүний сэтгэхүйн онцлог гэх мэт үндэсний шинжид тулгуурласан төрөлжсөн сангууд, тэдгээрийн удирдлага зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төсөлдөө тусган боловсруулах нь ач холбогдолтой төдийгүй түүнийг нарийвчлан томьёолох нь цаашид тогтвортой хөгжлийн суурийг тавих үндэс бүрдэнэ.     Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага болон олон улсын сайн туршлагыг тандан судалсны үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анхдагч хуулийн төслийг дараах байдлаар боловсруулжээ

Ж.Чинбүрэн: Пэг-интерфероны эмчилгээ хоцрогдсон vs С.Чинзориг пэг-интерферон ДЭМБ албан ёсоор бүртгэсэн цорын ганц эм4 сар 3. 10:01

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2024.04.02)-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар гепатитын D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний тухай болон хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсад гепатит вирусын тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгааг дурдаад, B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80 хувь хүндэрч байгаа талаар мэдээлэв. Тэрбээр, B вирусын халдвартай хүмүүсийн 5.0 хувь нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг бөгөөд олон улсад хийгддэг нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 000 хүн байх тооцоо гарсныг тэмдэглэв

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв3 сар 29. 10:58

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах” түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар өчигдөр /2024.03.28/ хэвлэлийн бага хурал хийж, тус түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл өглөө. Тус хянан шалгах түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Мөн Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж байгаа билээ. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн мэдээллийнхээ эхэнд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн онцлоод дараах байгууллагуудыг нэрлэлээ

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль топгоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-нд болно3 сар 15. 17:22

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.15/ нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцолсон.   Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг  2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд сонгуулийн санал авах өдрийг долоо хоногийн дундуурх ажлын өдрүүдэд товлон явуулах шаардлагатайг дурдаад, цаашлаад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсан эсэхийг лавлав

Г.Занданшатар: Хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно3 сар 15. 11:27

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.    

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу3 сар 15. 8:01

 УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор баталсан. Нийт 44 асуудлыг хэлэлцэхээр баталсны дотор 18 хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлах ёстой. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүд багтжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ2 сар 27. 11:14

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар 2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно

Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх2 сар 7. 12:30

“Нүүрсний хулгай” гэх хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүнийг шалгаж байна хэмээн АТГ-аас 2022 оны 12 дугаар сард олон нийтэд мэдээлсэн. Анх нэр цохуулсан 17 хүний 7 нь УИХ-ын гишүүн байсан нь нийгмийг багагүй цочирдуулсан байдаг

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ2 сар 5. 11:18

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ

УИХ-ын гишүүд амлахгүй, өгөхгүй, тайлагнана2 сар 5. 10:48

Үндсэн хууль болон Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оны сонгуулиар тойргоос 78, хувь тэнцүүлэн буюу жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно.  УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6 нийт 13 байхаар УИХ-аас баталсан. Тухайлбал, Увсаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Хүрэлбаатар сайд 2024 онд Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг нэгтгэсэн сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшинэ. Хэрвээ сонгогдвол баруун 4 аймгийг төлөөлж, УИХ-д сууна.



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ3 цаг 46 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube