Улаанбаатар хот төдийгүй Улсын хэмжээнд нэн шаардлагатай гүүрэн байгууламж, инженерийн байгууламж, шугам сүлжээ, архитектур зэрэг нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагч нарт зориулж “ЗАЛУУ ИНЖЕНЕР” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Тэтгэлэг олгохдоо эссе бичлэг, макет боловсруулах зэрэг сурагчдын ур чадвар, оюун ухааны цар хүрээгээс хамаарч 4 хүртэл жилээр олгоно.
Сонирхсон Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагчид дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгүүлэх юм байна.
Инженер сэтгэлгээ, инженерчлэл улс орны хөгжлийг тодорхойлох учраас сурагч, залуусыг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Сэтгэгдэл бичих