ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна8 цаг 41 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ8 цаг 49 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ9 цаг 3 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53

Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр

/4-р сарын 24/  -  7 цаг 47 минут
Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн гэрээ.

 Дипломат харилцаа тогтоон хоёр улсын хоорондын чухал асуудлуудыг шийдэх Зөвлөлт-Хятадын хэлэлцээр 1921 оны 12 дугаар сард эхэлжээ. Яриа хэлэлцээнд Монголын асуудал тээг болж, түүнийг  Хиагтын гэрээний аргачлалаар  гурван талын хүрээнд   шийдэхийг Зөвлөлтийн  бүрэн эрхт төлөөлөгч А.К.Пайкес санал болгосон ч  Хятадын талын эсэргүүцжээ. Хэлэлцээрийг  мухардлаас гаргахын тулд 1922 оны 7 сард Бээжинд  ирсэн шинэ дипломат төлөөлөгч А.А.Иоффе   Монголоос татгалзах байр суурьт шилжиж, үндэслэл нотолгоо гарган, тактикийн шугамаа  боловсруулсныг Москва дэмжжээ.

         Зөвлөлтийн зуучлалын тусламжтайгаар өмнөд хөрш Дундад улстай хэвийн харилцаа тогтоож, тусгаар тогтнолоо баталгаажуулахыг зорьсон монголчуудын хүсэлт биелэх нь эргэлзээтэй болсон учир Монголын Засгийн газраас ЗХУ-д хандан тайлбар хүсч, Монгол-Хятадын хэлэлцээр хийх санал тавьсан ч амжилт олсонгүй. 1923 оны 9 сарын эхээр ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссиаратын орлогч Л.М.Карахан тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Бээжинд ирж, сунжирсан яриа хэлэлцээ хийсний эцэст Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж  зөвшөөрөв.

         1924  оны  5 дугаар сарын 31-нд  “Зөвлөлт Социалист  Бүгд Найрамдах Холбоот Улс ба Хятадын Бүгд найрамдах улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий  зарчмуудын  тухай  хэлэлцээр  байгуулагдаж,  5-р зүйлд:  “ЗСБНХУ нь  Гадаад Монголыг Дундад улсын  бүрэлдэхүүн  хэсэг гэж хүлээн зөвшөөрч,  Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заажээ.  Эл заалт 1919 оны Зөвлөлт засгийн газрын тунхаглал, 1921 оны Монгол, Зөвлөлтийн Найрамдлын гэрээнд харшилсан төдийгүй, бодит байдал дээр Хиагтын гэрээнээс ч ухарсан хэрэг болжээ. Үүний хамт зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудал ч гэрээнд багтсан байв.

             Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн гэрээ батлагдсан нь  Монголын Засгийн газар  эсэргүүцэн удаа дараа мэдэгдэл хийсний дээр нам, төрийн удирдагчид ЗХУ-ын байр суурийн талаар хувааагдан зөрөлдсөн үйл явдал өрнөжээ. Эл нөхцөлд  Монголын удирдагчид Бүгд найрамдах засгийг тунхаглах замаар тусгаар тогтнолоо эрхзүйн хувьд баталгаажуулах бие даасан алхмыг хийв.  БНМАУ байгуулагдсанаар Монгол нь бодит байдал дээр тусгаар орших болсон юм.  (Н.Хишигт)

Ашигласан ном зохиол

Балдоо Б., Дамдинсүрэн С., Хайсандай Л., Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл. (Редактор Б.Балдоо).УБ.: “Адмон” хэвлэлийн газар, 1999
Лхамсүрэн Б., Монголын гадаад орчин, тусгаар  тогтнол. (Редактор М.Санждорж). УБ.:1995
Лузянин С.Г.,ХХзууны 20-30-аад оны Орос, Монгол, Хятадын харилцааны түүхээс.  Орчуулсан Л.Бүдсүрэн, УБ.:“Эрүүл энх” хэвлэлийн газар,  1998.

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Батбаяр Ц.,Монгол ба  Их гүрнүүд  ХХ зууны эхний хагаст (Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан Кайши, Монголын тусгаар тогтнол). Хянан тохиолдуулсан: Ч.Дашдаваа. УБ. ”Мөнхийн үсэг” ХХК, 2006
Хятад, Оросын харилцааны түүхэн дэхь Монгол улс (ХХ зуун). (Хятадын түүхчдийн зохиолоос хэсэглэн авсан зүйлийн эмхтгэл). Хятад хэлнээс орчуулсан Г.Гунгаа, Орчуулгын редактор Г.Сүхбаатар, Эмхтгэсэн Ц.Баатар. УБ.: Хэвлэлийн “Цомог” компани, 1995


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

 Facebook Twitter Youtube