ШИНЭ МЭДЭЭ

ДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ1 цаг 36 минутын өмнөХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ1 цаг 39 минутын өмнөМетро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ1 цаг 56 минутын өмнөЭнэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05

Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам

/5-р сарын 10/  -  12 цаг 58 минут

- Урлагийн салбар Монголын хамгийн шударга хуваарилалттай, уран бүтээлчид нь хамгийн баян болох боломж

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдэд өөрийн гэсэн хийсэн ажил, түүнийх нь үр дагавар буюу өв бий. Тэрхүү хийсэн ажил нь хэдий чинээ алсыг харсан, дэвшилтэт байна, төдий чинээ үлдэцтэй байж, эзнийхээ нэрийг дуурсгадаг жамтай. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг яг энэ, ирээдүйн өсөлтийг хангах, цаашлаад олон улсад гарах суурь шинэчлэлийг хийж чадсан эсэх шалгуураар үнэлбэл соёлын салбар, сайд Ч.Номин гарцаагүй дээгүүрт бичигдэх ажлыг амжуулжээ. Тэрбээр салбарын хууль эрх зүйн гол баримт бичиг болох Соёлын тухай хуулийг 15 жилийн дараа шинэчлэн батлуулсан бол салбарын өсөлтийг хангах, дэлхийн жишгээр хөгжих боломжийг бүрдүүлэх учиртай Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барьсан нь хэлэлцэхээр дэмжигдээд байна.

САЛБАРАА АВАРЧ ҮЛДЭВ

Ч.Номинг сайд болж байх үед Монгол Улс дэлхийн бараг бүх улсын Сангийн яамдын хэрэгжүүлэхээр хичээж буй “Үр дүнд суурилсан төсөвлөлт”-ийг нэвтрүүлэхээр бэлтгэж байв. Энэ нь “Ихийг олсон нь ихийг авах” зарчим бөгөөд яамдад тодорхой эрх мэдлийг олгож, тэрхүү олгосон эрх мэдлийн хүрээнд өсөлт гаргаж, төсөвт их мөнгө төвлөрүүлсэн нь дараагийн жилд их мөнгө төсөвлүүлж, ирээдүйн өсөлтөө хангадаг. Шинэ зарчим руу орсноор яамдын дунд ирээдүйд өсөлтөө хангах уралдаан өрнөсөн бөгөөд энэ тэмцэлд Соёлын яам хамгийн хүчгүй нь байв. Бүх нийтээрээ шахуу урлагийг зарлага гэж ойлгодог сэтгэхүйтэй, улсын төсөвт оруулж байгаа гавьтай мөнгө байсангүй.

Товчхондоо, соёл урлагийн салбар маш хүнд байдалд орох нь тодорхой болоод байв. Гэхдээ үр дүнд суурилсан төсөвлөлтийн нэг зорилго нь “Салбарын өсөлтийг төсвийн оновчтой хуваарилалтаар дэмжих замаар нийгмийн бүхий л давхарга, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шууд хувь нэмэр оруулах” явдал байдаг.

Өөрөөр хэлбэл, салбарынхаа ирээдүйтэйг баталж чадвал дэмжлэг авч болох хувилбар байв. Ч.Номин сайд ажлаа аваад энэ боломжийг олж авахаар уйгагүй ажилласан юм. Тэрбээр салбарынхаа суурь судалгааг тултал нь хийлгээд Соёлын тухай хуулийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж батлуулсан. Төрийн өндөрлөгүүдийн нүдэн дээр шинэчлэл хийж, улсын эдийн засагт 1.4-хөн хувийг эзэлдэг салбараа цаашид тэргүүлэх салбар болгож, 2027 он гэхэд ДНБ-ий 4 хувьд хүрэх болно гэдгийг ойлгуулан, дэмжлэг авахыг зорьсон. Энэ зорилгоо амжилттай биелүүлснээр төсвөөс зарлага нэмж гаргах агуулгатай /Ажилтан, алба хаагчдад байнгын шинжтэй буцалтгүй тусламж олгох, 16 хүртэлх насны хүүхдийг музейгээр үнэгүй үйлчлэх гм/ Музейн тухай, Соёлын тухай, Кино урлагийг дэмжих тухай хуулиуд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. 

