Үндэсний номын баярын нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон.
20-ныг дуустал үргэлжлэх номын баяраар номын үзэсгэлэн худалдаанаас гадна сонирхолтой хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн зэрэг олон арга хэмжээг хийхээр зохион байгуулагч "Номын соёлт ертөнц” ТББ-аас төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих