Нийслэлийн Монгол Ардын нам тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Бага хурлаа хийхээр товлосон. Энэ удаагийн хурлаар нийслэлийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Сумъяабазарыг чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг түүний оронд томилох асуудлыг хэлэлцэнэ.
Д.Сумъяабазар нь 2018 оноос өдгөө хүртэл буюу 6 жил нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллажээ. Тэрээр нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг аваад орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан учраас 2020 онд УИХ-ын гишүүний суудлаас татгалзан хотын даргаар сонгогдон ажиллах болсон юм.
Гэвч 2023 онд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан “ногоон автобус”-ны гэх хэргээр албан тушаалаасаа огцорсон бөгөөд ирэх долоо хоногт болон УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр дуудагдаад байна.
Сэтгэгдэл бичих