сонин mn

Хамгийн чухал нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хуультай болохыг дээд түвшинд хүлээн зөвшөөрүүлж, төслөө боловсруулж эхэлсэн явдал байв. Хууль батлагдсанаар соёлын салбар бүхэлдээ шинэчлэгдэж, баялаг бүтээж экспортолдог нэгэн том үйлдвэрлэл маягаар хөгжих боломж бүрдэх юм.

УРЛАГИЙН САЛБАРЫГ ӨӨРЧЛӨХ ХУУЛИУД-“МОНГОЛ ДАВЛАГАА” ҮҮСГЭХ БОЛОМЖ

Монголын соёлын хөгжлийн ирээдүйг тодорхойлох суурь хууль нь Соёлын тухай хууль бол төрөөс дэмжлэг авч ирээдүйн өсөлтөө хангах боломжийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль бүрдүүлнэ. Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Солонгосын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэсрэлтийг "Халлю" буюу "Солонгос давлагаа" гэж нэрлэж буй. Тэгвэл дээрх хоёр хууль бусад хуулиудтай нийлээд "Монгол давлагаа" үүсгэх хууль эрхзүйн орчныг бий болгож байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг маш товчоор “Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрийн салбарыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

сонин mn

Энэ тодорхойлолтыг амьдралд хэрэгжүүлснээр:

-Бүтээгч уран бүтээлчид бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр баталгаажуулах тогтолцоог хялбаршуулж, нэвтрүүлснээр бүтээлийн хулгай, санааны хулгай үгүй болно

-Бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд оролцогч бүх талууд гэрээний дагуу ашиг хүртэх бололцоо бүрдэнэ.

-Соёлын үйлдвэрлэлд үүсэх бүх харилцааг олон улсын жишигт нийцүүлснээр монгол уран бүтээлчид гаднын зах зээлд гарч ажиллах, уран бүтээл буюу бараа бүтээгдэхүүнээ санал болгоход хялбар болно. Шилжилт хийхийн тулд мэдээж, дэд бүтэц, төрийн тодорхой дэмжлэгээс гадна оролцогчид, хэрэглэгчид дасан зохицох, хөгжих цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг хурдан амжуулж чадвал эргэлтэд оруулах боломжтой соёлын нөөц нь дэлхийд хамгийн баялаг гэсэн давуу тал бидэнд бий. 

ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН СОЛОНГОСЫН АМЖИЛТЫН НУУЦ 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийг байлдан дагуулж байгаа БНСУ-ын нууцыг зарим нь эхэнд дурдсан тодорхойлолтын зөвхөн нэг нь буюу хувь хүний авьяас, бүтээлч сэтгэлтэй холбож ташаарах нь бий. Үнэн хэрэгтээ тус улс 1996 онд Эдийн Засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагад элсэж, зөвлөгөөнийх нь дагуу эдийн засгаа нээлттэй болгох үедээ соёлын салбартаа одоо бидний дөнгөж эхлүүлэх гэж байгаа шинэчлэлийг хийж, дэлхийн өртгийн сүлжээ /Global Value Chain/-нд нэгдэх интеграцийг эхлүүлсэн байдаг. Интернэт нэвтрүүлэх, аналог системээс дижитал технологи руу шилжих зэрэг энэ салбарт “дэд бүтэц” гэж тооцогддог дэвшлүүд гарсан, төрөөс одоо дэлхийд танигдсан кино, дуу хөгжим тэргүүтэй хэдэн салбарыг тусгайлан дэмжсэн нь ч нөлөөлсөн гэж үздэг. Өсөлт хараахан гаргаагүй, шинэчлэл хэрэгжиж эхлэхэд л далд эдийн засаг ил болж, татварын орлого нэмэгддэг бичигдээгүй хууль бас энд харагдсан байдаг.

