Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв3 сар 18. 10:39

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав3 сар 12. 12:22

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав2 сар 6. 10:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гуравдахь жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэр бээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.

“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2 сар 1. 14:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгч морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2 сар 1. 13:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдвэл 3 өрөө байр өгч, бага хүүхдэд нь цалинг олгодог байх хуулийн төсөл өргөн барина1 сар 29. 12:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо. Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амь эрсэдсэн

Улсын хил хамгаалалтад инженер-техник, мэдээллийн технологийг түлхүү ашиглана1 сар 22. 17:23

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өглөө. Дүрэм шинэчлэн батлагдсанаар хил хамгаалалтын арга тактик боловсронгуй болж, инженер-техник, мэдээллийн технологийг хил хамгаалалтад түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах амаргүй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж буй хилчин дайчид, хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ. Цаашид улсын хилийг зайнаас тасралтгүй хянах, дохиолол, хөдөлгөөнт хамгаалалтын өндөр чадавх бүрдүүлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр онцгой анхаарч, эрчимтэй, үр дүнтэй ажиллахыг хил хамгаалах байгууллагын удирдлага, штабын бүрэлдэхүүнд үүрэг болгов. Төрийн цэргийн байгууллага, алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хилийн аюулгүй байдлыг сахиулан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хилчдийн нийгмийн хамгаалал, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, улсын хил хамгаалалтад иргэдийн оролцоог байнга дээшлүүлж байх учиртайг тэмдэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” хэрэгжүүлэх цаг болсон1 сар 16. 18:09

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт  “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлт” сэдвийн дор өргөтгөсөн хэлбэрээр болж байна.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.4 жилээр богино насалж байна1 сар 16. 10:55

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг тэмдэглэв. 

Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана1 сар 13. 10:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа. “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ. 2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байна

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 11. 12:56

 Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо. 

Ерөнхийлөгчөөс МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Н.Нанзаддоржийн нэрийг дэвшүүлжээ1 сар 3. 14:38

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ2023, 12 сар 29. 20:00

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Лавагийн Юрад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ2023, 12 сар 29. 13:24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа2023, 12 сар 28. 12:25

Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.

Зохиолч Чинаагийн Галсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо2023, 12 сар 28. 11:06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/  төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.   Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль орчны хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав. Мөн Гавьяат эдийн засагч цолоор Стандарт хэмжил зүйн газрын ажилтан Ч.Рэнцэндагва, Гавьяат тээвэрчин цолоор Б.Гонгор, Гавьяат тамирчин цолоор Б.Отгонжаргал, Б.Элбэгжаргалыг,  Гавьяат багш цолоор Г.Лхагва, 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэв2023, 12 сар 16. 10:32

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.

У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв, зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ2023, 12 сар 9. 13:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулганд үг хэллээ2023, 12 сар 8. 10:35

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VIII дугаар чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, 

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгахыг Засгийн газарт чиглэл болгов2023, 12 сар 7. 12:20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон.  Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал,  “Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүй



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ7 цаг 28 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр8 цаг 7 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав8 цаг 17 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ8 цаг 38 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ9 цаг 10 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube