ШИНЭ МЭДЭЭ

ДАШТ: Л.Анхзаяа, Л.Энхрийлэн нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ6 цаг 14 минутын өмнөХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорчээ6 цаг 17 минутын өмнөМетро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 газар үнийн саналаа ирүүлжээ6 цаг 34 минутын өмнөЭнэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна5 сар 20. 12:04ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ5 сар 20. 11:56АТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ5 сар 20. 11:42Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 сар 20. 9:02Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 сар 20. 8:47Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 сар 20. 7:59Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 7:27Улаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 сар 20. 7:19Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 сар 20. 7:16Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05

Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"

/4-р сарын 25/  -  7 цаг 10 минут

-Р.Сэддоржийн "хязгаарлалттай" гэх тамга нэмэгдсээр байна-

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай яваа хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж. Ноёны бөх гэгчээр Д.Бат-Эрдэнийг УИХ-д давбал тэрээр аймгийн удирдах түвшинд ямар нэгэн албан тушаалд “мордчихдог”. “Ажнай” корпорацийн маркетингийн албаны даргаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг дарга гээд даргын даллагатай Р.Сэддоржийг 2009-2010 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад өнөөх алдарт 379 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсон байдаг.

Одоогийн байдлаар тэрээр 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 323.900 тонн нүүрсийг өр төлбөр барагдуулах байдлаар өгсөн мэт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэргээр өөрийн эзэн Д.Бат-Эрдэнийн хамт шалгагдаж буй.

Гэхдээ хуулийн байгууллагад шалгагдлаа гээд Өмнөговь аймгийн "жолоо"-г тэр тавьсангүй, атгасан хэвээр байна. Харамсалтай нь, Р.Сэддорж ингэж чанга атгалаа гээд Өмнөговийг хөгжилд хөтлөөд байгаа гэвэл эндүүрэл бололтой.  Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын  дүгнэлтээс тэрээр аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ч багагүй будлиан хутгаж, улсын болон аймгийн орлогын төлөвлөгөөг тасалсан нь тодорхой харагдаж байна.

Р.Сэддорж Засаг даргын нөөц сангаас дууны клип, овоо тахилга, нутгийн уулзалт, цолны мялаалга зэрэгт хэдэн арван сая төгрөг зарцуулжээ

Өмнөговь аймгийн төсвийн нийт орлого 2022 онд 2021 оноос 67,5 хувиар өссөн ч татварын болон татварын бус орлого, тусламж санхүүжилтийн орлого тасарсан байна. Ийм байтал аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Төрийн хэмнэлтийн тухай хууль огт үйлчилсэнгүй.  Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс улс, аймгийн уралдаан, зөвлөгөөнд 19.7 сая, овоо тахилга, ойн арга хэмжээнд 15 сая, Говь гурван сайхан үсчин гоо сайханчдын холбоонд 10 саяын дэмжлэг, бөхийн барилдаан цолны мялаалгад 30 сая, Дорноговь аймгийн анагаах ухааны салбарын ойд 10 сая, дууны клип хийлгэхэд 10 сая, нутгийн уулзалтын зардалд 25 сая төгрөг зарцуулжээ.

Мөн 11 иргэнд орон сууц гэр барихад 78.8 сая төгрөг, 20 оюутанд сургалтын төлбөрт 73 сая төгрөг, өөр аймгийн цэргийн ангийн тохижилтод 5 сая, үсчин гоо сайхны анги тохижуулахад 5 сая, видео дүрс бичлэгийн камер авахад 15 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгийн сангаас гаргасан байна. Гэхдээ үүнд нь анхан шатны баримтын бүрдэл дутуу 43 сая төгрөгийн зарцуулалт байгаа аж.

үүгээр зогсохгүй төсөл хөтөлбөрийн зардлаас ч 22.4 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авсан гэнэ. Үүнээс гадна сумдын Засаг даргын Тамгын газруудад ч Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлээгүй байгаа юм.  Шатахуун, утасны зардал, ой, уралдаан тэмцээний шагнал, сургалт зөвлөгөөн, биеийн тамирын хувцаст хүртэл мөнгө зарцуулсан байх жишээний. Шилэн дансны нэгдсэн мэдээллээс Өмнөговь аймгийн төсөвт орсон өөрчлөлт, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн талаар бүрэн мэдээллийг л байршуулаагүй гэдгийг аудитын дүгнэлтэд дурджээ.

Аудитаар зөвхөн Засаг даргатай холбоотой 710 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тухайлбал, Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулаагүй 200 гаруй сая төгрөг, хуулиар зөвшөөрөөгүй зардалд 127 сая төгрөг, санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлээгүй 165 сая төгрөг гэх мэт зөрчлүүд дийлэнх байна.

Төрийн аудитын газраас Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай дүгнэлт” өгчээ. Илэрсэн зөрчлөөс харвал УИХ-д горилогчийн тал зассан “хөрөнгө оруулалт”-ыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс багагүй гаргасан нь илт.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.23Зочин   • 4 сарын 25. 7 цаг 12 минут

ихээхэн оодорч байна даа эд нар та нарыг үйлийн үр андуурахгүйдээ

 Facebook Twitter Youtube