Нэрт эрдэмтэн Жон Хоукинс 2001 онд Бүтээлч эдийн засаг хэмээн 15 салбарыг нэрлэж байсан бөгөөд сүүлд дээрхээс 12-ыг нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамааруулсан байдаг. Ч.Номин сайд тэдгээр 12-оос зургааг нь

1. Кино, дуу, дүрсний урлаг,

2. Дүрслэх урлаг,

3. Дуу, хөгжим,

4. Хувцас загвар,

5. Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт,

6. Утга зохиол, ном хэвлэл/ тэргүүлэх чиглэл болгон Засгийн газраас тогтоол гаргуулсан юм.

Ингэснээрээ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих 10 жилийн /2022-2032/ арга хэмжээний төлөвлөгөөг баталж, жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусган, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх шийдвэр гарсан.

 

сонин mn

Солонгос “Халлю”-г шинэчлэл эхлүүлсэн 1997 оноос эхэлсэн гэвэл дэлхийг байлдан дагуултлаа 15 жил шаардагдсан. Энэ хооронд нэг олон ангит киног 2-3 найруулагч “Хэн нь илүү хийх вэ” гэж өрсөлдөх хэмжээнд хүртлээ дотооддоо хөгжсөн байдаг.

Тэгвэл манайх шинэчлэлийг 2021 онд эхлүүлж, зургаан чиглэл маань 2032 он хүртэл төрийн дэмжлэгтэйгээр "бойжих" боломжоо бүрдүүлээд байна.

Энэ хооронд хэрхэн өсөж дэвжих нь оролцогч талуудаас бүгдээс нь шалтгаална. Практикаас харахад, баялгийн хуваарилалтыг нь хангачихсан байхад салбарын уураг тархи болсон бүтээгч уран бүтээлчдийн амьдрал сайжирч, улмаар уран бүтээлдээ илүү төвлөрснөөр бүтээмж өсдөг бичигдээгүй хуультай юм билээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэж, Байнгын хороонд шилжсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн “12.3. Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ” гэсэн заалт уран бүтээл нь арилжааны зорилгоор ашиглагдаж, өөр этгээдэд орлого оруулж л байгаа бол хувь хүртэх эрхийг зохиогчид олгоно.

Түүнчлэн, олон улсын жишгээр, зохиогч буюу оюуны бүтээлийн эрх эзэмшигч нас барсан байсан ч уран бүтээл нь хэрэглээнд байгаа л бол орлого олдог, үр хүүхдийнх нь амьдралын баталгаа болдог болно.

 

Хууль батлагдсанаар уран бүтээлчдийг чадавхжуулах үүргийг төр өөртөө авч байгаа. Ингэснээр шалгаруулалтад оролцох уран бүтээлчдэд зөвлөгөө, сургалт өгөх нь хуулиар хүлээсэн үүрэг нь болно. Эцэст нь хэлэхэд, Соёлын бүтээлч үйлдвэрлэл бол 253 тэрбум ам.доллар буюу нүүрснийхээс гурав дахин том зах зээл үүсгэж байгаа салбар бөгөөд хүн төрөлхтөн материаллаг хэрэглээнээс татгалзаж, оюуны хэрэгцээндээ илүү анхаарах болсон нь энэ салбарт асар их ирээдүй амлаж байгаа юм. Чухам энэ ирээдүй, далд эдийн засгийг ил болгох эрмэлзэл, улсаа брэнд, соёлоо баялаг болгох горьдлого л УИХ, Засгийн газрыг төсвийн бодлогоос зөрсөн их хөрөнгө мөнгийг соёлын салбарт оруулах, ажилчдын цалинг 78 хувиар нэмэх хүчин зүйл болсон юм. Энэ бүхнийг Ч.Номин сайд гурван жилийн дотор амжуулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

 Facebook Twitter Youtube